Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Гантулга: Би “Болор цом” наадамд эх орноо магтсан цагаан магтаал уншиж, улс төрийн илтгэл тавиагүй

2013-1-14
0
ЖИРГЭХ
30 дахь жилдээ зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртсэн Н.Гантулгатай ярилцлаа. Арцын Улаанхад, Хөшөөтийн голоо сэтгэлдээ нандигнан тээж, “Олонтойгоо явахад алзахгүй” гэсэн аавынхаа захиасыг хором ч умартаагүй түүгээр  уул ус, ураг садан, анд нөхөд нь өнөөдөр бахархаж байна. Эгшиглэнт Янжинлхамыг хоймортоо залсан Н.Гантулга найрагчийн баярыг хуваалцахаар утас, хаалганы хонх хоёрыг амраахгүй байгаа хүмүүсийн завсар чөлөөгөөр тэднийд очлоо.

ganaa 330 дахь жилдээ зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртсэн Н.Гантулгатай ярилцлаа. Арцын Улаанхад, Хөшөөтийн голоо сэтгэлдээ нандигнан тээж, “Олонтойгоо явахад алзахгүй” гэсэн аавынхаа захиасыг хором ч умартаагүй түүгээр  уул ус, ураг садан, анд нөхөд нь өнөөдөр бахархаж байна. Эгшиглэнт Янжинлхамыг хоймортоо залсан Н.Гантулга найрагчийн баярыг хуваалцахаар утас, хаалганы хонх хоёрыг амраахгүй байгаа хүмүүсийн завсар чөлөөгөөр тэднийд очлоо.

-    Шүлэг бичих авьяас тань таныг хөтөлж яруу найргийн ертөнц рүү оруулсан уу? Шүлэг бичээд хэдэн жил болж байна вэ?

-    Би анхны шүлгээ адуучин Норов гуайд зориулж есдүгээр ангид байхдаа бичиж байлаа. Норов гуай гэдэг нь миний аав. Тухайн үед “Миний аав адуучин хүн” гэдэг нэртэй шүлэг бичиж байсан юм.  Би яруу найргийнхаа их ундаргыг уул ус, аав ээж, нутаг устайгаа холбодог. Үнэхээр Булган аймгийн Хөшөөтийн гол бол хөхүүртэй айраг нь үнэртсэн сайхан нутаг. Тэнд Арцын улаан хад гэж манхайсан сайхан уул байдаг. Тэнд бас манайханы үе удмаараа нутаглаж ирсэн Цэцэг өндөр хайрхан минь тэргүүн дээшээ бардам байж байдаг. Тэр сайхан уул ус намайг яруу найрагч болгосон гэж би боддог. Миний аавыг хүмүүс адуучин Ноов гэж дууддаг. Миний аавд  жинхэнэ эр хүнд байх ёстой хийморь, цацаа цалгиа, жавхалзсан сайхан дүр төрх бүгд агуулагдсан байдаг.

-   “Болор цом” наадамд түрүүлсэн “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгийг уншаад зарим хүмүүс ойлгохгүй байна гэсэн. Зарим нь ямар философи агуулагдаж байгааг мэдмээр байна гэж байна л даа. Тэгэхээр Б.Галсансүх найрагч өөрийгөө модернист гэдэг. Тэгвэл та шүлгүүдээ аль төрөлд нь багтаах вэ? 

