
Нарны гүүр төмөр ганаар хийгдсэн учир өвлийн хүйтэнд тэсвэртэй ба давс цацах нь буруу гэнэ.

Нарны гүүр төмөр ганаар хийгдсэн учир өвлийн хүйтэнд тэсвэртэй ба давс цацах нь буруу гэнэ. Монголын гүүр, зам, байршил зэргийг судалж зураг төслийг гаргасан учраас гүүрийн налууг таван хувиас хэтрүүлэхгүй байхыг бодолцож 4.9 хувийн налуутайгаар барьсан юм байна. Энэ нь стандарт хэмжээ учир ямар нэгэн халтиргааны хамгаалалт хийгээд байх шаардлагагүй гэнэ. Харин хойшоо дөрвөн зам руу уруудах чиглэлийн хэсэгт буюу Нарны зам руу эргэх хэсэгт халтиргааны хамгаалалт, хурд сааруулагч хийж өгсөн байгаа аж. Бусад орны жишгээр гүүрэн дээгүүр зорчихдоо автомашин цагт 50 километрээс дээш хурдтай явж болохгүй гэсэн стандарт байдаг. Үүний дагуу анхааруулсан тэмдэглэгээг байрлуулсан учир жолооч нар нарны гүүрээр явахдаа хурдаа анхаарах нь зүйтэй.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)