Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Эрдэнэбилэгт: Хуулиндаа үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрөө тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хариуцах ёстой гэж заасан

2012-12-19
0
ЖИРГЭХ
dsc_3379 - copyМХЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Ард түмэн Та-ХААН” хэрэглэгчийн форумд МХЕГ-ын зүгээс ямар үүрэгтэй оролцож байна вэ. Аймаг, нийслэлийн иргэдээс танайхтай холбоотой ямар санал хүсэлт түлхүү ирсэн байна?
-Манай байгууллага Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 104 гаруй хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахын төлөө хүчин зүтгэдэг. Нэгдсэн форумаас өмнө дүүрэг, аймаг бүрийн мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нар орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран нэгдүгээр шатны хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай баг томилж, иргэдээс ирсэн санал асуулгад хариулт өгсөн. Тэдгээрийн дунд хүнсний аюулгүй байдал, дэлгүүрт худалдаж буй бараа бүтээгдэхүүний чанарын асуудлыг голчлон асууж байна. Манайх хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндсэн хоёр чиглэлийг хөндөж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас импортолж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрөө хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Хуулиндаа үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрөө


dsc_3379 - copyМХЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Ард түмэн Та-ХААН” хэрэглэгчийн форумд МХЕГ-ын зүгээс ямар үүрэгтэй оролцож байна вэ. Аймаг, нийслэлийн иргэдээс танайхтай холбоотой ямар санал хүсэлт түлхүү ирсэн байна?
-Манай байгууллага Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 104 гаруй хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахын төлөө хүчин зүтгэдэг. Нэгдсэн форумаас өмнө дүүрэг, аймаг бүрийн мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нар орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран нэгдүгээр шатны хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай баг томилж, иргэдээс ирсэн санал асуулгад хариулт өгсөн. Тэдгээрийн дунд хүнсний аюулгүй байдал, дэлгүүрт худалдаж буй бараа бүтээгдэхүүний чанарын асуудлыг голчлон асууж байна. Манайх хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндсэн хоёр чиглэлийг хөндөж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас импортолж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрөө хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Хуулиндаа үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрөө тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хариуцах ёстой гэж заасан. Тэгэхээр энэ асуудал дээр манайхан онцгой анхаарч, ард түмнийхээ төлөө аюулгүй хүнсийг нийлүүлээч гэж шаарддаг. Цаашид Монгол Улсын хилээр чанаргүй, манай улсад худалдахыг хориглосон бараа бүтээгдэхүүн оруулахгүй байх талаар Хилийн мэргэжлийн хяналтын алба хуулиа чанд сахиж ажиллана. Мөн өөр нэг асуудал бол нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хаяг, шошго, стандартыг ард түмэн маань мэддэг баймаар байна. Мэдээлэлгүйгээсээ болж иргэд хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүн худалдан авч байна.
Түүнчлэн ТҮЦ, худалдааны жижиглэнгийн лангуугаар зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний хугацааг нь шалгахын зэрэгцээ ямар нөхцөлд хадгалж байгааг нь анхаарах хэрэгтэй. Энэ нь нөгөө талаас худалдааны төвийн стандартыг мэргэжлийн хяналтынхан нэлээд сайн мөрдүүлж ажиллах шаардлагатай байгааг илтгэнэ. Манайх хуулийн болон стандартын хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьдаг байгууллагын хувьд худалдааны цэг, салбаруудыг нормын дагуу ажиллаж байгаа эсэхэд хатуу хянах болно. Ер нь бол худалдаанд гарч байгаа бараа, бүтээгдэхүүний чанарыг шалгадаг байгууллага нь орон нутгийн болон дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээний хэлтсүүд юм. Харин энэ байгууллага ажлаа хийж байгаа эсэхэд, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр нь мэргэжлийн хяналтын байгууллага ажилладаг.
-Шадар сайд яриандаа мэргэжлийн хяналтын байгууллагын 70 хувь нь зөвлөгөө өгөх, 30 хувь нь хяналт тавих гэсэн зарчмаар ажиллах болно гэсэн. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын үед мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, арга зүйн талаар туслалцаа үзүүлэх чиглэл рүү явах асуудлыг ярьж байна. Өмнө нь манай байгууллага 70 хувь нь хяналт, 30 нь зөвлөгөө гэсэн системээр явдаг байсан бол үүнээс цааш эсрэгээрээ байхаар болж буй нь зөв алхам.
-Танайхтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдэд өөр ямар асуудал байна вэ. Барилгын асуудал яригдсан байх?
