Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд мөрийн хөтөлбөртөө "АНУ-ын ирээдүй"-г хэрхэн зураглав?

2024-11-06
0
ЖИРГЭХ

Америкийн сонгогчид энэ өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрис, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч буй экс ерөнхийлөгч Доналд Трамп нарын хэнд нь улс орныхоо ирэх дөрвөн жиоийн ирээдүйг даатгах эсэхээ шийдэх чухал сонголттой тулгарав. Энэхүү нийтлэлээс тэдний мөрийн хөтөлбөртөө дайн, инфляци, үр хөндөлт, цагаачлал, татвар, худалдаа, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, галт зэвсэг, мансууруулах бодисын талаар юу тусгасныг харьцуулж харцгаая. 


Инфляци

Decoding Harris and Trump on inflation

   Харрисын хамгийн чухал зорилт бол ажилчин гэр бүлүүдийн хоол хүнс, орон сууцны зардлыг бууруулахыг хичээх явдал. Тэрбээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хориглож, анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст дэмжлэг үзүүлж, орон сууцны хангамж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээ амлаад байгаа. Байдены ерөнхийлөгч байгаа өнгөрсөн дөрвөн жилд инфляци барууны олон орнуудын адилаар огцом өссөн нь зарим талаараа Ковидийн дараах хямрал гэж хэлж болохуйц. Мөн Украины дайнаас шалтгаалж байгаа гэж үзэх шинжээчид цөөнгүй. 

   Трамп "инфляцийг зогсоож, Америкийг дахин боломжийн болгоно" гэж амласан. Газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний зардлыг бууруулах арга гэж тэр хэлсэн. Тэрбээр ерөнхийлөгчийн хяналтад байдаггүй зээлийн хүүг бууруулна гэж амласан бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах нь орон сууцны дарамтыг бууруулах зөв арга гэж үзэж байгаа. Түүний импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна гэсэн амлалт нь үнийн өсөлт үүсгэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.


Татвар

How Would the Harris and Trump Tax Plans Affect Different Income Groups? –  ITEP

Шинжээчдийн үзэж байгаагаар тэдний татварын төлөвлөгөө хоёулаа алдагдлыг нэмэгдүүлэх боловч Трампынх илүү их байна гэж тооцоолжээ. 

Харрис жилд 400 мянган ам.доллар олдог томоохон бизнесүүд болон америк иргэдийн татварыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Гэхдээ тэрбээр гэр бүлийн татварын дарамтыг хөнгөвчлөх хэд хэдэн арга хэмжээ, тухайлбал хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ танилцуулсан. Тэр хөрөнгийн өгөөжийн татварын талаар Байдентай маргасан бөгөөд түүний 44.6 хувьтай харьцуулахад 23.6 хувиас 28 хувь хүртэл бага зэрэг өссөн байна.

     Трамп харин эсрэгээрээ 2017 онд санаачилж байсан татварын системээ сунгахыг санал болгож байгаа. Уг санаачлага нь чинээлэг хүмүүстээлтэй гэлцдэг. Тэрбээр импортын татвараар тэдний төлбөрийг төлнө гэж тэр хэлсэн. 


Үр хөндөлт

How Kamala Harris Can Secure Federal Abortion Protection Once and For All |  ACLU

   Харрис үр хөндөлтийн эрхийн тухай санаачлагаа сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгосон. Тэр нөхөн үржихүйн эрхийг улс даяар баталгаажуулсан, хүнд ээлтэй хууль тогтоомж болгохыг уриалж байгаа.

   Трамп үр хөндөлтийн талаар тууштай буй байгаа. Түүний ерөнхийлөгч байх хугацаанд Дээд шүүхэд томилсон гурван шүүгч нь 1973 онд гарсан АНУ-ын үр хөндөлтийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүчингүй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.


Цагаачлал

Venezuela on Steroids' and Other Immigration Claims in Harris v Trump -  Newsweek

   Харрис өмнөд хилийнхээ хямралын үндсэн шалтгааныг арилгах үүрэг хүлээсэн. Урд хилээс хойд зүгт чиглэсэн цагаачдын урсгалыг зогсооход чиглэсэн бүс нутгийн хөрөнгө оруулалт хийхэд олон тэрбум долларын хөрөнгө босгосон гэж хэлж болно. 2023 оны эцсээр Мексикээс АНУ-д цагаачлах хүмүүсийн тоо түүхэн доод түвшиндээ хүртэл буурчээ. Энэ кампанит ажилд тэрбээр өөрийн байр сууриа чангатгаж, Калифорниад хүний ​​наймаачидтай тэмцэж байсан прокурорын туршлагаа онцолсон.

   Трамп өмнө нь ярьдаг байсан шиг ээ хана босгох ажлыг дуусгаж, хэрэгжилтийг нэмэгдүүлэх замаар хилийг битүүмжлэхээ амласан. Гэхдээ тэр Бүгд найрамдахчуудыг Харрисын дэмжсэн хатуу ширүүн, нам дамнасан цагаачлалын хуулийн төслөөс татгалзахыг уриалав. Хэрэв сонгогдвол энэ гэрээг сэргээх болно гэж тэр хэлэв. Тэр мөн бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албадан гаргахаа амласан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь хууль эрх зүйн сорилтуудтай тулгарах болно.


Гадаад бодлого - Дайны тухай тэд ямар бодлого хэрэгжүүлэх вэ? 

How would Trump and Harris handle the Russia-Ukraine war?

   Харрис Украиныг дэмжихээ амласан. Хэрэв тэр сонгогдвол "21 дүгээр зууныг манлайлах" өрсөлдөөнд Хятад биш АНУ ялна гэж хэлсэн. Тэрээр израильчууд болон палестинчуудын хооронд эвийг сахиулахын төлөө удаан хугацааны турш тэмцэж ирсэн. Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалж байсан.

   Трамп АНУ-ыг дэлхийн бусад орны мөргөлдөөнөөс салгахыг, ангид байлгахыг хүсдэг. Тэр ОХУ-тай хэлэлцээ хийж, Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдсэн удаатай. Магадгүй дайны санхүүжилтээ зогсоож, ОХУ-д Украиныг сул тавьж өгөх вий гэсэн хардлага бий. Трамп өөрийгөө Израилийг тууштай дэмжигч гэдгээ харуулсан ч Газын зурвас дахь дайныг хэрхэн зогсоох талаар бараг л юм яриагүй. 


Худалдаа

Trump vs. Harris – How Will You Trade the Election? - AvaTrade

   Харрис Трампын импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөг шүүмжилжсэн. Тэр цахилгаан машин гэх мэт Хятадын зарим импортын бараанд Байден-Харрисын засаг захиргаанаас тогтоосон тарифыг хэвээр үлдээж, импортын татварыг илүү зорилтот түвшинд баримтлах төлөвтэй байна.

   Трамп АНУ-ын аж үйлдвэрийн тогтоолцоог хамгаалахын тулд татварын тарифыг кампанит ажлынхаа гол амлалт болгожээ. Тэр гадаадын ихэнх импортын бараанд 10-20 хувийн татвар ногдуулахаа амласан. Энэ нь Хятадаас хамаагүй өндөр татвар гэсэн үг. Тэрбээр мөн компаниудад аж ахуйн нэгжийн татварыг бууруулж, бараа бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэж багаа нөхцөлд бага татвар авахаа амлаад байна.  


Уур амьсгал

How Kamala Harris and Donald Trump compare on climate change » Yale Climate  Connections

   Харрис дэд ерөнхийлөгчийн хувиар сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн татварын хөнгөлөлт, бусад хөнгөлөлтийн хөтөлбөрүүдэд хэдэн зуун тэрбум доллар зарцуулсан Инфляцийг бууруулах тухай хуулийг батлахад гар бие оролцсон. Гэвч тэр байгаль орчны мэргэжилтнүүдийн эсэргүүцсэн хий, газрын тос олборлох арга техник болох фракингыг эсэргүүцдэггүй. 

  Трамп Цагаан ордонд байхдаа цахилгаан станц, тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарлах зэрэг байгаль орчныг хамгаалах олон зуун арга хэмжээг цуцалсан хүн. Энэ удаа тэр Арктикийн өрөмдлөгийг өргөжүүлэхээ амлаж, цахилгаан машиныг эрс эсэргүүцсэн. 


Эрүүл мэнд

Healthcare under Harris vs. Trump: Policy Comparison on 7 Key Issues

   Харрис дэд ерөнхийлөгчийнхөө хувиар жороор олгодог эмийн үнийг бууруулж, инсулины үнийг 35 ам.доллароор хязгаарласан.

   Трамп харин тодорхой зүйл хэлэлгүйгээр эрүүл мэндийн тогтолцоог сайжруулна гэж хэлсэн. Тэр олон сая хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дорвитой хөдлөхөө амласан. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр ​​нөхөн үржихүйн эмчилгээг хүртээмжтэй болгохыг уриалсан ч Конгресс дахь Бүгд найрамдах намынхан үүнийг эсэргүүцэж магадгүй юм.


Хууль дүрэм

Harris, Trump trade blows in US election media blitz

    Харрис прокурор байсан туршлагаараа Трампын буруутай гэгдэж байгаа гэмт хэргүүдэд дүгнэлт хийхийг оролддог. Тэр зөвхөн өнгөрсөн туршлагаа л ярьдаг гэж хэлж болно.

   Трамп хар тамхины бүлэглэлүүдийг устгаж, гэмт бүлэглэлийн хүчирхийллийг дарж, гэмт хэрэг ихээр гардаг Ардчилсан намынхны удирддаг хотуудыг сэргээн босгоно гэж амласан. Тэрбээр сонгуульд саад учруулсан ямарваа нэг тохиолдолд арми эсвэл нөөц хүчин болох Үндэсний гвардийг ашиглана гэж мэдэгджээ.


Галт зэвсэг

Trump shooting was an attempted assassination, FBI says

   Харрис галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг гол амлалт болгосон. Тэр галт зэвсэг эзэмших тухай хуулиудыг чангатгахыг байнга дэмждэг. Гэхдээ тэр үзэл бодлоо ажил хэрэг болгоход Конгрессын тусламж заавал хэрэгтэй болно.

   Трамп өөрийгөө үндсэн хуулиар олгогдсон зэвсэгтэй байх эрхийг хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн цор ганц "хамгаалагч" гэж тодорхойлсон. Тавдугаар сард Галт зэвсгийн холбоодод хандан тэрээр өөрийгөө тэдний хамгийн сайн найз гэж хэлсэн.


Марихуан

Trump Vs Harris: The 2024 Cannabis Showdown!

   Харрис марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг гэмт хэрэгт тооцохгүй байхыг уриалав. Түүний хэлснээр үүнээс болж хэт олон хүнийг шоронд илгээсэн бөгөөд хар арьст, латин эрчүүдийн баривчлагдсан тоо хэт их байгаа.

   Трамп арга барилаа зөөлрүүлж, насанд хүрэгчдийг хувийн хэрэгцээнд зориулан бага хэмжээний марихуан хэрэглэсний төлөө "шаардлагагүй баривчлах, хорих" арга хэмжээг зогсоох цаг нь болсон гэж мэдэгдэв.

Л.Баяр

Эх сурвалж: BBC

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    24 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    40 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    47 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 35 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 16 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 39 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 40 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 43 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 26 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 33 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 39 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 28 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 14 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 18 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 28 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 35 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК