Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

300-гаад агуйгаар шагайсан хүн

2013-3-25
0
ЖИРГЭХ
dayan-deerhiin-agui-middle“Чингис хаан” дээд сургуулийн багш, профессор О. Сүхбаатар 300-гаад агуйгаар шагайсан хэмээн ярилцлагынхаа эхэнд онцолсон юм. Түүнтэй дараах асуудлаар ярилцсанаа хүргэе.
dayan-deerhiin-agui-middle    “Чингис хаан” дээд сургуулийн багш, профессор О.Сүхбаатар 300-гаад агуйгаар шагайсан хэмээн ярилцлагын эхэнд онцолсон юм. Түүнтэй дараах асуудлаар ярилцсанаа хүргэе.

 - Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
 -Манай аав ээж хоёр Улаанбаатар хотын харъяат. Харин би Завхан аймагт төрсөн. Эцэг эх маань их шүтлэгтэй хүмүүс байж. Миний дээр нэг хүү гараад нас барчихсан юм билээ. Тэгээд намайг гарах үед аав, ээж хоёр маань ламаас асуусан чинь эцэг, эхийнхээ нутагт очиж хүүхдээ төрүүлбэл сайн гэж л дээ. Тэгээд намайг Завханд төрүүлээд хоёр сартай байхад минь Улаанбаатарт ирсэн гэдэг.

 -Та яагаад заавал газарзүйч мэргэжлийг сонгох болов?

 -Уг нь би арван жилд байхдаа химийн хичээлд сонирхолтой байсан. Тухайн үедээ химийн олимпиадад оролцож байнга л түрүүлдэг байлаа. Тэгээд эм найруулагч болъё гэж бодсон. Тэр үед Германд сургаж байсан болохоор хөгжилтэй газар очиж мэргэжил эзэмшье гэж боддог байлаа. Би багаасаа хараа муутай хүүхэд байсан. Ямар сайндаа хурц гэрэлтэй үед цагаан, шар өнгийг ялгаж чаддаггүй байх вэ дээ. Нэг өдөр ээж маань миний хүү цагаан, шар өнгийг ялгаж чадахгүй юм. Эмэнд чинь энэ хоёр өнгө байдаг. Тийм болохоор алдаа гаргаж магадгүй. Эм найруулагч болоод хэрэггүй байх гэж зөвлөсөн. Тэгээд л би газарзүйн ангийг сонгосон юм даа.

 -Таныг Монголын нэг сая гаруй км газрыг туулсан хүн гэж Жак Уэтерфордийн номон дээр бичсэн байсан. Ийм их газрыг туулах болсон түүхээсээ хуучлахгүй юу?
-Сургуулиа төгсөж ирээд Шинжлэх ухааны академид ажилд орсон. Нас ахисан том эрдэмтэдтэй ажилласан хүн дээ би. Тэгээд тасагт байсан эрдэмтэд маань хөдөө явахдаа намайг их авч явна. Заримдаа өөрсдөө хөдөө явж чадахгүй ажил гарвал орондоо намайг явуулна. Тэр үед бүх юмыг төлөвлөчихсөн байдаг учраас судалгааны төлөвлөгөөг таслахгүйн тулд намайг явуулдаг. Ингээд би хөдөө нутгаар их явчихсан.Миний явсан газар бол нэг сая орчим км болсон. Тэгэхээр би Монголын хамгийн тэнэмэл хүн байгаа биз./ инээв/

 -Сая км газрыг туулна гэдэг бол бага тоо биш. Монгол улсад өвөрмөц тогтоцтой газар хэр их байна вэ?

 -Өвөрмөц тогтоцтой газрууд Монголд маш их байна. Манайх бол ерөнхийдөө эртний тогтоцтой, хөгшин уулстай газар нутаг шүү дээ. Аялал жуучлалаар хүмүүс аваад явж байхад бидний анзаарч хардаггүй газрууд бас байна. Ямар сайндаа Хөвсгөл аймгийн Их уул сумын нутагт япончуудтай явж байсан чинь “Их уул” –ыг гайхамшиг гээд зургийг нь авч байсан. “Их уул”- ын хувьд газар хөдлөлтийн үед хөрс нь доороосоо дээшээгээ зохигдоод үе давхарга нь тод харагдаж байдаг юм л даа. /Монголчууд бол энэ уулын тогтоцыг тэр болгон онцолж хардаггүй хажуугаар нь өнгөрөөд л явчихдаг/ Гадаадад бол ийм тогтоцтой уул их байдаг ч онцлог нь гаднаасаа харагддаггүй гэж япончууд ярьж байсан. Бид энэ сайхан байгалийнхаа өвөрмөц тогтоцыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.

