Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-3-01
0
ЖИРГЭХ

Хонь

Хонины ордныхны төрсөн өдрийн сар эхэллээ. Энэ сард сайнтай, муутай олон үйл явдал таныг хүлээж байна. Тиймээс эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, аливаа зүйлийг хөнгөн хүлээж авахыг хичээгээрэй. Зогсонги байдалд орсон байсан ажил хэрэг, төслүүдээ дуусгаж чадна. Найз нөхдийн дунд, эсвэл хайртай хүнтэйгээ драма үүсгэж магадгүй. Та өөрийн хэрэгцээ шаардлагыг ойлгомжтой, ил тод илэрхийлж сурах хэрэгтэй. Янз бүрийн шинэ санаанууд төрөх боловч тэр болгоныг хэрэгжүүлэх гэж яаран хөдлөөд хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол. Хайр дурлалын харилцааны хувьд хувь заяагаа шийдэх сар ч байж мэдэх юм. Нэг бол та өөрт тохирох хүнээ олно, эс бол одоо байгаа нэгэн тань тохиромжгүй хүн байсныг ухаарна. Аль нь ч байсан зүгээр дээ. Заримдаа таны сэтгэл хөдлөл галзуу хулгана дээрээ сууснаас ялгаагүй л байх бололтой. Зүрх сэтгэлээ дагаж, зарим зүйлийг зөнд нь хаяж сураарай.

Үхэр 

Таны гуравдугаар сарын ерөнхий төлөв эерэг байна. Орлогоо нэмэгдүүлэх илүү сайн арга замыг хайж олоход хамаг цаг заваа зарцуулах бололтой. Найз нөхөд, хамаатан саднаасаа санхүүгийн дэмжлэг авна. Ялангуяа гэр бүл тань таны бүх хичээл зүтгэлийг дэмжин сайшаах болно. Бизнес эрхлэгчдэд таатай боломж гарна. Шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, хөгжилдөнө. Гэхдээ эрч хүчээ ухаалгаар зарцуулахыг зөвлөж байна. Карьерын хувьд бага зэрэг ахиц дэвшил харагдаж байна. Нүдээ нээгээд харвал эргэн тойронд тань боломж олон байна. Эрүүл байхын тулд хувийн сахилга бат нэн чухал байна. Хавар айсуй учир нойр хүрч, нозоорно. Үргэлж олон хүнтэй харьцдаг бол завсарт нь зөвхөн өөртөө зарцуулах, тайван байх цаг гаргаж байгаарай. Цаг үе эмх замбараагүй, ороо бусгаа байж болох ч аз хийморь таны талд байна.

Ихэр 

Энэ сард таны баримтлах гол зарчим бол яг одоо байгаа цаг хугацаа, боломжуудаа бүрэн дүүрэн ашиглах. Карьераа ахиулж, нийгмийн хүрээллээ тэлэх олон сайхан боломж гарна. Ажлын хамт олны дунд уур амьсгал таатай байна. Багаараа төлөвлөгөө гаргаж, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Төлөвлөгөөнд бүтээлч сэтгэлгээг шингээж, зоригтой мөрөөдөхийг зөвлөе. Ажил мэргэжлийн хувьд өөртөө тавьсан зорилго тань таны дотор хүнтэй, сүнслэг үнэнтэй нийцэж байгаа эсэхийг эргэцүүлээрэй. Санаа нийлдэг найзуудтайгаа уулзаж, хамтдаа шинэ зүйл эхлүүлэх тухай ярилц, сонирхолтой арга хэмжээ зохион байгуул. Бусад хүмүүс таны талаар юу гэж бодоход санаа зовохоо боль. Эрүүл мэндийнхээ төлөө сахилга батыг эрхэмлэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж чадна. Хайртай хүндээ аль болох ахиу цаг хугацааг зарцуулаарай.

