Монголын Үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Шилдэг тамирчныг сар бүрийн эхний долоо хоногийн даваа гаригт нэрлэх бөгөөд шилдэгийг онлайнаар болон шалгаруулах комиссын саналаар тодруулах юм байна. Эхний шалгаруулалтад Г.Болдбаатар /жүдо/, Б.Урантунгалаг /байт харваа/, П.Сэрдамба /бокс/, Б.Сэр-Од /гүйлт/, Э.Халиунболд /мотоцикл/ нар нэр дэвшсэн байна. Эхний шилдэг тамирчныг ирэх Даваа гарагт шалгаруулж, цомыг 10-ны өдөр гардуулна.