-Шинжлэх ухааны академид хэдэн жил ажилласан бэ?
 -Газарзүйн хүрээлэнд 28 жил ажилласан. “Хүн амын байршил, нутагшилт шилжилтийн хөдөлгөөн” сэдэв дээр ажиллаж байлаа. Газрын зураг дээр их зураг зурдагсан. 1994 онд Хүн судлалын үндэсний төв гэж байгуулагдсан даа. Тэнд хүн амын бүх судалгааг төвлөрүүлсэн. Хүн судлалын үндэсний төвд судалгааныхаа чиглэл болон ажилтнуудаа шилжүүлсэн юм. Хүн судлалын үндэсний төвд би 2003 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хүмүүс хаана нутагшив гээд олон газраар явж судалгаа хийсэн болохоор өөрийн эрхгүй аялал жуулчлал руу хальтирчихсан. Одоо “Чингис хаан” дээд сургуульд аялал жуулчлалын хичээл зааж байна.

-Таныг агуй судалж анхны газрын зургийг гаргасан хүн гэх юм билээ. Монгол орны агуйн тогтоц эртнийхээрээ гэж үнэн үү?
 -Хүн амын байршил, шилжих хөдөлгөөний талаар судалгаа хийх үед хүмүүс анх хаана амьдарч байсныг судлах хэрэгтэй болсон. Тиймээс агуйнуудыг эхлээд судалсан юм. Дээр үеийн хүмүүсийн гол оромж нь агуй байсан шүү дээ. Зун нь гадаа бусад улиралд хуурай, дулаан агуй барааддаг байсан. Би хөтөлсөн тэмдэглэлээ харсан чинь 300-гаад агуйгаар шагайсан байна билээ шүү. Түүнийхээ тухай мэдээллийг хэвлэлд өгөөд байсан чинь нэг мэдэхэд агуй судлалын үндэслэгч болчихсон байсан./инээв/ Манай агуй бол гадныхны дэргэд бол үнэхээр жижигхэн ш дээ. Чийг ус ихтэй газрын агуй том байдаг. Тухайлбал Америкт гэхэд 240 км урт агуй байх жишээтэй. Харин манай хамгийн урт агуй бол 500 метрээс хэтрэхгүй. Гурван цэнхэрийг эс тооцвол дэлхийд гайхуулах агуй бол манайд байхгүй л дээ. Гурван цэнхэр бол агуйнхаа зохион байгуулалтаар бус дотор нь байгаа мөстлөгийн үеийн хүмүүсийн зурсан зургаараа л гайхагддаг шүү дээ. /Үүгээрээ дэлхийд гуравт ордог/ Манайхан гадныхан шиг агуйныхаа зүй тогтлыг өөрчлөөгүйгээрээ давуу талтай. Монголчуудын хувьд агуйгаа ариун дагшин орон гэж хүндэлж байсан учраас эвдээгүй.Харин гадаадад бол дундад зууны үед хүмүүс агуйнуудыг засаж өөрчилсөн учраас үндсэн төрхөөсөө гажсан. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед агуйг нуувч, зэр зэвсэг хадгалахад ашигласан байдаг юм. Мөн дайны үед агуйнууд бөмбөгдөлтөд их өртсөн байдаг. Харин манай монголчуудын хувьд мал аж ахуй эрхлэнгүүтээ агуйгаасаа гарч эсгий гэрт амьдарсан. Миний судалгаагаар монголд 600 гаруй агуй бүртгэгдээд байгаа.

 dayan-deerhiin-agui-middle    -Агуйгаар явж байхад эртний олдворууд олдож байв уу?
  -Агуйнуудаар явж байхад эртний хүмүүсийн хийж байсан чулуун зэвсэг, амьтдын яс үлдэц олддог. Баянхонгорын Цагаан агуйгаас арслан заан барын соёо гэх мэт устаж үгүй болсон амьтдын олдвор олдож байсан. Хот томрохоороо ядуучууддаа бүслэгддэг.

