
Монголын Залуучуудын Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр
МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч
хүндэтгэл үзүүллээ.

Монголын Залуучуудын Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүр зохион байгуулагддаг уг үйл ажиллагаанд нийт 70-аад ахмад буурал ирсэн бөгөөд тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 настай Ж. Жамсран гуай ирж алтан сургаалиа хайрлаж МЗХ-нд өөрийн гаргасан “Миний амьдрал тэмцлийн 90 нас” номоо бэлэглэлээ.