-    Яруу найргийн жинхэнэ мөн чанар бол сэтгэлгээний хамгийн дээд хэлбэр юм. Өнөөдөр нийтийн дуу сонсож, хошин шог руу хошуурч байгаа нь биднийг алж байна шүү дээ. Би яруу найргийн мөн чанарыг л барьж бичдэг. “Ойлгомжгүй, учир начиргүй, хийсвэр зүйл биччихээд үүнийгээ чи гүн ухаан гээд байгаа юм уу” гэж өчүүхэн намайг ч биш надаас өөр олон хүнийг шүүмжилж байсан. Агуу их Д.Урианхай гуайг хүртэл тэгэж шүүмжилж байсан. Тэгэхэд өөрийгөө мундаг гэж хэлэх эрх надад байхгүй. Яруу найргийн наадамд үнэхээр гайхалтай гэсэн шүлгээ уншаад “Болор цом”-ын тайзан дээрээс бууж байхад олон хүн баяр хүргэсэн. Олон хүний сэтгэлийн сайхан энерги эрчимлэг долгион тэгээд бас миний яруу найргийн амь халуун чанар надад болор цомыг авчирлаа. Эгшиглэнт гэгээн Янжинлхамын өлмийд сөхөрч энэ бурхныг хоймортоо залах хувь адуучин Норов гуайн хүү надад байжээ. Ер нь яруу найргаа бусдад ойлголуулах гэж бичих нь утгагүй юм. Би өөрийнхөө ертөнцөд бодож бясалгасанаар, сэрж мэдэрсэнээр л бичнэ. Ер нь Н.Гантулга гэдэг хүн бичээд байгаа юм биш. Тэнгэр бурхны мянга мянган жил дархлагдаж ирсэн эцэг өвгөдийн оюун санааны шүншиг нь өчүүхэн нэг нөхрийн оюунаар дамжиж цаасан дээр бууж байгаа юм. Ийм л нэг тэнгэрлэг, ер бусын, гэгээн мэдрэмжийн зүйл л бууж байгаа юм. Үүнийг л хүмүүс хүлээж байсан. Н.Гантулга Н.Гантулгаараа л байдаг. Түүнээс хүмүүст таалагдах гэж хэзээ ч би шүлэг бичихгүй. Би “Болор цом” наадамд өөрийнхөө л шүлгийг уншсан. Түүнээс биш бусад шиг улс төрийн илтгэл тавиагүй. Бүр аль 1940, 50 онд бичиж байсан эх орноо магтсан цагаан магтаал шиг юм уншаагүй.

-    “Уулсын сэтгэлгээний тэлэлт” таниас хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан бүтээл вэ? Таны онгод үргэлж тантай хамт явдаг уу?


-    2006 онд надад нэг мэдрэмж төрж байсан. Тэр жил онгон догшин Бурхан Халдуны төрийн их тахилга болох үед орой дээр нь зогсож байсан юм. Хан Хэнтийн сарьдаг уулсаас дээш онцгойрон тодорсон эзэн богдын минь ариун шүншиг шингэсэн гайхамшигтай уулсын оройн тэргүүн дээр нь зогсож байхад эр хүнийхээ хувьд ч тэр, яруу найрагчийнхаа хувьд ч тэр надад нэг мэдрэмж төрж байсан. Бурхан Халдуны оргил дээр зогсож байхад төрсөн мэдрэмж шиг яг тийм мэдрэмж нэг жилийн өмнө Бөхөн шарын нурууны орой дээр зогсож байхад бас л төрсөн. Эрхэм дотны маань ах Л.Төрбаяр ах маань олон найрагчийг авч явж тэнд Л.Лхагважав гэдэг хүний нэрэмжит эх хэл бичгийн олимпиадыг зохион байгуулсан юм. Тэгээд тэр Бөхөн шарын нуруун дээр зогсож байхад миний амь сэтгэлийн шүтээн Арцын улаан хад Хангайн ноёлог сайхан оргил хамба гэгээнийн ариун шүншигтэй Бөхөн шарын нуруу хоёр ямар нэгэн далд сэжмээр холбогдож байх шиг санагдсан.  Тэр мэдрэмжээ би өнгөрсөн оны наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл тасралтгүй шүлэг бичиж илэрхийлсэн. Яруу найргийн минь онгод намрын цагаан бороо шиг асгаран бууж байсан. Тэр шүлгүүдийн маань нэг бол “Уулсын сэтгэлгээний тэлэлт” байлаа. Би энэ шүлгээ биччихээд гарч долоон бурхан одонд залбираад “Надад яруу найргийн ийм их эрчис онгодыг дахин дахин хайрлаарай” гэж хэлсэн.

-    “Болор цом” авсны дараагаар монголын ард түмэн таны баярыг хэрхэн хуваалцав. Нилээн хэд хоног хүмүүсийн хөлд дарагдсан л биз дээ?


-    Үнэхээр баярладаг юм байна. Манайханыг сарлагт овгийнхон гэдэг юм. Сарлагт овгийнхон маань үе удмаараа нутагшиж ирсэн Хөшөөтийн голынхон маань үнэхээр баярласан. Аав, ах дүү нар маань энэ баярт мэдээг сонсоод цагаан сараараа хэрэглэх гэж байсан хонины ууц, айргаа аваад хотод ирсэн. Үүн шиг том баяр гэж байдаггүй юм байна. Би “Болор цом” наадамд найм дахь жилдээ шүлгээ уншсан. Энэ хугацаанд намайг энэ шагналыг хүртчихээсэй гэж хүлээж байсан Д.Цэнджав, Б.Өвгөнхүү, Д.Данзан, Н.Пүрэв ах маань мөн “Өдрийн сонин”-ны хамт олон үнэхээр баярладаг юм байна лээ. Бүтэн хоёр, гурван өдөр манай гэр хүмүүсийн хөлд дарагдаж, хоёр утас маань тасралтгүй улаастал дуугарлаа. Эрдэнэт хотоос миний багш Д.Мандахсан багш залгаж “Олны чин сэтгэлд дарагдаад сайхан байна уу” гэж асуусан. Хүн бүхэн уйлж, дуулж, омогшиж хүлээж авдаг юм байна. Энэ их хүндэтгэл, хариуцлагыг хүлээж явах хувь ерөөл байгаа байх гэж бодож сууна.