    -Хүн амын байршлыг яаж судалдаг байв. Ингэхэд та энэ судалгааны ажлыг хэдэн жил хийв ээ?
    -Өвөлжөө, хаваржаа, нүүдэл гээд олон байршлыг судалсан. 1966-2003 он хүртэл судалгаа хийлээ. /37 жил болсон байна шүү./ Энэ хоорондоо хэд хэдэн зохиол бичсэн. Хөдөлгөөн, байршлыг зохицуулах практик ажилд их оролцсон. Тухайлбал, социализмын үед зохион байгуулалттай шилжилтийг яаж хийх вэ, аль нутагт ажиллах хүч илүү байна вэ гэдгийг судалж төлөвлөгөө гаргаж байлаа. Төлөвлөгөөнд шилжүүлж байгаа болон шилжин очиж байгаа газарт хүн амын нас хүйсний тэнцвэрийг хадгалах талаас нь бодолцдог байсан. Гол нь тэр үед шинэ мэргэжилтэн аль нутгаас хэдий хэмжээгээр бэлдэх вэ, хүн амын тэнцвэрт байдлыг хадгалах тал дээр төрөөс маш сайн анхаардаг байсан. Ямар сайндаа Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Төв аймгийн Угтаал, Дундговь аймгийн Өлзийт сумын хүн амын нарийвчилсан хүснэгт барьчихсан нас хүйсний тэнцвэр ийм байж болохгүй ээ. Судлаачид та нар энэ талаар судлаад санал онолоо гаргаж өг гэдэг юм байна. Хоёр сумыг харьцуулахад Угтаал суманд 1000 эрэгтэйд 800 хүрэхгүй эмэгтэй ногдож байсан. Гэтэл Өлзийт суманд 1000 эрэгтэйд 1200 эмэгтэй ногдож байлаа. Тэгээд Угтаал суманд ажиллаж байгаа ээж, эгч, эмэгтэй охин дүүгээ шилжүүлж ирэх хүсэлтэй ганц бие хүмүүсийг амралтаар нь нутаг явуулж гэр бүлийнхнийгээ шилжүүлж ирэх унааь Сангийн аж ахуйгаас гаргаж явуулж байсан. Үүний үр дүнд хоёр жилийн дараа Угтаал сумын хүн амын нас хүйсний тэнцвэрт байдал жигдрээд шинэ гэр бүл бологсод нэмэгдэж залуучуудын ажил таслалт, архи уудаг нь эрс багасч байсан даа. Энэ мэт Эрдэнэт, Дархан хотуудад хүн амын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад маш олон ажил өрнүүлж байсан. Үүнийгээ дагаад тухайн хүмүүсийн амьдрал жигд дээшилж байсан шүү.

 
    -Одоо бол хүн амын хүйсийн тэгш байдал алдагдчихлаа шүү дээ. Эмэгтэйчүүд давамгайлаад эрчүүд цөөрчихлөө гэх юм. Энэ тухайд?
    -Үнэндээ 1990 оноос хойш хүн амын бодлого бүр замарсан. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиндаа “иргэн оршин суух газраа өөрөө сонгоно” гэж аль ч улсад байдаггүй тийм заалт оруулснаараа том алдсан. Хүн амыг байнга хянаж зохицуулах тусгаар улсын аль ч улс гүрэнд байдаг зарчмыг манайхан гээсэн. Ингэснээр хамгийн түрүүнд ажилгүйдэл бий болсон. Нөгөөтэйгүүр хүн амын шилжих хөдөлгөөн эрчимжсэнээр дүрвэх явдал газар авсан. Хүн амын 10-аад хувь нь гадаадад гарчихлаа. 30 гаруй хувь нь орон нутгаасаа дайжаад нийслэл бараадчихсан. Хүн оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэдгийг далимдуулаад уулын орой, үерийн ам, өндөр хүчдэлийн дор хүмүүс дур дураараа бууцгаасан. Уг нь бол хүн амын байршил, шилжих хөдөлгөөн болон аюулгүй байдлыг хангахын тулд төр хяналт тавих ёстой. Тэгэхгүй болохоор хүн ам өнөөдрийн хэрэгцээгээ бодоод аюулгүй байдлаа хангахаа умартсан. Хуулиндаа буруу заалт оруулсны уршгаар Улаанбаатар утаандаа баригдаж, хөрс нь дагтаршиж, борооны усыг шингээх чадваргүй болсноос жаахан бороо оронгуут л үер болж хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна шүү дээ.

