
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн гишүүд Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хурал хийж байна. Энэ хурлаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН хэрхэн, ямар чиглэлтэй оролцох мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах талаар хэлэлцэж байна. Эх сурвалжийн хэлснээр МАН-ын удирдлагууд тус хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа иргэдийн дунд санал асуулга явуулахаар болжээ. Хамгийн олон санал авсан хүнийг ирэх сонгуульд өрсөлдүүлэх юм байна. МАН-ын УИХ дахь гишүүдээс энэ санал асуулгад цөөнгүй хүн оролцох бололтой.
МАН-ыг зарим гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүчтэй лидер байхгүй хэмээн шүүмжлэх болсон билээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (24)