Швед улсад зураг авалтаа хийсэн “Цэлмэг тэнгэр” уран сайхны киноны трейлер өчигдрөөс албан ёсоор цацагдаж эхэллээ. Киноны гол дүрд залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай Швед улсын жүжигчин Ханс Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар тогложээ. "Жи энд Жи" энтертайнмэнт болон "Логик фильм" студийн хамтын бүтээл болох харийн нутагт ажиллаж амьдарч буй монголчуудын амьдралыг харуулсан энэ киног өнгөц харахад инээдмийн гэмээр ч далд утгаар ихийг өгүүлж, төрсөн нутгаа, эх орноо өөр өнцгөөс харж, хайрлах сэтгэлийг танд төрүүлэх болно. Сонирхуулахад, уг киноны дууг дуучин Б.Маралжингоо, Заяа нар дуулсан ба ‘’Цэлмэг тэнгэр’’, ‘’Хэнд ч өгөхгүй’’ нэртэй дуунууд нь FМ радиогоор цацагдаж эхэлжээ. Киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Б.Анир