“Эмнэлгийн байгууллагуудын хүчил төрөгчийн зохистой хэрэглээ, аюулгүй байдал, стандарт” сэдэвт уулзалт өнөөдөр 9 цагт Blu sky-д эхэллээ. Тус уулзалтын зорилго нь хүчилтөрөгч хэрэглэгч болон нийлүүлэгч байгууллагуудын тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөх юм. Мөн эмнэлгийн байгууллагуудын хүчилтөрөгчийн хэрэглээ, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн шинэчлэл, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, хүчилтөрөгч үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн баримтлах нэгдсэн зөвлөмж боловсруулах, стандартыг шинэчлэх асуудлыг танилцуулна.
Д.Ундрах 24tsag.mn