
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн хэлэлцээрийн дараа "сэтгэл хангалуун бус" байгаагаа хэлжээ. Мөн тэр өмнө нь ярьж байсан шиг ээ хэлэлцээр амжилтгүй болбол тус улсад халдана гэсэндээ хүрэх эсэхээ хараахан шийдээгүй байна гэж мэдэгджээ.
"Тэд бидний хүссэн зүйлийг өгөхөд бэлэн биш байгаад би сэтгэл хангалуун бус байна. Тиймээс би баярлахгүй байна" гэж Трамп Пүрэв гарагт тохиролцоонд хүрээгүй Женевт болсон хэлэлцээрийн талаарх анхны тайлбартаа хэлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа онцлов. Гэвч шаардлагатай гэж үзвэл ийм шийдвэрт хүрнэ гэв.
АНУ Иранд цохилт өгөх төлөвтэй байгаатай холбоотойгоор хэд хэдэн улс орон Баасан гарагт тус бүс нутаг амьдарч байгаа өөрийн иргэддээ анхааруулга өглөө.
Их Британи Тегеран дахь Элчин сайдын яамны ажилтнуудаа түр хугацаагаар татжээ. Хятад, Энэтхэг, Канад зэрэг орнууд Иранд дайсагнах ажиллагаа болох магадлалтай тул иргэдээ аль болох хурдан тус улсыг орхихыг уриалсан.
Л.Баяр























































