Өнгөрсөн амралтын өдрөөр Туул, Сэлбэ голын эргийг цэвэрлэх аян хийж, 156 тонн хог түүжээ. Нийт 25 км газрыг цэвэрлэсэн бөгөөд оюутан залуус, иргэд, цэргийн алба хаагчид оролцсон байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штаб, 3, 4-р цахилгаан станц, Монголын оюутны холбоо болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон ажээ. Нийслэлийн 372 жилийн ойн өмнө буюу энэ сарын 24-нд бүх нийтийн цэвэрлэгээг хийх юм. Хотын захиргааны ажилтнууд энэ цэвэрлэгээнд иргэдийг идэвхтэй оролцуулахаар ажиллаж байгаа гэлээ.
Мөн амралтын өдрөөр есөн дүүрэгт бүх нийтээр мод тарих ажил өрнүүлж, 7737 ширхэг мод, 47 мянган бут сөөг суулгасан гэнэ. Энэ ажилд нийтдээ 7500 хүн оролцсон байна. Харин улсын хэмжээнд хагас сая орчим мод, бут сөөг суулгасан дүн гарчээ.