Өчигдөр МАХН-ын дарга болон гишүүд Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хувилбарыг долоо хоногийн дараа олон нийтэд танилцуулна хэмээн мэдэгдсэн. Мөн уг хувилбараа бие даасан УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулан УИХ-д өргөн барихаар өөртэй нь ярьж тохиролцсон гэсэн юм. Энэ талаар З.Алтай гишүүнээс товч хариулт авлаа.
-МАХН сонгуулийн хуулийн өөрсдийн хувилбарыг боловсруулж, түүнийгээ УИХ-д танаар дамжуулан өргөн барина гэсэн. Энэ үнэн үү? -Бага зэрэг буруу ойлголттой байх шиг байна аа. Зөвхөн МАХН гэлтгүй, УИХ-д суудалгүй бусад намууд нэгдэж сонгуулийг ямар системээр явуулах тухай хувилбар гаргах гэж байгаа юм. Түүнийг нь би УИХ-д танилцуулна. -Та яагаад энэ саналыг нь хүлээж авсан юм бэ? -МАН, АН-ын дэвшүүлж, хэлэлцэх гэж гацаад байгаа хувилбар дэмий санагддаг. Өөрсдийгөө яаж сонгуулах вэ, яаж суудал авах вэ гэсэн л арга байхгүй юу. -Тэгвэл УИХ-д суудалгүй намууд яг ямар хувилбарыг санал болгох гэж байгаа вэ? Танд энэ талаар мэдээлэл байна уу? -Тэр талаар сайн мэдэхгүй ээ. Парламентын гадна байгаа намууд хоорондоо юу гэж ярилцаж тохирно, түүнийг нь би уламжилна. Б.Баяр