Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна

2025-6-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Б.Хэрлэн, Д.Энхтуяа болон  Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнууд, Монгол Улсын Ёс зүйн хороо, төрийн зарим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 70 гаруй хүн оролцсон бөгөөд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга Г.Гэсэр чиглүүлэгчээр ажиллав.

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламент энэ бүрэн эрхийн хугацаанд  “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийг Улсын Их Хурлын даргын санаачилгаар эхлүүлээд байна. Бидний “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурч, ёс зүйт төрийн албыг бэхжүүлэхэд дорвитой алхам хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 156 дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү ажлын хэсэг нь төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн уялдаа холбоо, хийдэл, хэрэгжилтийн явцыг судалж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх санал боловсруулна гэдгийг онцлон тэмдэглэв.

Цаашид Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын болон олон улсын түншүүдтэйгээ Ёс зүйн дүрмийг олон улсын жишигт нийцүүлэх, нээлттэй, хариуцлагатай парламентын үйл ажиллагааг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгааг Байнгын хорооны дарга дурдахын зэрэгцээ энэ нь зөвхөн уулзалт биш, харин ардчилсан институцийг бэхжүүлэх хамтын шийдвэр байх болно гэж байлаа.

Дараа нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилалтай холбоотой асуудал олон нийтэд  нээлттэй, бүгдэд хүртээлтэй сэдэв байдаг бөгөөд энэ талаар ярилцах нь хамгийн чухал асуудал гэдгийг дурдав. Мөн тэрбээр Байнгын хорооны дарга Б.Баярбаатарын хэлсэнчлэн парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль боловсруулах бодлогын асуудалд бид ч бас төвлөрч ажиллаж байгаа гээд Монголд ардчилал, парламентын шударга байдлыг бэхжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг чухал, үр дүнтэй байна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба нь ардчиллын шударга байдалд төвлөрч ажиллаж байгааг дурдаад парламентын шударга байдлын хүрээнд хийсэн судалгаа, олон улсын туршлагыг танилцуулахаар болсон миний хувьд нэр төрийн хэрэг гэж байлаа.

Ийнхүү хэлэлцүүлэг ЕАБХАБ-ын АИХЭА-ны Ардчилсан засаглал,  жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова, ЕАБХАБ-ын АИХЭА-ны Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия нар “Төрийн албаны ёс зүй, шударга байдал: ЕАБХАБ-ын бүс нутаг дахь сайн туршлага” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.

Уг илтгэлд шударга байдлын тухай ярих шалтгаан, үүнийг хэрхэн ойлгох, шударга байдал авлигатай тэмцэхэд хэрхэн тусалдаг талаар болон ашиг сонирхлын зөрчил, ёс суртахууны үнэт зүйлсийн талаар хөндсөний зэрэгцээ олон улсын дадлага туршлага, судалгаанаас танилцуулж байлаа. Тухайлбал, Төрийн албаны шударга байдал гэдэг нь төрийн албанд нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, ёс зүйн нийтлэг үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг тууштай уялдуулж, дагаж мөрдөхийг хэлнэ гэж байлаа.

Мөн шударга байдлын тухай ярьснаар ардчилсан институцуудын хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байдал, чанар нь олон нийтээс ирэх итгэл, итгэлцэл, оролцооноос хамаарах тул шударга байх тусам илүү их итгэл хүлээхийн зэрэгцээ шударга байдал нь сайн засаглал, тууштай ардчиллын шалгуур үзүүлэлт болдгийг илтгэлд дурдсан байв.

Түүнчлэн Ёс зүйн дүрэм баталсан үндэсний парламентуудын талаар илтгэлд дэлгэрэнгүй дурдсан. Доорх зурагнаас харна уу.

