
Исламын хувьсгалаас хойш анх удаа Египет улсад айлчлал хийж байгаа
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад руу Сирийн иргэн гутлаа шидсэн
тухай “Washington post” мэдээлжээ. Энэ хэрэг Ерөнхийлөгч Махмуд
Ахмадинежадыг Аль-Хусейны сүмд очих үед болсон байна.

Исламын хувьсгалаас хойш анх удаа Египет улсад айлчлал хийж байгаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад руу Сирийн иргэн гутлаа шидсэн тухай “Washington post” мэдээлжээ. Энэ хэрэг Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг Аль-Хусейны сүмд очих үед болсон байна.
Египетийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба гутал шидсэн хэрэгт дөрвөн хүнийг буруутган баривчилжээ. Түүнлүү гутал шидсэн иргэн шийтийн шашинтан байсан байна. Арабууд үзэн яддаг хүн рүү гутлаа шиддэг бөгөөд энэ нь маш том доромжлол гэнэ.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Египетэд гурван хоногийн айлчлал хийж байгаа юм.
Д.Идэр