Мэлхий

Гуравдугаар сард адал явдал таныг дуудаж байна. Та ирээдүйг удирдаж чадахгүй. Гэсэн ч өдөр бүрийн хичээл зүтгэл тань эцсийн үр дүнд үргэлж нөлөөлнө гэдгийг санаарай. Хайрцгаас гадуур сэтгэж, амьдралд илүү чөлөөтэй хандлагаар хандаж сураарай. Эрч хүч, бүтээлч хандлагаа карьераа ахиулахад зарцуулаарай. Алсын хараагаа тэлэх, амьдралын зорилгоо тодорхойлох амлалтыг өөртөө өг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Хувийн асуудлаа шийдэхийн тулд ажил хэргээ түр завсарлах шаардлага гарч магадгүй. Удаан уулзаагүй хүнтэйгээ таарна. Аль эсвэл хүчээ нэгтгэх боломжтой, туршлагатай, нөлөө бүхий шинэ хүмүүстэй танилцаж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж, аялахад тохиромжтой. Танд зөвлөхөд эргэн тойрны хүмүүсээ магтаж, урамшуулж байгаарай.

Арслан

Хүн бүхэн нозоордог хаврын улирал эхэлж байгаа ч арслангийн ордныхон бүтээлч, эрч хүч дүүрэн байх нь. Гайхалтай эрч хүчээ ашиглаад та шинэ зүйл сурах, дэлхий ертөнцийг өөр нүдээр, өөр өнцгөөр харах хандлагатай байна. Амьдралд тохиох шинэ туршлага бүрийг таны оюун санаа шингээн авахад бэлэн байна. Өсөждэвжихэд тань саад болдог утгагүй зүйлсээс өөрийгөө ангижруулахыг хичээ. Аливаа зүйлийг том зургаар нь харж, анхаарал сарниулах зүйлсийг бүү хүлээн зөвшөөр. Илүү их утга учиртай зүйл рүү алсын хараагаа төвлөрүүлээрэй. Багаар ажиллах нь хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусална. Санхүүгийн байдал харьцангуй сайжрах төлөвтэй байна. Ашигтай хөтөлбөрт хөрөнгө оруулбал амжилттай байх магадлалтай. Холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Охин

Гуравдугаар сарын эхний долоо хоног бол харилцааны асуудлуудаа шийдвэрлэх долоо хоног. Бусадтай харилцах харилцаагаа ухамсрын түвшинд эргэцүүлэн бодох цаг. Үгээрээ үнэнийг хэл, үйлдлээрээ зөвийг үйлд. Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг илэн далангүй уудал. Ганц бие охины ордныхон гэрэл гэгээтэй, романтик шинэ эхлэлийг тавих магадлалтай. Санасандаа хүрч, сарвайснаа авах боломж танд байна. Найз нөхдийнхөө харилцаанд цензур тавьж, зарим зүйлд хатуу хил хязгаар тогтоогоорой. Хортой харилцаанаас өөрийгөө хамгаал. Сэтгэл зүрх, оюун санаанд тань байгаа эмх замбараагүй бодлуудыг үлдэн хөөж, хаврын их цэвэрлэгээгээ хийхэд тохиромжтой. Санхүүгийн байдал дунд зэрэг. Хоолны дэглэмээ хянаж чадвал эрүүл мэндийн тухайд өөр асуудалгүй байна. Нэгэнт эхлүүлсэн зүйлээ тэр чигээр нь хаялгүй заавал дуусгаарай.