-    “Болор цом” наадам зохиогдсоны дараагаар зохион байгуулалт, шүүгч нарын шүүлттэй холбоотой сөрөг яриа гардаг. Найман жил “Болор цом” наадамд оролцсон хүний хувьд энэ наадмын зохион байгуулалт шүүгч нарын шүүлтийг юу гэж дүгнэж байна вэ?


-    “Болор цом” наадмаа бид буруутгах хэрэггүй.  Би үүнийг өнөөдөр хэлж байгаа юм биш. Өмнө нь олон удаа хэлж “Өдрийн сонин”-д бичиж байсан. Одоогоос таван жилийн өмнөх “Болор цом” наадмаас би тавдугаар байрын шагнал хүртэж байсан. Мөн хоёр жилийн өмнөх “Болор цом”-д гуравдугаар байрт орж байсан. Ц.Хулан эгч маань тэр жил түрүүлж байсан юм. “Болор цом”-д тавдугаар байр эзлэхэд хүмүүс надад “За миний дүү “Болор цом” наадамд тавдугаар байрт орно гэдэг бол төрийн наадамд тав давсантай адилхан юм. Бөхөөр бол улсын цол хүртлээ шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд Дархан-Уул аймагт болсон наадамд гуравдугаар байрт ороход “За миний дүү төрийн наадамд долоо давж заан боллоо” гэж хэлж байсан. Энэ жил түрүүллээ. Төрийн наадамд ес давж арслан боллоо. Цаашид аварга болох итгэл хариуцлага ирэх болов уу гэж бодож байна. Энэ наадмын дараа сайн муу зүйл яригдаж л байдаг. Зарим нэг хүн дэндүү их атаа хорсолтой амьдардаг болж. Бусдынхаа баяраар өөрийн юм шиг баярлаж, бахдаж чадахгүй болсон байна. Бусдынхаа өмнөөс чин зүрхнээсээ гуниж чадахгүй болчихсон юм уу даа гэж хааяа нэг анзаарах юм. Хүний амьдралын хамгийн сайхан зүйл бол бусдынхаа баяраар бахдах. Гэхдээ би ард түмнээ миний баяраар баярла гэж байгаа юм биш.

-    Наадамд оролцож байхад таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ? Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?


-    Ер нь уралдааны шат шатнаас амжилттай оролцох итгэл олж авч байсан. Нэгдүгээр шатнаас хамгийн өндөр оноотой гарч ирсэн. Тэгээд л “За ер нь ойрхон байна шүү” гэж өөртөө хэлсэн. Энэ жил бусдын шүлгийг сайн сонсож амжсангүй. Би өөрөө их догдолдог сонин нөхөр шүү дээ. Их хөөргөн их хөгийн л нөхөр юм. Хүмүүс “Гантулгаа чи чихараад шүлгээ унших юм. Чихардагаа болиоч. Хүмүүс чамайг ингэж уншдагийг чинь мэднэ. Гэхдээ миний дүү жаахан тогт. Сэтгэлээ барь” гээд л хэлдэг юм. Олон хүн ирээд миний хоёр талд зогсчихсон хэлж байсан. Яахав хүмүүс Л.Ганзул ахыг сайхан шүлэг уншлаа гэж байсан. Л.Ганзул ах бид хоёр дотны сайхан хүмүүс. Бид хоёр хаан найргийн хатан Ш.Дулмаа гэж хэлдэг эмэгтэйн гэрт очиж шүлгээ уншиж  байсан гэрийнх нь шавь нар. Миний утга зохиолын эрдэмт мэргэн багш маань бол Д.Цоодол юм. Л.Ганзул ахыгаа жилийн жилд сайхан шүлэг уншдаг гэж би боддог. Дүүд нь ирсэн энэ том хүндэтгэл нэг өдөр Л.Ганзул ахад ирэх байх гэж бодож байна. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд “Дотоод орон зайн урсгал” гэж номын баяраа хийх гээд явж байхад бид хамтдаа манай уул усанд залбирч байсан хүмүүс.

