Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тухайлбал өндөг, хиам, хэрчсэн гурил, “МСS Кока кола” ундаа, цэвэр ус, майонез, талхны үнэ өсчээ. Үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 0.6, 2010 оны 12 дугаар сарынхаас 5.9, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын хүнсний зах, гэр хорооллын томоохон дэлгүүр, сүпермаркетэд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг судалж үзэхэд өмнөх сард 250 төгрөгөөр зарагдаж байсан өндөг 280-300 төгрөг болж нэмэгдсэн байна. Хиамны үнэ дундажаар 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бидний өргөнөөр хэрэглэдэг талх гурилан бүтээгдэхүүний үнэ 20-40 төгрөгөөр нэмэгдсэн бол “МСS Кока кола” ундаа 350 төгрөг болжээ. Хиам, зайдасны үнийг дагаад майонезний үнэ мөн адил өссөн байна. Харин гурил, махны үнийн хувьд энэ сард тогтвортой байна. Дэлгүүрээс илүү хямд үнээр авах зүйл бол хүнсний ногоо л байна. Худалдаа эрхэлдэг хүмүүсээс бараа бүтээгдэхүүний үнэ яагаад өссөнийг асуухад үйлдвэрээсээ ирэхдээ үнэ нь нэмэгдэж ирж байгаа, нүүрсний үнэ буурахгүй байгаатай холбоотой байх гэж таамаглаж байлаа. Өмнөх сард махны үнэ өссөн ч энэ сард эргээд буурсан. Харин бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 1.6 хувь, орон сууц, ус цахилгаан түлшний үнэ 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөнтэй холбоотой гэж Монголын статистикийн хорооноос мэдээлж байна.