-Баянгол дүүрэгт иргэдтэй ярилцаж буй шууд хэлэлцүүлгээр барилгын асуудлыг нэлээд хөндсөн. Барилгын компанийн үйл ажиллагаа чанартай явагдаж байгаа, эсэх болоод ашиглалтад орсон шинэ барилгад иргэд амар тайван амьдрах бололцоо байгаа юу гэдгийг иргэд асууж байна. Тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэг байгууллага ард түмний эрх ашгийг хангаж чанартай барилга босгох ёстой. Харин манайхаас барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгодог. Өөрөөр хэлбэл, манай байгууллага барилга, хот байгуулалтын яамнаас олгож буй тусгай зөвшөөрлийн хүрээнд яг барилгаа барихад нь баталгаажилтын зөвшөөрөл олгодог. Тэгэхийн тулд холбогдох газруудаас өмнө нь авсан зөвшөөрлийг нь давхар шалгаж, барилга эхлүүлэх баталгаат зөвшөөрлийг олгодог гэдэг утгаараа манай байгууллагын өмнө том хариуцлага ногддог. Барилга баригдах үеийн үйл ажиллагаанд бол тухайн компаниас тавьсан хүсэлтийн дагуу бид шалгадаг. Мөн барилгын тусгай зөвшөөрөл олгодог газрууд манайхтай хамтран хяналт, шалгалт хийдэг. Энэ явцдаа барилгын комданиудын алдаа дутагдлыг хэлж, залруулах шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгадаг компани байхад хэлж ярьсан зүйлийг газар дээр нь хүлээн авчихаад эргээд хариуцлагагүй ажлаа үргэлжлүүлдэг байгууллага ч байдаг. Иймд энэ салбарт ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг цаашид мэргэжлийн хяналтын байгууллага аюулгүй байдлын үүднээс эхнээс нь хянаж, шалгалтаа чангатгаж, техникийн талын шалгалтыг мэргэжлийн байгууллагууд нь шалгадаг ийм тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байна.
-МХЕГ-ын хамрах хүрээ асар том. Тэр хэрээрээ үүрэг хариуцлага нь нэмэгддэг учраас ямар нэг зүйл болохгүй болбол танайхыг хамгийн түрүүнд харддаг. Гэхдээ хэн нэг даргыг солихоор асуудал шийдэгдэх юм шиг ханддаг тогтолцоо манайд байна. Гэтэл цаанаа үндэс сууриар нь өөрчлөх шаардлагатай олон зүйл байдаг?
-Аливаа зүйлийг сайжруулахын төлөө төр хуулийн хэм хэмжээ тогтоодог. Үүний хэрэгжилтийг шалгадаг байгууллага бол манайх. Тухайн хүн ажлаа хэрхэн хийж, хуулийн заалтыг зөрчиж байгаа, эсэхийг мэргэжлийн хяналтын байцаагч хот хөдөөгийн бүх шатанд тавьдаг. Ийм шаардлага тавихаар зарим хүн эсэргүүцэж, мэргэжлийн хяналтын байгууллагынхныг авлигач, хахуулийн эзэд мэтээр мушгин ойлгох нь ч бий. Гэхдээ өнөөг хүртэл манай байцаагчийг ийм хэргээр авлига авсан гэдэг зүйлийг АТГ тогтоогоогүй байна. Хууль зөрчсөн үйлдлийг нь илрүүлсний төлөө улсын ажлаа хийгээд явж байгаа хэн нэгнийг заавал авлига, хээл хахууль гэсэн нэг л цонхоор харж, буруутгах нь учир дутагдалтай. Нөгөө талаас манай байцаагч нар хүнд шаардлага тавихдаа учир байдлыг ойлгуулан зөвлөх, дутагдлыг нь арилгуулахын тулд арга зүйн туслалцаа үзүүлэх хэлбэрээр ажиллаж чадахгүй байна. Хуулийн өмнө хүлээсэн үүрэг гэдгээрээ торгох, акт тогтоох зэргийг урьтан, дутагдал арилгах бороохой мэтээр ашиглаж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг бий болгож байгаа. Байцаагч нарын ажлын арга барилын дутагдлаас болоод мэргэжлийн хяналт гэдэг энэ том байгууллага бүхлээрээ авлигачид мэтээр ойлгогддог болов уу. Тиймээс манайд шинээр орж буй хүмүүст сайн ажиллаж байгаа байцаагч нар нь сургалт хийж, зөвлөмж туслалцаа үзүүлдэг тогтолцоо руу шилжиж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдсэн асуудлыг улсын ерөнхий байцаагчаас өөр хэн ч өөрчлөх эрхгүй байдаг. Тиймээс тухайн фронтод дангаараа шийдвэр гаргадаг байцаагч хүнийг бүх талаас нь сайн бэлтгэхийн төлөө хичээх болно.