-    Яруу найрагчдыг хоорондоо хэрүүлтэй байдаг гэж ярьдаг. Залуу үе нь өмнөх үеэ үгүйсгэдэг. Өмнөх үе нь залуучуудаа голдог гэх мэт. Энэ талаар та яриач?

-    Т.Галсан гуай 2002 оны хаврын сайхан өдөр хараа голын хөвөөн дээр нэг үг хэлж байлаа. Тэр нь “Н.Гантулгаа хүн бол яруу найрагч болдоггүй юм шүү. Хүн бол хүн л байх ёстой байдаг юм. Харин дараа нь яруу найрагч болно” гэж хэлж байсан. Тэр үг миний зүрхий бичээс юм. Амь халуун чанар гэж сайхан зүйл байдаг. Тийм амь халуун чанараар л манайхан холбогддог. Манайхан энэ хүнд ийм хэмжээний авъяас, ийм хэмжээний сайхан чанар байдаг гэдгийг мэддэг. Хоорондоо холхилцох, толхилцох хэн нэгнээ эс хүндэтгэх, үгүйсгэх зүйл байдаг эсэхийг би сайн мэдэхгүй. Учир нь миний л ойр орчинд бүхий л зүйл эрүүл саруул сайхан байдаг. Ухаандаа өмнөх үе маань манай үеийнхэнийг сайхан хайрладаг. 2004 онд утга зохиолын сургуульд сурдаг нэг муу банди байж байхад А.Эрдэнэ-Очир ах маань намайг нутагтаа урьж байсан. Тэгээд намайг Дорноговийн Сайншанд хотод буухад А.Эрдэнэ-Очир ах маань сэгсийчихсэн хүлээгээд зогсч байсан. Бид хоёр Улаанбадрах сумаар супер цагаан 69 машинтай хоёр сар шахуу явж бүх айлаар нь орж байлаа. Энэ бол бас л хүндэтгэл юм. Би дараа үеийхэнтэйгээ ч элгэмсэг дотно явдаг. Яагаад гэвэл өмнөх үе нь надад амь халуун чанар гэдэг зүйлийг суулгасан.

ganaa 2-    Ер нь өнөөгийн нийгэмд шүлэг бичээд амьдрахад хэр байна вэ?

-    Би яг л уран бүтээлээрээ амьдарч яваа хүн. Би “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, нийтлэлч бас ч болоогүй албаны дарга. Намайг оюутан болоод Хөшөөтийн голоосоо мордох гэж байхад миний аав надад “Аав нь хүүдээ итгэдэг. Хичээл номоо сайн сураарай. Эрдэм номтой сайн хүн болоорой. Сайхан шүлэг бичиж яваарай гэж хэлмээргүй байна. Үүнийг миний хүүд олон хүн хэлчихсэн. Харин миний хүү олон түмэнтэйгээ л яваарай. Ард түмэн гэдэг чинь агуу байдаг юм” гэж захиж байсан. Түүн шиг миний бие олон түмнийхээ буянд л явж байгаа. Надад чин сэтгэлээсээ хайртай хэдэн ах нар байдаг. Л.Төрбаяр, Ш.Баттөр, Д.Цэнджав, Б.Өвгөнхүү, Д.Данзан ах нар маань миний эрхэм дотны хүмүүс юм. “Өдрийн сонин” маань намайг хоёр өрөө байраар шагнасан. Энэ бүхэн маань зөв сэтгэлтэй яваагийн маань илрэл. Түүнээс эгэл малчин хүний хүү халааснаасаа зуугаад сая төгрөг гаргаад байр авах боломж байхгүй. Монголын утга зохиолд жаахан амь халуун чанартай, хүн чанартай дотоод сэтгэлийн гэгээ гэрлээ асгаж, хоёр нүднийхээ галыг дүрэлзүүлж, цангинасан бүрээ шиг хоолойгоор ярьж хөөрч явдагийг минь үнэлж энэ өндөр хишгийг өгчээ.

-    Яруу найрагчдын дунд алтан үе, мөнгөн үе гэж байдаг. Та одоогоос арав юм уу хорин жилийн дараах Монголын яруу найргийг яаж төсөөлж харж байна вэ?


