УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Цэнгэл нар өнөөдөр үдийн үед IX Богдыг залах ёслолд оролцож Богдод мөргөв. Гурван жилийн өмнө Монгол улсын иргэн болсон 79 настай Жамбалнамдолчойжижанцанг Монгол улсын буддын шашны тэргүүнд өргөмжлөх өргөх ёслол, эргэл мөргөлийн ажиллагаа Гандантэгчинлэн хийдэд өглөө 10 цагаас эхэлсэн билээ. Гишүүн Б.Бат-Эрдэнэ IX Богдод хадаг, мөнгөн аягатай барьсан бол, гишүүн Ц.Цэнгэл хадаг, дугтуйтай мөнгө барьжээ. Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олон, гадаад, дотоодын иргэд, лам хуврагууд нийлсэн мянга гаруй хүн цугларсан бөгөөд IX Богдод мөргөж адис авахад ямар нэг хориг хязгаар үгүй, ёслол эмх замбараатай болсон байна. Харин нас өндөр болсон Богдын орчинтойгоо харьцах чадвар нэлээд тааруу байгаа нь илтэд анхаарал татаж байв. Тэрбээр сэнтийдээ эгц бүрэн сууж чадахгүй, тэргүүн, мутраа арай ядан хөдөлгөж байгаа нь харагдах бөгөөд дэргэдийн лам нар нүүрийг нь арчих, өргөл барьцыг хүлээж авах, мөргөлчдөд хадаг зангиа зүүж өгөх зэргээр түүний өмнөөс үйлчилж байлаа.