-Танай байгууллага дээр хүнд суртал, иргэдэд чирэгдэл учруулдаг гэдэг хэл ам байнга гардаг. Энэ байдлаа өөрчлөхөөр ямар нэг арга хэмжээ авч байна уу?
-Манайх хуулиар заасан гурван үндэслэлээр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт, гүйцэтгэлийн болон иргэд олон түмний өргөдөл хүсэлтээр гэсэн гурван төрлийн шалгалт байдаг. Олон түмний дунд маргаантай байгаа асуудал тухайлбал, тусгай зөвшөөрлийн талаар шалгалт хийлгүүлэхийг иргэд хүсдэг. Одоогоор бид 41 чиглэлээр тусгай зөвшөөрлийн ангилалд хамаарах зөвшөөрөл олгож байгаа. Цаашид үүнийгээ цөөхөн болгож, иргэдэд чирэгдэл учруулдаг зөвшөөрөлд олгох үйл ажиллагаанаас татгалзах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэгт миний бие байгаа. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад бусад газрыг татан оролцуулахыг хориглосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна. Иргэд, төрийн бус байгууллага, бусад ижил төстэй байгууллагын төлөөллийг оролцуулдаг болбол илүү нээлттэй болсноор хүмүүсийн хардаж сэрдэх нь ч багасах юм.
-Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх мэдэл ер нь ямар байдаг юм бэ. Шалгаад, торгоод, акт тогтоогоод л байдаг. Эцсийн үр дүн нь гардаг юм уу. Одоо тэр зөвшөөрөлгүй барилгуудыг гэхэд л танайхаас шууд зогсоох боломжгүй юм шиг байсан, тийм үү?
-Хүмүүс ойлгохдоо манайхныг нэг их том эрх мэдэлтэй юм шиг ойлгодог. Ний нуугүй хэлэхэд, манай байцаагч нарын эрх мэдэл хязгаарлагдмал шүү дээ. Барилгын тусгай зөвшөөрөл нэгэнт олгочихсон байхад бид түүнийг нь цуцлах эрхгүй. Бас манайх барилга барих эрх олгодоггүй. Чанаргүй барилгын ажил явагдаж байна гэсэн мэдээлэл аваад очлоо гэхэд бид түр зогсоо гэдэг чиглэл л өгдөг. Тэгээд холбогдох байгууллагууддаа “Энд тийм зөрчил байна шүү, та нар түүнийгээ эргэн дүгнэлт гаргаарай” гэдэг бичиг хүргүүлдэг. Харамсалтай нь, өнөөх мэргэжлийн байгууллагууд нь бидний тавьсан шаардлагыг тун хангалтгүй биелүүлдэг. Бүх зүйлийг мэргэжлийн хяналтын байгууллагад найдчихсан. Гэтэл бид чинь акт, дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тийм л эрх мэдэлтэй хүмүүс шүү дээ. Сая л гэхэд БОНХЯ-наас Дархан-Уул аймагт иргэдийн ундны усыг аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах зөвшөөрөл өгчихсөн байсан. Ийм зүйл болчихоод байхад мэргэжлийн хяналтынхан ажлаа хийсэнгүй гээд байгаа юм. Гэтэл тэрийг нь бид очоод шалгатал тухайн байгууллагуудад ус ашиглах зөвшөөрлийг нь өгчихсөн, хэрэгжүүлэгч агентлагуудаас газрын үнэлгээг нь хийгээд өгчихсөн байхад дээд яам нь мэдээгүй сууж байсан. Бид ирээд БОНХЯ-нд албан шаардлагаа хүргүүлээд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • (103.11.192.162)
    hu namiin ulaan luivarchin end yugaa hiij yavaa yum bee
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (202.170.85.9)
    Яагаад байгаад байна гэхээр Тэрбишдагва сайдын хүргэн ах Боролдой Мягмарын худ шүү дээ ард түмэн минь ээ Үнэн Шударга юм огт байхгүй ш дээ
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.18.179)
    МАН-ы бууны нохой зайлах болоогүй юу
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • з (202.179.10.70)
    Албаны бланк ашиглаж залилан хийсэн нь тогтоогдсон Эрдэнэбилэгт гэдэг чиь энэ үү Нийслэлийн МХГ-н даргаас Бат-Үүлийн шаардлагаар огцорсон Баярсайхан ингэж ярьсан байсан
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 27 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 52 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 15 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 41 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 36 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 50 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 20 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 50 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК