

Тэрбээр өчигдөр АНУ-ын Засгийн газрын өрийг нэмэх шаардлагыг үгүй болгох хуульд гарын үсэг зурсан байна. Энэ хууль ёсоор АНУ олон улсын үүргээр төлөх төлбөрийг төсвийн хөрөнгөөр цаашид санхүүжүүлж, санхүүгийн дампууралаас сэрэмжлэх юм.
Цагаан ордон хуулийн төслийг дэмжсэн ч асуудлын шийдвэрийг хойшлуулах биш, урт хугацааны тохиролцоонд хүрэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн байна.
Эдүгээ АНУ-ын төрийн өрийн туйл 16394 триллион доллар байна. АНУ энэхүү туйлыг өнгөрсөн оны 12-р сарын 31-нд давсан юм. Гэвч сангийн яамнаас өрийг өнөө болтол үйлчлэх зорилгоор зохих арга хэмжээ авсан байна.
Д.Идэр