УДЭТ төрийн шагналт Д.Намдагийн "Оролмаа эх" жүжгийг дахин тоглохоор болжээ. Уг жүжгийг тус театр өнгөрсөн онд сэргээн шинэчилсэн бөгөөд маргаашаас эхлэн гурван өдөр тоглох гэж байна. Жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Б.Отгонбат, СТА С.Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Г.Урнаа нар тогложээ.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа 80 жилийн ойн хүрээнд Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны “Оролмаа эх” жүжгийг тайзнаа тавьсан. Тэгвэл "Оролмаа эх" жүжгийг маргаашнаас гурван өдөр тоглох гэж байна. Жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Б.Отгонбат, СТА С.Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Г.Урнаа нар тогложээ.Тус жүжгийн зохиолчоор Ш.Гүрбазар эх зохиол дээр нь ажилласан байна. 34 дүртэй тус жүжигт драмын театрын бүх жүжигчид тоглосон нь нэгэн онцлог байсан. Оролмаад гавьяат жүжигчин С.Сарантуяа тоглохоор болжээ. Анх уг бүтээлийг 1973 онд УДЭТ-ын тайзнаа тавьж байсан бөгөөд тухайн үед Оролмаа эхийн дүрд Гавьяат жүжигчин Лха.Долгор тоглож байжээ. Мөн уг бүтээлийг 1980-аад оны дунд үе хүртэл тоглож байгаад завсарласан бөгөөд 30 жилийн дараа “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр сэргээн тавьсан аж.