Өнөөдөр IX Богд Жамбалнамдолчойжижанцанг Монголын бурхан шашинтны тэргүүний сэнтийд залах ёслол боллоо. Өглөөний 10 цагт Гандантэгчинлэн хийдэд ёслол эхлэхээр товлогдсон ч дотогш орохыг хүссэн 100 гаруй хүн үүдэнд шавааралдан цагдаа нарын наана зогсож байв. Голдуу дээлээр гоёсон настнууд цагдааг аргадан гуйж дацанд орохыг хүсч, хөл муутайгаа учирлана. Түүний хариуд “Дотор зайгүй байгаа, лам нар, хүмүүс ороод дүүрчихсэн, тэгээд ч тэнд сандал байхгүй” хэмээсэн юм.
Дацангийн дотогш ороход сандалгүй байсан ч тэнд зайтай, гаднах хүмүүс багтахаар байлаа. Том танхимын хойморт Богдыг залах сэнтийг засч, түүний өмнүүр 100 гаруй лам хувраг завилан сууж ном уншина. Тэдний хамгийн урд зассан жижгэвтэр суудалд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ирж морилоод ном уншиж эхлэв. Тэргүүн хамба Богдын тухай хэлэхдээ “Өмнөх найман Богдын адил монгол түмний төлөө сэтгэлтэй нэгэн” гэсэн юм. Д.Чойжамц гуайн хойноос дээлтэй, хослолтой, настнууд, залуучууд, сэтгүүлч сурвалжлагчид нэмэгдсээр байсан ч танхим зайтай хэвээрээ л байсан юм. Өнөөх оруулаач гэж гуйж байсан хүмүүс одоо л нэвтэрч байгаа бололтой.
Хаалгаар цувран орж ирэгсдийн дунд УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй олны танил хүмүүс орж ирээд, Богдын сэнтийн хажуухан талд байрлуулсан сандлуудаар суув. Дацангийн том танхим удалгүй дүүрч, хүмүүсийн тоо бараг 300 хүрлээ. Гэхдээ тэнд сандал дээр суусан хүн нь 10-аас хол давахгүй. Шалаар завилсан лам, сүсэгтэн, иргэд, хүүхдийн урд сандалтнууд залрав. Тэдний дундаас УИХ-ын гишүүдийг танихаас бусдыг нь мэдэхгүй хүмүүс аж.
Ёслол эхлээд 30-аад минут болсоны дараа IX Богдыг танхимд оруулж ирэв. Тэргэнцэрт суусан түүнд хүзүүгээ хөдөлгөж, гараа өргөхөд ч хүнд байгаа бололтой. Үл ялиг толгойгоо гилжийлгэж, тэргэнцэртээ шигдсэн мэт суух түүнийг нар зөв тойруулаад сэнтийд нь аваачиж суулгав. Энэ үеэр бүгд залбирч байсны дотор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ихэд сүсэглэн, чин сэтгэлээсээ залбирч, гурвантаа мөргөв. Тэргүүн хамба Д.Чойжамц ч мөн сунаж мөргөн сүсэглэлээ. Ингээд Монголын буддын шашинтнууд наймдугаар Богд Жавзандамбаас хойш Богдгүй байсан 87 жилийн замнал дуусах мөч ирэв. Гандангийн тэргүүн хамба Богдын эд зүйлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ эхэллээ. Тухайлбал, Богдын мөнгөн тамга, өргөмжлөх бичиг, Ганжуур, Данжуурын 108 ботийг адислуулах, бурхан тахилыг өргөх гээд олон ёслол үйлдэх юм. Түүнд оролцож, Богдын мутарт хүрэх хүсэлтэй 100 гаруй хүн дээрх зүйлсийг барьж, Богдын баруун талд эгнэн жагслаа. Гэвч тэднээс өмнө ном хурах, IX Богд өөрийн үгээ айлтгах, лам нар дахиад ном унших, ном хаялцах ёстой байсан юм. Энэ хооронд бараг нэг цагийн хугацаа өнгөрч, сүсэгтнүүд сая л Богдод адислуулах цаг ирэв.
