Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Алтангэрэл: Британид суралцах хүсэлтэй монголын оюутанд олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн

2013-1-24
0
ЖИРГЭХ
Монгол, Британийн хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
    saidМонгол, Британийн хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Монгол, Британийн харилцааны хөгжлийг дүгнэж хэлнэ үү?


-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс 50 жилийн тэртээ Монгол Улсыг өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд албан ёсоор хүлээн зөвшөөрсөнөөр Монгол, Британийн засгийн газрууд 1963 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож Элчин сайд нараа харилцан томилон, Лондонд болон Улаанбаатарт Дипломат төлөөлөгчийн газраа нээснээр хоёр улсын түүхэн уламжлалтай хэлхээ холбоо төр, засгийн газрын түвшинд өргөжин хөгжөөд хагас зуун жилийн нүүрийг үзэж байна.
    Дипломат харилцаа тогтоосноор амжилттай хөгжиж ирсэн манай хоёр улсын харилцаа 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд  улам бүр өргөжин хөгжих таатай боломж бүрдсэн. Монголын ард түмний сонгосон ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцыг Британи улс эхнээс нь тууштай дэмжсэн бөгөөд 1991 онд Лондонд чуулсан ”Том долоон орон”-ын дээд хэмжээний уулзалтаас манай улсын улс төр, эдийн засгийн шинэчлэлдээ олсон амжилтыг үнэлж,  талархан дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Британид, Британийн хатан хаан хоёрдугаар Элизаветийн гэр бүлийнхэн тухайлбал гүнж Анн, Хунтайж Эдвард, Хунтайж Майкль нар манай оронд хэдэнтээ айлчилсан. Сүүлийн жишээг дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 7 дугаар сарын 26-31-ний өдөр ИБУИНВУ-д зочилж “Лондон-2012” зуны Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох үедээ Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет, Хунтайж Чарльз болон хатан хааны бусад гэр бүлийн гишүүдтэй болон Ерөнхий сайд асан Т.Блэйр зэрэг албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал үр дүнтэй арга хэмжээ болсон.

- Хамгийн эртний парламент гэгддэг Британийн парламенттай хэрхэн харилцдаг вэ?

- Чөлөөт сонгуулиар олон нийтийнхээ дэмжлэгийг авч  байгуулагддаг  хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа  бол туурга тусгаар улсуудын улс төрийн харилцаанд хүндтэй байр суурийг эзэлдэг. Британийн Парламентын төлөөлөгчид манай улсад 1970 онд, АИХ-ын төлөөлөгчид Британид 1972 онд харилцан айлчилснаар манай хоёр орны парламентын хооронд анхны хэлхээ холбоо тогтсон түүхтэй. УИХ дахь Монгол, Британийн Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2008 оноос, Британийн Парламент дахь, Британи, Монголын Парламентын бүлгийн даргаар Парламентын гишүүн Эндрью Розинделл 2010 оноос сонгогдон ажиллаж байна.
Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас чухалчлан анхаарч ирсэний үр дүнд хоёр  орны хууль тогтоох дээд байгууллагын хооронд төдийгүй тэдний ажлын албадын хооронд ч ажил хэрэгч хамтын ажиллагаа бэхжиж байна. Британийн Парламентад саяхан байгуулагдсан  “Шинэ торгоны зам” чуулга улзалт, Зүүн Азийн улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг дэмжих бүлэг зэрэг парламентын доторх хэсэг бүлэгтэй  хамтран  Монгол Улсын нийгэм-эдийн засгийн байдлыг Британид танилцуулах, Монгол Улстай харилцдаг болон шинээр холбоо тогтоож хамтарч ажиллахыг сонирхож байгаа пүүс компани, худалдаа-аж үйлдвэрийн танхим, их сургуулийн  идэвх санаачилгыг дэмжих ажлууд  хийгдэж байна.
Энэ оны 9 дүгээр сард Британийн парламентын төлөөлөгчид манай улсад  зочлох болов уу гэж  найдаж байна.

- Засгийн газрын  байгууллагууд хэрхэн харилцдаг вэ?


- Монгол, Британийн харилцаанд хэвшсэн онцлог нэгэн арга хэмжээ бол Гадаад хэргийн яамдын шугамаар 1987 оноос хойш зохион байгуулж ирсэн хоёр талын дугуй ширээний уулзалтууд юм. Хоёр улсын Гадаад хэргийн яамд ингэж  хоёр орны улс төр, соёл, боловсрол, худалдаа эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар  байнга санал солилцож ирсэн бөгөөд нийтдээ 10 удаа  хамтран зохион байгуулаад байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Дугуй ширээний 10 дахь уулзалт Лондон хотноо болсон. Гадаад хэргийн яамдаас гадна хоёр  орны төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид,  хувийн хэвшлийн төлөөллүүд оролцон  гадаад бодлого, аюулгүй байдал, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон. Мөн 2008 онд Улаанбаатар хотноо болсон дугуй ширээний 9 дэх уулзалтын мөрөөр хийгдсэн ажлуудыг дүгнэн ярилцсан. Шинэ технологи, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Британийн их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монголын оюутан залууст олгох тэтгэлэгийн тоог дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан нэмэгдүүлэх зэрэг асуудлаар  ч санал бодлоо илэрхийлсэн.   
 
-Газар нутаг хол болохоор  хоёр орны худалдаа, эдийн  засгийн харилцаа хомс  уу?

-Улс төрийн найрсаг сайн харилцааг худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх зорилгын үүднээс Лондонгийн худалдааны танхимын төлөөлөгчид 1975 онд анх удаа Монголд, Монголын төлөөлөгчид Британид айлчилсан. Британийн пүүс компанийн зүгээс Монголд хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох, Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, аялал, жуулчлалын чуулга уулзалт, бага хурлуудыг  тодорхой сэдвийн хүрээнд Лондон хотноо сүүлийн жилүүдэд удаа дараа  амжилттай зохион байгууллаа. Монгол Улсад Британийн 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 120 гаруй компани ажилладаг бөгөөд нийтдээ 51,3 сая ам долларын шууд хөрөнгө оруулалт хийгдээд байна. Нийт хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь сүүлийн 5 жилд хийгдсэн байна. Энэ нь манай улсад бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1,4 хувьтай тэнцэж, Британи нь хөрөнгө оруулагчдын жагсаалтын 8 дугаарт бичигддэг. Хөрөнгө оруулалтыг бүтцийн хувьд нь авч үзвэл 32,6 хувь нь геологи уул уурхай, 16,1 хувь нь малын гаралтай түүхий эд боловсруулах, 16 хувь нь худалдаа нийтийн хоол, 15 хувь нь банк санхүүгийн салбарт ногдож байна.  Манай улсын хувьд Британид цэвэршүүлээгүй алт, ноос, ноолууран бүтээгдэхүүн, самнасан ноолуур, уул уурхайн эрдэс бодис гаргадаг, Британиас машин тоног төхөөрөмж, автомашин, өргөн хэрэглээний бараа, эм голчлон импортлодог.     Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд  “Европ, Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2009, “Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг 2010, 2011, 2012 онд Лондон хотноо тус тус амжилттай зохион байгуулсан.     Монгол, Британийн худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой хэд хэдэн үйл явдал болсон. Үүний нэг нь 2012 оны 12 дугаар сард  ашиглалтад орсон Оюу толгой төслийн үйл ажиллагаанд Британийн “Рио Тинто” групп оролцдог болсон  явдал юм. Монголчууд бидний хувьд олон жил үргэлжлэх энэхүү маш чухал төсөлд Британид төдийгүй, дэлхийд тэргүүлдэг “Рио Тинто” компани оролцсон нь эдийн засгийн төдийгүй  бусад олон салбарт хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэж найдаж байна.  Монголын хөрөнгийн биржийн менежментийн хувьчлалд Лондонгийн хөрөнгийн бирж оролцон шалгарч, 2011 онд хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, ажлын төлөвлөгөө гаргаад эрчимтэй ажиллаж байна.

Англи хэл, Британийн их, дээд сургууль тус улсын нэрийн хуудас болж байх шиг санагддаг?

-Тийм шүү. Монгол, Британийн хооронд соёл, боловсролын салбарын харилцаа эхэн үедээ манай мэргэжилтнийг Британийн Зөвлөл, ЮНЕСКО-гийн шугамаар англи хэлний дамжаанд хамруулах байдлаар явж ирсэн. Соёлын солилцооны хөтөлбөрийг 1965 оноос нэгээс хоёр  жилээр, 1987 оноос гурван жилээр байгуулан хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ИБУИНВУ-д 1996 хийсэн айлчлалын үеэр боловсрол шинжлэх ухаан, соёлын салбарт  хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр болгон өргөтгөсөн. Эдгээр хөтөлбөр, хэлэлцээрийн дагуу монголын мэргэжилтнүүдийг Британид англи хэлний дамжаанд суралцуулах, хоёр орны хооронд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, монгол болон англи хэлний багш  нар, урлагийн хэсэг, ном хэвлэл харилцан солилцох, үзэсгэлэн гаргах, айлчлал, аялал зохиох зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн.  Британийн Хатан Хааны нийгэмлэг манай улсын ШУА-ын хооронд хамтран ажиллах тухай меморандумыг 1993 онд байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр хоёр орны  эрдэмтэд судлаачдыг харилцан илгээж байна.
Хоёр талын харилцаанд уламжлагдан амжилттай хэрэгжиж байгаа нэг чухал чиглэл бол Британи дахь Монгол судлал юм. Британи дахь Монгол судлалын чиглэлийг бэхжүүлэх чиглэлд зарим нэг оролдлого хийсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Монгол судлалыг дэмжих ажлын хүрээнд Кэмбриж, Оксфордын Их Сургуулийн номын санд зориулан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохиолын чиглэлээр 30 гаруй төрлийн ном боть болон нэг сэдэвт судалгааны бүтээлийн эмхтгэлийг тус тус бэлэглэсэн. 2013 оны 3 дугаар сард Монгол судлалын чиглэлээр  бага хурал зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Британи  улс Монголд хэр тусламж үзүүлдэг вэ?

-Британи улс манай улсад хоёр талын шугамаар  болон олон талын шугамаар тусламжаа үзүүлж ирсэн бөгөөд олон талын шугамаар үзүүлж буй тусламж нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Холбооны  ТАСИС хөтөлбөрийн шугамаар хэрэгждэг. Британийн Хүүхдийг ивээх сан 1994 оноос, Британийн Хилийн чанад дахь сайн дурынхны байгууллага 1991 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж,  Британийн Хилийн чанад дахь сайн дурын байгууллагын шугамаар 30 орчим сайн дурынхан ирж ажилласан.

-Британид  хэчнээн  монгол иргэн оршин суудаг вэ?


Одоогийн байдлаар 2352 иргэний бүртгэлийг гаргаад байна. Харин бодит байдалд энэ тоо их бөгөөд албан бус тооцоогоор 5000 орчим монгол иргэд Британид байгаа гэсэн баримжаа тоо бий. Манай иргэд Лондон, Манчестер, Лейстэр зэрэг хотод  олноор оршин суудаг. Британид сурч, ажиллаж буй монголчууд нэгдэж  төрийн бус байгууллага, нийгэм холбоо байгуулан сонирхол татахуйц олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Монгол, Британийн хооронд иргэд харилцан зорчих визийн журмыг хөнгөвчлөх чиглэлээр зарчмын тохиролцоонд хүрснээр манай тал 30 хүртэл хоногийн хугацаагаар Монгол руу явах Британийн дипломат паспорттой иргэдийг визгүйгээр нэвтрүүлж байгаа. Цаашид иргэд зорчих журмыг хялбаршуулах, эхний ээлжинд дипломат, албан паспорттой иргэдийг визээс чөлөөлөх  зорилт тавигдаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана (49.0.173.22)
    ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана Харилцах утас: 95788808 ЖДҮ-Н ТӨСӨЛ, БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ мэргэжлийн түвшинд боловсруулана. Харилцах утас: 70114140, 99084140, 99107508 БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулалтын цогц сургалтанд бүртгэж байна. 70114140, 99084140, 99107508 “БИЗНЕС МАССАЖ” лекцэнд урьж байна. 70114140, 99084140, 99107508
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 9 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 36 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 6 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 23 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 25 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 48 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 31 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 37 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 13 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 36 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 20 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 37 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 51 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 20 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 24 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 39 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 49 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 2 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 26 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК