СХД-ийн АН-аас иргэдийн дунд “Бухимдал бүртгэх өдрүүд” аяныг эхлүүлжээ. Иргэд уурлаж бухимддаг зүйлээ дүүргийн намын и-мэйл хаяг, утас, вэб хуудсаар бүртгүүлэхээс гадна өөрийн биеэр ирж мэдэгдэх гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан дүүргийнхээ нийт иргэдийн дунд зургаан сарын хугацаанд “Мөрөөдөл бүртгэх өдрүүд” аяныг амжилттай зохион байгуулж байсан байна. Тус аянд СХД-ийн 2500-гаад хүн хүсэл мөрөөдлөө бүртгүүлсэн бөгөөд иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тус дүүргийн АН, УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ хамтран иргэдийн сайн сайхны төлөө олон зүйл хийх боломж бүрджээ. Иргэдийн ихэнх нь хувийн жижиг үйлдвэр эрхэлдэг бөгөөд эрхлэхийг хүссэн бизнэстээ дэмжлэг хүссэн аж. Бухимдал бүртгэх аяныг эхлүүлээд удаагүй ч иргэд нийгэмд хурцаар хөндөгдөөд байгаа хог, утаа, нийтийн тээвэр, түгжрэл гээд олон асуудалд бухимдаж явдагаа илэрхийлсэн байна. Мөн иргэд төрийн байгууллагаас хүссэнээрээ дэмжлэг авч чаддаггүй, дэмжлэг авахын тулд аль нэг албан тушаалтны үүд сахиж суух хэрэг гардаг, албан байгууллагуудын хүнд суртал, хээл хахууль хэрээс хэтэрсэн тухай хэлж санал хүсэлтээ илэрхийлж байгаа аж.
Т.Хулан