Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэхээр АН, МАН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж байгаа ч шийдэлд хүрэлгүй үдийн завсарлага авлаа. МАН үдээс өмнө Тавантолгойн ордын ашиглалтын талаар хэлэлцсэн юм. Тэд үдээс хойш Сонгуулийн тухай хуулийн төслийг бүлгээрээ хэлэлцэнэ. Сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгээс гадна УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог квотоор тогтоох эсэх тухай яригдаж байна. Харин АН-ын бүлэг МАН-ын санал болгосон 48:28 хувилбарыг дэмжих эсэхээ ярилцаж байгаа юм. Хоёр намын бүлэг тодорхой шийдэлд хүрээгүй байгаа тул одоогоор хаалттай хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.