-    Өөрийнхөө анд нөхдийг болон араас минь хаврын шувууд шиг ирж байгаа дүү нараа хараад тэнгэрлэг санагддаг. Би Монголын яруу найргийг үнэхээр тэнгэрлэгээр боддог. Өдгөөгөөс хагас зууны тэртээд монголын маань билэг төгөлдөр найрагчид ч над шиг бодож байсан байх. Өчүүхэн миний бие Монголын яруу найргийн ирээдүй хойчийг ер бусаар төсөөлж байна. Бид хэд бол дээд тэнгэрээс заяагдсан билэг төгөлдөр, дотоод сэтгэл оюундаа өөр өөрийнхөө ертөнцийг бүтээгээд түүгээрээ гайхамшигтай ай савын цутгалыг үүсгэж чаддаг хүмүүс шүү дээ. Би Монголын яруу найргийнхаа ирээдүйд үе үед цагийн цагт итгэж явдаг.

-    Яруу найргийн шилдэг сор бүтээл бусдын оюун санаанд яаж нөлөөлдөг юм бол
?

-  Олон сайхан газраар эгэл боргил хүмүүстэй уулзаад явж байхад хүмүүс хэлж байдаг юм. “Гантулгаа миний дүүгийн шүлэг зохиолд арай өөр зүйл байдаг”. А.Эрдэнэ-Очир ах маань “Гантулгын шүлэгт цаг хугацааны цочмог хэлбэр байдаг” гэсэн. Хүмүүс миний шүлгийг сонсчихоод их үерийн дараах цэлмэсэн тэнгэр шиг магнай тэнэгэр байж байхыг хараад би өөрөөрөө бахархдаг. Уулсын сэтгэлгээний тэлэлт шиг сонин сэтгэлгээ хүмүүст төрүүлдэг юм байна. Надад хүмүүс их хүндэтгэл үзүүлдэг. Тэр их хүндэтгэлийг би бүтээл зохиол, хүн чанараараа хариулна.  “Болор цом авчихаад сууж байхад миний дотоод сэтгэлд ямар ч өөрчлөлт орсонгүй. Харин улам л тэнгэрлэг, эрлэгдсэн хутга шиг болж байна.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ***** (1.183.75.59)
    Шүлэг бол угаасаа авах юм байхгүй. Хамгийн гол нь хүн чанар гэж хөлийн хумс. Энэ жилийн болор цом арай дэндлээ дээ. Галаа багш, Мэнд-Ооёо ах, Ү.Хүрлээ, Ц.Хулан, Буянзаяа нар нэр төрөө бодмоор юм даа
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зориг (202.179.8.132)
    Болор цом дээр жинхэнэ шүлэг хэзээч уншигдаж байгаагүй."Монголын сонгомол яруу найраг" түүвэрт ёстой Монгол шүлгүүд байгаа уншаарай.
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • (122.201.18.166)
    Тэнэг гарууд дарж байгаа ухаантай худалдагсан бичээч ар сэтгэдэл оруул Удахгїй та нар гуйгаад гуйгаад сэтгэгдэлгїй хоцорно
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • (210.89.232.110)
    saihan zorigtoi l yridag zaluu baina
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (117.111.1.50)
    yum bugdiig xumuus xaraar xaraad yariltslagiig ni ch oilgoxgui buruu setgegdel bichix yumdaa sain yaruu nairagch, shde oyutan b.xaasaa l yalgardag b.saan xezee ch yum bolor tsom avax ni todorhoi b.san.
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • ролд (202.179.7.106)
    Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... Үнэхээр тэнгэрлэг найраг байна лээ. Баяр хүргэе. Улам сайн бичээрэй, дүү минь.Өдрийн сонинд бичсэн чинь бас их сайн байдаг шүү.
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • (122.201.18.142)
    Болор цом худалдаж авчихаад юун том юм.
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • ul taalna aa bi,.. (202.72.245.122)
    turuulsen shulgiig ni unshaad yadruuhan sanagdsaan, huurhii yaj hugjino doo manai mongol..
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • unshigch (123.125.15.3)
    Ih l hoorch dogdolson zaluu bna daa, zailuul. Dogdloh yah ve, buteeleeree l haruulah estoi. 10 jiliin daraa chinii shulgiig hen ch sonirhohgui baival, tegeed l hetsuu shuu dee. Odoogoor chinii shulgend "neg yum" baigaag sain olj harahgui l bna... Iimerhuu shuleg bichdeg zaluus zondoo l bna do.
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • (210.89.232.110)
    good
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 цаг 53 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 21 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    12 цаг 51 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 8 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 10 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 15 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    13 цаг 33 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 16 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 21 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    14 цаг 58 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 20 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 5 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 21 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    17 цаг 35 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    18 цаг 4 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 9 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 23 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 33 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    18 цаг 47 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 11 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК