Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 9 дүгээр ээлжит хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Төрийн цол, одон медальд дэмжин уламжилсан тухай" асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026 онд дүүргийн төсвийн хөрөнгө болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 162.6 тэрбум төгрөгийн 84 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд олон улсын тэмцээн зохион байгуулах стандарт бүхий Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг Улсын комисс хүлээн авч ашиглалтад ороход бэлэн болоод байна.






















