Лам нар ном хаялцахыг анх удаа харж байгаа ч сонин байж чадсангүй. Учир нь ном хаялцах хоёр хүн түвд болов уу гэмээр монгол биш хэлээр мэтгэлцэж байсан юм. Хүнээр дүүрсэн танхим халуун байсан учраас цонхны дэргэд очлоо. Богдыг залахад зориулж дэвссэн шар торгыг бөөгнүүлэн буланд орхижээ. Онгорхой цонхоор толгойгоо цухуйлган харвал үүдэнд зогсоо хүмүүсийн тоо цөөрөх нь бүү хэл улам нэмэгдсэн бололтой. Төв хаалганд очтол орох гэж чихэлдсэн хүмүүсийг түлхэж, хоёр цагдаа түлхэлцэнэ. Гол хаалганаас хоймор тийш харвал эрээлжилсэн олон шар цагаан хадаг, шар торгон дээл, нарны шар туяа, шармал бурхан гээд 30 гаруй метр зайд байгаа сэнтий дээр буй есдүгээр Богдыг олж харахад саад болох зүйл олон. Дэргэд нь суугаа хэлмэрчээр баримжаалж харвал Богдын царай цайран харагдана.
79 настай Богд жийж суусан хөлөө хөдөлгөж байсан ч гараа арайхийн хөдөлгөж, хүзүүгээ өргөж чадахгүй байгаа мэт харагдаж байсан юм. Түүнээс гадна үгээ айлдахдаа хоёр ч хүнээр дамжуулан хэлмэрчлүүлж хэлсэн юм. Богдын үг ойлгогдож, сонсогдохгүй зөвхөн сөөнгөтөн дуугарч байсан ч түүнийг нь түвд хэлэнд, түвдээс монгол хэлэнд хоёр хүн орчуулан хуран цуглагсдад айлтгалаа. Есдүгээр Богд айлтгалдаа, уламжлалаа сэргээж Богдоо өргөмжилж байгаад таатай байна, цаашид үүнийг хадгалж яваарай гэж захилаа. Тэрбээр Далай ламтай уулзаж, Монголд морилон, сургаал хайрлахыг хүссэн учир удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаа гэв. Мөн цаашид Монгол оронд бурханы шашин дэлгэрэх үйлсэд бүхнээ зориулж, хичээнэ гээд иргэд, сүсэгтэн, лам хуврагуудыг ч хичээгээрэй гэлээ. Үгийнхээ төгсгөлд тэрбээр “Богдыг миний биеэр битгий ойлгоорой. Би өндөр настай хүн учраас ихийг хийж чадахгүй байж магад шүү” гэж санууллаа. Түүнчлэн лам хувраг нарт хандаж хоорондоо эвтэй байхыг захив.
Жамбалнамдолчойжижанцанг Монголын шашны тэргүүнээр өргөмжлөхийг эсэргүүцэж буй хүмүүс, тухайлбал шарын шашны нэр бүхий зүтгэлтнүүд байсан ч өнөөдөр Богдыг сэнтийд залах ёслолыг ном ёсоор нь үйлдэж дууслаа. Гурван цагийн турш үргэлжилсэн ёслол өндөрлөх дөхөхөд лам нар болоод сүсэгтнүүд авчирсан хадгаа хоймор чиглүүлэн шидэлж гарав. Урьд хараагүй үйлдэл болохоор шалтгааныг асуутал “Багшид өргөх хадгаа өөрөө өгч чадаагүй бол өөдөөс нь өргөдөг” гэнэ. Зүг бүрээс шар, цагаан, хөх өнгийн хадаг Богдыг чиглэн салбайн нисэх ч замдаа аль нэг завилагч ламын толгой дээр унана. Ламтан түүнийг мөн л урагш шидэж, Богдын сэнтийн өмнөх шалан дээр овоолох аж. Харин тэр их хадгийг нэгэн бүдүүн лам алаглуулан тэврээд, өөр өрөө рүү зөөж байлаа. Энэ бүхний дараа Богдыг хамгаалагчид тэргэнцэрт нь суулгаж, танхимыг нар зөв тойруулаад сүмийн үүдээр гарав. Улмаар түүнийг машинд суулгаад тоос татуулан одлоо. Албан ёсоор Монгол улсын иргэн болоод он удаагүй байгаа IX Богд үүнээс хойш Гандантэгчинлэн хийдэд байнга суух гэнэ. Түүнийг цаашид жанч халтлаа Монголд байна гэж Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгчид мэдэгдсэн юм.