Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн төлөөлөгчид саналаа тусган ИТХ-ын ээлжит IХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.






















































