
Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Блюбус” ХХК-ний жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин, зорчигч унагасан, мөн Баянгол дүүргийн ТҮК-ийн жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Замын цагдаагийн газраас байгууллагуудад жолооч нартаа сургалт явуулах талаар албан мэдэгдэл хүргэсэн билээ. Энэ дагуу Хууль Сахиулахын Их Сургуулийн оюутнууд, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын авто бааз, Төмөр Замын авто бааз, “Магнай трэйд” групп болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн Огоо” ХХК-ний жолооч, инженер техникийн ажилтнуудад “Замын хөдөлгөөнд хэрхэн зөв соёлтой оролцох” талаар сургалт явуулсан байна.