
АНУ болон Иран хоорондын зөрчил хурц хэвээр үргэлжилж байгаа ч хоёр тал нэгэн зэрэг энхийн хэлэлцээ хийх оролдлого хийж байгааг бид олон улсын хэвлэлүүдээс харж болно.
Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ, Ираны төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээг сунгах болон Персийн булангийн стратегийн чухал гарц болох Ормузын хоолойг дахин нээх талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн ч энэ хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ираны удирдлага эцэслэн батлаагүй хэвээр байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс хэлэхдээ “хэлэлцээ эцэслээгүй, бид одоогоор шийдэлд бүрэн хүрээгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн тус бүс нутагт мөргөлдөөн үргэлжилж, пуужингийн довтолгоо, цэргийн ажиллагаа, харилцан буруутгалууд нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлт, ялангуяа Ормузын хоолойгоор дамжих тээвэрт ихээхэн нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Харин зарим дипломат эх сурвалжууд талууд 60 хоногийн түр тохиролцооны хүрээнд гал зогсоох боломжийг хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ.
Л.Баяр
























