Жинлүүр

Бусдын тав тухыг хангахын тулд өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, найз нөхдийн харилцаанд, тэр бүү хэл өрсөлдөгчийн харилцаанд хүртэл шударга байдал хамгийн чухал. Хүмүүс юу гэж бодох бол гэдгээс бүү айгаарай. Ярилцах шаардлагатай үед алгуурлаж, юуг ч хойшлуулах хэрэггүй. Та сүүлийн үед ажилтай холбоотой үүрэг даалгавар, хариуцлага гээд завгүй байсан бол энэ сард байдал хамаагүй дээрдэнэ. Одоогийн ажилдаа тууштай байх нь карьераа ахиулахад нөлөөлнө. Санхүүгийн тогтвортой байдал хэсэг хугацаанд үргэлжилнэ. Үл хөдлөх хөрөнгөөс ямар нэг ашиг орж ирэхийг хүлээж байсан бол санаснаар болохгүй байх магадлалтай. Аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа өмнө долоо хэмжиж, нэг огтлохыг зөвлөж байна. Гэр бүлийн харилцаа таатай, бие биеэ халамжилсан, байгаа бүхнээ хуваалцсан өдрүүд үргэлжилнэ.

Хилэнц

Энэ сард таны бодож болгоож явах тарни бол “Бүх зүйл сайхан болно. Нэг үүд хаагдахад нөгөө үүд нээгдэнэ” гэдэг үгс юм. Хайр дурлалын харилцаатай холбоотой цочирдмоор үйл явдал тохиолдож магадгүй. Ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаа бодолтой хандахгүй бол хамтдаа суусан завиа бүр хөмрөөд хаях вий. Ганц бие хүмүүс хөгжилтэй шинэ харилцаа үүсгэж магадгүй. Ажил мэргэжлийн тухайд шинэ зүйл турших хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч байна. Үүрэг хариуцлага гэдэг зүйлийг хамгийн ихээр ухамсарлахыг танд зөвлөж байна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа эмх замбараа, сахилга батыг төлөвшүүл. Цагийн хуваариа нарийн гаргаснаар ажилдаа ч, хоббиндоо ч цаг зарцуулах боломжтой болно. Далд ухамсарт тань байгаа элдэв эмх замбараагүй бодлоос өөрийгөө чөлөөл. Сахилга батыг өөртөө төлөвшүүлээгүй цагт амрах завгүй ажилласаар л байх болно гэдгийг санаарай.

Нум

Мэргэн оюун ухаанаа зөн совинтой хослуулж чадвал тэр л танд хамгийн үнэн зөв хариултыг хэлэх болно. Энэ сард аливаа асуудалд хэт сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөе. Зорилгоо биелүүлэх зам нь шуударсан үр бүтээлтэй сар эхэллээ гэж ойлгоорой. Ажил, гэр бүлтэй холбоотой янз бүрийн драма байгаа бол энэ сард шийдэх хэрэгтэй. Хавар айлчилж байгаа тул ичээнээсээ гарч хайртай хүнтэйгээ гадуур гарч, болз. Аливааг байгаагаар нь хүлээж авахад саад болж буй зүйл бол таны оюун бодол. Өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг тань хүлээж авч чаддаггүй нөхөрлөлөөс татгалзах хэрэгтэй. Таныг гялалзаж, амжилтад хүрэхэд тань чин сэтгэлээсээ баярладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Гэр бүлийн ахмад хүмүүстэй хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ.

Матар

Бүх зүйлд хяналт тавьдаг зангаа болих хэрэгтэй. Таныг өөрчлөх аливаа зүйлсэд нээлттэй байгаарай. Ингэснээр нийгмийн харилцаа тань сайжирч, уур амьсгал илүү хялбар болно. Сэтгэлээ хөдлөлөө нээлттэй илэрхийлж, хайртай хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Ажил мэргэжлийн хувьд энэ сард амьдрал танаас тэнцвэртэй байдлыг шаардаж байна. Эрч хүч, эерэг хандлагыг тань хулгайлдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Мөн хэт төгс төгөлдөрт тэмүүлдэг хандлагаасаа татгалзах цаг тань болжээ. Эмх замбараагүй байдлыг хааяа ч гэсэн хүлээн зөвшөөр. Хүмүүстэй сайн харилцаа холбоогоо хадгалж чадвал нийгмийн хүрээлэл дэх нэр хүнд тань өснө. Нэмэлт орлого олох боломж нээгдэнэ. Бооцоот тэмцээн зэрэгт оролцвол амжилттай байх магадлалтай. Багын найзтайгаа таарч магадгүй. Хүмүүсийн туслалцааг нээлттэй хүлээж аваарай.