Ёс зүйн дүрмийн агуулга, бүтэц, хэрэгжүүлэх арга хэлбэрээрээ улс орнууд ч ялгаатай ч үр дүнтэй хэвээр байгааг илтгэгчдэд онцлон тэмдэглээд уг дүрэмд авлигатай тэмцэх, дарамт шахалтын эсрэг хэрэгжүүлэх агуулгыг зайлшгүй тусгахын зэрэгцээ үүнийг хэрэгжүүлэхдээ  бие даасан болон  хөндлөнгийн зохицуулалтын аргыг ашиглах нь зүйтэй гэж байлаа.а нь хэлэлцүүлэгт оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, чөлөөтэй санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зөрчил, парламентын ёс зүйн тогтолцооны талаар” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр, парламентын ёс зүй-ардчиллын суурь багана,  монголын төрт ёсны уламжлал, Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил, Улсын Их Хурлын гишүүний ёс  зүйн дүрэм, парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдал, УИХ-ын бодлого-парламентын ёс зүйн талаар хөндөж ярьсан юм.

Тэрбээр илтгэлдээ, Парламентын үйл ажиллагааны тулгын гурван чулуу нь шударга байдал, ёс зүй, итгэлцэл гурав гээд Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэгч ардчиллын гол институци болох парламент нь иргэдийн итгэл дээр тогтдог. Харин энэ итгэлийг хадгалах нь ёс зүйн чанд хэм хэмжээ, хариуцлагын тогтолцооноос шууд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв. 

Мөн парламентын шударга байдал гэж парламентын гишүүд болон төрийн байгууллагууд нь төрийн эрх мэдлийг ил тод, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, иргэдийн итгэлийг хүлээхүйц ёс зүйн зарчмаар хэрэгжүүлэх чадвар юм гэдгийг дурдахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишигт парламентын гишүүдийн ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчлийг ил тод болгох механизмууд, гишүүдийн орлого, хөрөнгийн мэдүүлэг, бие даасан хяналтын байгууллагууд тогтмол хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил болон парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдлын талаарх холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу. 

Байнгын хорооны дарга илтгэлдээ, Олон улсын байгуулагаас албан тушаалтан хувийн ашиг сонирхлынхоо улмаас нийтийн эрх ашгийг хамгаалах чадвар сул байгаа тул ашиг сонирхлын зөрчлийг цэгцлэх, парламентын эрх зүйн орчныг шинэчилж байгаа ч ил тод байдал, хяналт-шинжилгээний механизмуудыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн гэдгийг онцолсон. 

Түүнлчэн уг  илтгэлд Улс Их Хурлын зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Ёс зүй, дэгийн байнгын хороо нь гомдол, зөрчлийн шалгалт, зөвлөмж, сургалт зэрэг ажлуудыг тогтмол хийж, төрийн албан тушаалтны манлайлал үзүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар дурдсан байлаа. Хэлэлцүүлэг үүгээр түр завсарласан бөгөөд үдээс хойш үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.52.196)
    It was indeed a special recovery service by FORENSICHACKERSTECH RECOVERY ( Email : Forensichackerstech@gmail.com ) which helped me retrieve back my lost investment funds $500,000 worth of crypto which I put into crypto investment, it was like a shock to me when I couldn't withdraw my investment funds into my personal wallet and on reaching out to the investment company's support group to get the problem rectified, they requested I had to pay some fees before I can access my investment funds. I paid the fees but it was all lies, I wasn't able to access my funds even after paying the fees I was made to pay which was really frustrating seeing my funds stuck up in an online crypto investment platform, but all thanks to this recovery Team which helped with their recovery service in retrieving back my lost investment funds after I reached out to them to assist with their services in my case. Recovering lost investment funds requires unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. This Finance Team didn't let itself down by deciding to work with them, demonstrating their reliability in recovering lost investment funds by retrieving back my funds. I and the family were Left with nothing which was really a hard and trying time going through the predicament we were in, the wait of uncertainty lifted and I express immense gratitude towards the team which helped recover my funds which I am forever indebted and grateful for their services.
    2025 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    1 цаг 37 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    5 цаг 30 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    6 цаг 52 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    7 цаг 24 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    8 цаг 48 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    8 цаг 49 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    8 цаг 57 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    9 цаг 1 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    11 цаг 41 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    12 цаг 11 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    12 цаг 26 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    12 цаг 31 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    12 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 12 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    13 цаг 35 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    13 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    13 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 цаг 49 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    14 цаг 10 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК