Манай улсаас дэлхийн долоон тэрбум дахь иргэн болж мэндэлсэн хоёр хүүг тодруулжээ. Улаанбаатарын цагаар 2011 оны арваннэгдүгээр сарын нэгний шөнийн 01:49 минутад дэлхийн хүн ам долоон тэрбум болсон юм. Үүнээс нэг минутын дараа Орхон аймгийн иргэн Ш.Цэнд, Улаанбаатар хотын иргэн Б.Насанжаргал нарын хүү тус тус долоон тэрбум дахь иргэн болж мэндэлжээ. Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтарч хүүхдүүдийн мэдээлэлтэй танилцаж дээрх хоёр хүүг нэрлэлээ. Аравдугаар сарын 31-ний есөн цагаас дараа өдрийн есөн цагийн хооронд Монгол даяар 199 хүүхэд мэндэлжээ. Эдгээрээс 19 хүүхдийг 7 тэрбум дахь иргэний чацуутнаар бүртгэсэн гэнэ.
Б.Болд