Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Тодруулбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гадаад жуулчдад борлуулах тасалбарын тоог 8436 болгох, баяр наадмын оройн нээлтийг хийх тухай мэдээллийг тавдугаар сарын 28-ны дотор нийтэд мэдээлж, билетийг эрт борлуулах зэрэг санал тавьжээ.
Сануулахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж, нээлтийн тоглолтыг оройн цагаар дахин хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм.