АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ардчилсан нам бэхжээд байна, АН-ыг бэхжүүлэхгүй байя, АН-ын УИХ-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна, Хууль зүй дотоод хэргийн сайд АН-ынх учраас булхай луйврыг илрүүлээд байна гэсэн зүйлийг л МАН-ын гишүүд ярьсан гэж ойлгож байна. Нэг үгээр бол хяналтгүй засаглахыг л хүссэн гэсэн үг. МАН бодож болохгүй, робот шиг байх системийг угсарч байгаа. Л.Оюун-Эрдэнэ үүнийг нураана гэж хамтарсан.
Цомхон, оновчтой, хурдтай, ухаалаг байх шаардлагыг бол Ерөнхий сайдад тавьж, шахаж ажиллана.
14 мега төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс улс төр болоод эдийн засгийн гацаанаас гарна. Үүнээс Засгийн газар зугтааж, өдөр хоногийг аргацаавал алдаа болно.
Үйлдвэрлэл рүү алхахын тулд хил холболт, эрчим хүчний асуудлаа заавал шийдэх ёстой.
Ерөнхий сайдын томилгоо явж байх үед мега төслүүдийг хойш нь чангаах маягтай эрэмбэ дараа гаргана зэрэг үйлдлүүд гарч байгаад харамсаж байна" гэлээ.
М.Жаргал