Хумх

Энэ сард та соронз мэт л байна. Мөнгө төгрөг, элбэг дэлбэг байдал, эд материалыг та өөртөө соронз адил татаж байна. Хөрөнгө оруулалт хийвэл хожим нь ашигтай байх магадлалтай. Цалингаа нэмүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох, чухал зүйлд зориулж мөнгө хуримтлуулах зэргээр санхүүгийн байдалд олон таатай зүйлс тохиолдоно. Сарын эхний долоо хоногт зорилгоо биелүүлэх урам зориг дүүрэн байна. Хавар ирэхтэй зэрэгцээд амьдралд тань сэтгэл хөдөлгөм зүйлс тохиолдоно. Таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, хуучнаасаа зоригтой салаарай. Дадсан сурсан итгэл үнэмшлээ орхихоос бүү ай. Та бүх зүйлийн хариултыг мэддэг байх албагүй. Гэхдээ өөрийн тань мэдрэмжтэй бүрэн нийцэхгүй байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх албагүй. Гэрт гэнэтийн зочин ирэх магадлалтай. Ганц бие хүмүүс хайр дурлалын мөрөөдлөө биелүүлж магадгүй.

Загас 

Загасны ордныхон энэ сард онцгой азтай байна. Та санасан бүхнээ авч, сарвайсан бүхэндээ хүрч чадна. Зарим зүйлс ид шидийн мэт л бүтэх болно. Сэтгэл хөдөлгөм гайхалтай үйл явдлууд ч тохиолдох магадлалтай. Зоригтой мөрөөдөж, дэвтэрт бичсэн төсөөллөө бодит болгож, түүнийхээ дагуу ямар нэгэн зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Шинэ ажил хэрэг эхлүүлбэл урт удаан хугацаанд үр өгөөжөө өгч, үргэлжилнэ. Тиймээс ухаалаг шийдвэр гаргаж, эрч хүчээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Сарын сүүлээр санхүүгийн байдлаа хянаж, шинэ улирлын төсвөө гаргаарай. Таны эрч хүчийг сорж байсан аливаа харилцааг таслах хэрэгтэй. Айдастай, гэм буруутай мэт санагдах мэдрэмжээр өөрийгөө бүү хүл. Шийдэмгий, тууштай байдлынхаа ачаар ажил хэргээ саадгүй бүтээж чадна. Ажлын байран дээрх өрсөлдөөнөөс ялгаран гарч, нэр хүндээ өсгөнө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 29 мин
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
    1 цаг 36 мин
  • Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
    1 цаг 52 мин
  • Ираныг 37 жилийн турш удирдаж, албан өрөөндөө насан эцэслэсэн Хаменеи гэж хэн байв?
    2 цаг 4 мин
  • "PDAC-2026" уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо эхэллээ
    2 цаг 7 мин
  • Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өөр 40 өндөр албан тушаалтны хамт амиа алдлаа
    2 цаг 22 мин
  • Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
    2 цаг 43 мин
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
    3 цаг 17 мин
  • ГХЯ: Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно
    4 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 36 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    5 цаг 49 мин
  • БӨХ: Улсын арслан Э.Батмагнай гурван өдөр дараалан түрүүлж чадах уу?
    6 цаг 6 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    6 цаг 27 мин
  • Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо
    22 цаг 32 мин
  • Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
    23 цаг 6 мин
  • Ойрын тав хоногт ТЭНГЭР ХАНГАЙ хэрхэх вэ?
    Өчигдөр 13 цаг 43 мин
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Өнөөдөр суллагдаж байгаа Т.Аюурсайхан гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаас болж зарим улсууд иргэдээ Иранаас гарахыг уриалав
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Жинхэнэ дайсан бол АВЛИГА
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК