Өнгөрсөн хоногт санаатайгаар бусдын биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 хороо “Тохилог” нэртэй зочид буудалд зодолдоод байна гэх дуудлагыг шалгахад 27-28 настай хоёр залуу архи ууж байжээ. Улмаар З нь согтуурхан О-гийн толгойг архины шилээр цохин хүнд гэмтэл учруулсан байна. Яаралтай түргэн тусламж дуудан, ГССҮТ-д хүргэн эмчилгээ хийж байгаа нь бие нь тун тааруу байгаа аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг