Премьер лигийн 10 дахь тойргийн сүүлийн тоглолтонд “Ньюкасл Юнайтэд” 3:1 харьцаагаар “Сток Сити”-г хожсоноор “Челси”-г ардаа орхиж хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Алан Пардьюгийн баг одоогоор нэг ч хожигдолгүй, зургаан хожил, дөрвөн тэнцээтэйгээр гайхалтай амжилттай яваа билээ. Тун сайн формтой байгаа “Ньюкасл”-ын довтлогч Демба Ба энэ тоглолтонд хет-трик хийв. Тоглолтын нэгдүгээр үед Демба Ба хоёр гоол оруулсан бөгөөд цаг дуусахаас 15 минутын өмнө Жонатан Уолтерс торгуулийн цохилтоор тооны харьцааг 1:2 болгож , ойртуулжээ. 81 дэх минутад Демба Ба дахин нэг гоол оруулсанаар энэ улирлын хоёр дахь хет-трикээ хийсэн юм.