    -Хүн амын төвлөрлийг тэгээд яаж сааруулах вэ?
   -Болдогсон бол Үндсэн хуулинд заасан тэр заалтыг л байхгүй болгочихмоор байна. Хүн амын хэтийн аюулгүй байдлыг ерөөсөө анхаараагүй хаячихсаны уршиг өнөөдөр гарч байна. Хүн амын байршил, судалгааны ажил бүр орхигдчихлоо.

     -Нийслэлд хүн амын тал хувь нь амьдарч байна. Хотын унаган иргэний хувьд өнөөгийн Улаанбаатарын  тухай юу хэлэх вэ?
     -Би ер нь хүн амын газарзүйн талаас нь дүгнэх гээд байдаг зуршилтай. Тэр талаасаа болоход улс орны үндэстэний аюулгүй байдлыг зарлахгүй, задлахгүй байх нь хүн амын байршил юм шүү дээ. Экологийн газарзүйн таатай биш орчинд хүн амыг хэт төвлөрүүлэх нь маш том аюул. Батлан хамгаалах болон экологийн талаасаа осолтой зүйл. Дөрвөн уулын дунд өвөлдөө салхины хөдөлгөөн багасдаг хонхор газар шүү дээ. Тиймээс хотоо зөв газар байршуулаагүй юм уу даа гэж би хувьдаа дүгнэдэг. Уг нь бол хүн амыг хэт төвлөрүүлэхгүй байхыг хөгжлийн асуудалтай холбож байж шийдэх ёстой байсан.Үнэндээ хот томрохоороо ядуучууддаа бүслэгддэг гэсэн замналаар бид явж байна. Нийслэлчүүд утаанаас гадна үерийн аюулд өртөөд байна. Би 1997 онд “Улаанбаатар таймс” сонинд “Хүн амдаа хязгаарлалт тогтооё” гэж бичихдээ үерийн аюул болно шүү гэдгийг бичиж байлаа. Ер нь энд дорвитой арга хэмжээ авахгүй бол нийслэл утаа, үерийн аюулд нэрвэгдэх нь байна шүү дээ.

    -Ингэхэд та Хар хоринд нийслэл байгуулна гэдэгтэй санал нийлэх үү?
    -Чингис хаан Хар хоринд “Хар хорум” гэдэг хот байгуулах зарлигийг 1220 онд гаргасан байдаг. Тэрээр газраа маш сайн сонгосон. Ус, барилгажих талбайгаа сайн бодолцсон. Хар хоринд өглөө, оройдоо хойт талаасаа урагшаа салхилдаг үдийн салхитай. Тиймээс утаа, тоос тогтохгүй газар л даа. Хэрэв Хар хоринд хотоо байгуулсан бол утаагүй нийслэл байх байсан. 1976 оны үед манай судлаачид Монголын аль нутагт ямар хот байгуулах тухай ерөнхий бүдүүвч гаргаж байсан. Тэр бүдүүвчид Хар хоринг эдийн засгийн бүсийн төв болгох санал тавьж байлаа. Тухайн үед зарим хүмүүс Чингис хааны үеийн хотыг сэргээх гэлээ гэж шүүмжилж байсан учраас тэр асуудал ажил хэрэг болоогүй. Архангай, Өвөрхангай, Баянхонгорын дунд үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлье гэсэн санал тавьж байсан юм. Тухайн үед үндэсний асуудалтай холбоод шүүмжлэл хэлчихээр ажил зосчихдог байлаа шүү дээ. Ний нуугүй хэлэхэд судлаачид бид ч болгоомжилдог байлаа. Ямар ч байсан бид тэр үед цагаан цаасан дээр хараар бичээд үлдээчихье гээд Газарзүйн хүрээлэнгийн 1979 онд “Эдийн засгийн дэд бүс Хар хорин байх нь ашигтай ” гэж орос хэл дээр бичиж үлдээж байлаа.
 Б.Заяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК