
Монгол улсын "Морин хуурын чуулга" энэ оны хамгийн анхны тоглолтоо
“Гайхамшигт ардын дуу” нэртэй концертоор Улсын Филармонийн концертын
танхимд өнөөдөр, маргааш хоёр 19.00 цагаас тоглох гэж байна.

Монгол улсын "Морин хуурын чуулга" энэ оны хамгийн анхны тоглолтоо “Гайхамшигт ардын дуу” нэртэй концертоор Улсын Филармонийн концертын танхимд өнөөдөр, маргааш хоёр 19.00 цагаас тоглох гэж байна. Улсын филармонийн тайзнаа толилуулах уг тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулах бөгөөд МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА Д.Бурмаа, МУСТА Э.Сандагжав, МУСТА Г.Бямбажаргал нар оролцох юм.
Д.Ундрах /24tsag.mn/