Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр "Шинэ Шивээ овоо" компанийн өмнө сөхрөв

2011-11-09
0
ЖИРГЭХ

-Лицензээ буцааж авахгүй бол нүүрсний асуудал хүндэрнэ-

   Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шивээ овоогийн нүүрсний ордын лицензтэй холбоотой асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Я.Батсуурь энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад асуулга тавьсны хариуг сонссон юм. Нүүрсний нөөцөөрөө Тавантолгойг давах уг ордыг 1957 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэнэ. Тавантолгойн нөөц 2.6 тэрбум тонн гэдэг бол уг ордынх 2.7 тэрбум тонн аж. Стратегийн ордод багтдаг, улсын нүүрсний хэрэгцээг хангадаг хоёр дахь гол уурхай одоо өөрийн газаргүй, ордгүй болжээ. Шивээ овоогийн уурхай нүүрсний ордын нийт 29500.0 га талбайн 0.3 хувь буюу 91 га талбайг л тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байжээ. Одоо энэ хэсгээ ашиглаад дууссан, улсын хэрэгцээг хангахын тулд "Эрдэнэс МГЛ" компанийн нэр дээр шилжсэн гурван лицензийн 200 га талбайг сарын 15 сая төгрөгөөр түрээсэлж буй аж. Шивээ овоогийн уурхайн талбайн 84 хувийг "Шинэ Шивээ овоо" хэмээх хувийн компани, 14.2 хувийг төрийн өмчийн "Эрдэнэс МГЛ" компани эзэмшиж буй юм байна. Стратегийн ордоо ийнхүү олон хуваасныг цэгцэлж, Шивээ овоогийн уурхайд шилжүүлэх хэрэгтэй хэмээн Я.Батсуурь үзсэн аж. Мөн уг уурхайг байгуулахад төр 67 сая долларын зээл авсан гэнэ. Тиймээс уурхайг цаашид тогтвортой ажиллуулах замаар уг өрийг төлөх ёстой юм байна. Уг ордыг түшиглэн 4800 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг БНХАУ-ын дэмжлэгтэйгээр байгуулах ажил 2005 онд эхэлсэн. Гэвч лиценз тойрсон будлиан, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод энэ ажил одоо болтол хойшилжээ. Асуулгад хариулуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд дэд сайдаа илгээжээ.

   Шивээ овоогийн уурхайн эргэн тойрны газрыг "Шинэ Шивээ овоо" хэмээх хувийн компанид өгснийг 2004 онд мэдсэн гэнэ. Ингээд салбарын яам, Шивээ овоогийн уурхай, ТӨХ нийлээд шүүхэд ханджээ. Гурван шатны шүүхээр явсан ч "Уг компани хуулийн дагуу лиценз эзэмшиж байгаа" гэсэн шийдвэр гарсан юм байна. Ийнхүү лицензээ буцааж авах тулаанд төр нэгэн хувийн компанид ялагдчихаад сууж буй бүтэлгүй түүхийг дэд сайд Т.Энхтайван ярив. Станц барих ерөнхий хэлэлцээрийн төслийг бэлтгэж, тооцоогоо хийгээд БНХАУ- ын тал руу илгээжээ. Одоо хариугаа хүлээж суугаа гэнэ. Төрийг дийлээд байгаа дээрх компаниудад яагаад лиценз өгснийг асуусан гишүүдэд дэд сайд "1997 оны Ашигт малтмалын хуулийн цоорхойг л тэр компани ашиглачихсан юм билээ" гээд сууж байв. Гурван ч шатны шүүхээр ороод дийлээгүй учир Багануур, Адуунчулууны нүүрсний ордын лицензийн асуудлыг хамтатгаад ҮАБЗ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж.

   Тавантолгой, "Эрдэнэс" үйлдвэрт өмнө нь ийм асуудал үүссэнийг төр шүүх оролцуулалгүйгээр шийдэж болсон. Ганц хувийн компанид төр ялагдаад байж байгаа нь зорилготой үйлдэл юм биш үү хэмээн Д.Одхүү асуув. Хууль эрх зүйн боломж нь ч байна шүү дээ гэсэн түүнд яамныхан "Хууль эрх зүйн боломж бас байхгүй байна л даа. Бид бол зүтгээд л байна" хэмээн хариулсан. Харин гишүүн Ц.Дашдорж "Хувийн компаниуд хуулийн дагуу л лиценз авсан байж таарна. Төр өөрөө алдаа гаргачихаад дараа нь хувийн компаниудыг дарамталж болохгүй" гэж үзэж байв.

   "Шинэ Шивээ овоо" компанид лиценз олгохын тулд тухайн орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас зөвшөөрөл авах хуультай аж. Гэтэл ийм зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн хэрэг хэмээн Шивээ овоо уурхайн гүйцэтгэх захирал Х.Балсандорж ярив. Хууль зөрчсөн байхад л дээрх компанийг шат шатны шүүх өмгөөлөөд байгаа учир яамныхан цөхөрчихжээ. Тиймээс одоо ҮАБЗ-д хандах л ганц арга үлдсэн гэж суув. Төрийн өмчөөр хайгуул хийсэн талбайн 84 хувийг эзэмшчихээд сууж буй дээрх компанийг МАН-ын генсек У.Хүрэлсүхийн дүү эзэмшдэг тухай яриа ч байдаг. Харин энэ талаар Х.Балсандорж үг хэлсэнгүй. "Ийм нэртэй хуулийн этгээд байдаг, хаанахын хөрөнгө оруулалттай, хэний өмч гэдгийг нь би мэдэхгүй" гэлээ. Д.Одхүү "Лут луйвар үүний ард байна" гэсэн юм. Энэ мэтээр гишүүдийн дунд хардлага бий аж.

   Яамыг хангалттай хариу өгсөнгүй хэмээн Я.Батсуурь үзэв. Тэрбээр "Шивээ овоо өөрийн гэх талбайгүй болж бусдаас уурхай түрээсэлж байна. Тэр хэрээр нүүрсний, улмаар цахилгааны үнэ нэмэгдэж, монголчууд хохирч байна. Цаашдаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх уг асуудлыг нухацтай ярих хэрэгтэй" гэлээ.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    12 цаг 52 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    13 цаг 8 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    13 цаг 29 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    13 цаг 52 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    14 цаг 33 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    16 цаг 9 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    16 цаг 37 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    16 цаг 45 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    17 цаг 2 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    17 цаг 58 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    18 цаг 5 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    18 цаг 35 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    19 цаг 30 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    19 цаг 34 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    19 цаг 58 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    20 цаг 0 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    20 цаг 3 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    20 цаг 11 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    20 цаг 17 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    20 цаг 36 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК