Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
-Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай" асуудлыг дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн хэлтсийн дарга И.Өлзийбаяр
-"Төсөв, санхүүгийн холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт, дүүргийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаатай танилцах тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Цэндсүрэн
-Төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлтэй танилцах" асуудлыг дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхжаргал
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн төлөөлөгчдийн саналыг тусган 2026 оны 09 дүгээр сарын 29-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IХ хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.






















































