зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Чингис бондоос аливаа хариуцлага үүсвэл Монголчууд бүгд үүрнэ

2013-3-25
0
ЖИРГЭХ
    Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөгжлийн үндэс” сэдэвт уулзалт зохион байгуулж, Сангийн сайд Ч.Улаантай Баялгийн сан болон Чингис бондын орлогоор санхүүжүүлэх дэд бүцтийн төслүүд, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан юм. Ярилцлагыг тоймлон хүргэж байна.
sangiin_said_interview-middle    Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөгжлийн үндэс” сэдэвт уулзалт зохион байгуулж, Сангийн сайд Ч.Улаантай Баялгийн сан болон Чингис бондын орлогоор санхүүжүүлэх дэд бүцтийн төслүүд, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан юм. Ярилцлагыг тоймлон хүргэж байна.

    -Монгол Улс Баялгийн сантай болох талаар сүүлийн үед идэвхтэй ярьж байна. Энэ санг байгуулах гол үндэслэл шаардлага нь юу юм бэ?

    -Манай улс байгалийн арвин баялагтай орон. Эдийн засгаа богино хугацаанд хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бидэнд бүгдэд нь бий. Үүний тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд үр дүнтэйгээр оруулах шаардлагатай. Олон улсын хөгжлийн туршлагаас харахад байгалийн баялагтай улс бүр хөгжиж чадаагүй байна. Тийм учраас баялгийн хараал хэмээх ойлголт бий болсон. Мөн Голланд өвчин ч гэж ярьдаг. Энэ бүхэн нь байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай уялдаж бий болсон сөрөг үр дагаврууд юм. Байгалийн баялгаа идэвхтэй ашиглахаар их хэмжээний орлого нэг дор орж ирдэг. Тэгэхээр тэр их орлогыг яаж зөв зарцуулав вэ гэдэг нь анхаарал татаж байна. Орж ирсний хэрээр зараад үрээд дуусгаад байвал дээрх сөрөг үр дагаврууд руу бид хүссэн ч хүсээгүй ч очих аюултай. Яагаад гэвэл байгалийн баялаг нэгдүгээрт, шавхагддаг нөөц. Нөхөн сэргээгдэхгүй. Хоёрдугаарт, ашигт малтмалын үнэ хэрэглээ болон олон янзын хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн зах зээл дээр байнга тогтвортой байдаггүй ийм онцлогтой. Тэгэхээр уул уурхайгаас хэт хамааралтай болвол ийм тогтвортой бус хөгжлийн зам руу орно гэсэн үг. Тогтвортой бус байдаг гэдэг бол угаасаа эдийн засгийг сүйрүүлэх аюултай. Өнөөдөр элбэг хангалуун байж болох ч маргааш нь эргээд зарлагаа дийлэхгүй эдийн засаг хямрах, улмаар нийгмийг бүхэлд нь хамарсан сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Олон улсад ийм гашуун туршлага цөөнгүй байдаг. Энэ бүхэнд дүгнэлт хийгээд байгалийн баялгаа эргэлтэд оруулахдаа орлогоо хэрхэн ашиглах, зарцуулах, удирдах вэ гэдгээ одооноос бодох ёстой юм.   
     -Олон улсад гэлтгүй бидэнд ч гашуун туршлага бий, тийм үү?

     -Сөрөг үр дагаврын тодорхой илэрлүүд бий болсон. 2004, 2005, 2006 онуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ боломжийн байсан. Үүнийг бид үүлэн чөлөөний нар туслаа гэж ярьдаг байлаа. Энэ үед бид эдийн засгийн тодорхой хуримтлал бий болгох оролдлого хийсэн. Үнийн гэнэтийн өсөлтийн албан татвар бий болгож, “Монгол Улсыг хөгжүүлэн сан”-г байгуулсан. Боломжийн мөнгө хуримтлуулсан ч бид энэ сангаа хадгалж, арвижуулж авч явж чадаагүй. Хэрэглээд л дуусгасан. Гэтэл 2008, 2009 онд түүхий эдийн үнэ унаад эдийн засаг маань хямарсан. Маш хүнд байдалд орсон. Ийм гашуун сургамжийг бид туулсан улс шүү дээ. Тэгэхээр энэ байдалдаа дүгнэлт хийгээд байгалийн баялгаа эргэлтэд оруулахдаа эдийн засгаа тогтвортой хөгжих бололцоог хангая гэсэн нэгдүгээр зорилгыг тавьж байна. Хоёрдугаарт, байгалийн баялаг бол бидний хүсэл зоригоос үл хамаарч бий болсон заяагдмал хишиг юм. Үүнийг бид бүгдийг нь ашиглаад дуусгая гэдэг байдлаар хандаж болохгүй. Яагаад гэвэл Монголын маань ирээдүй үеийнхний ч баялаг. Тиймээс ирээдүйдээ хандсан тодорхой хэмжээний хувь хишгийг өвлүүлж өгье гэсэн зорилго байгаа юм. Баялгийн сангийн үндсэн зорилгууд нь энэ.    
   
    -Өнөөдөр уул уурхайн орлогоор санхүүждэг олон төрлийн сан бий. Энэ сан тэднээсээ ямар ялгаатай вэ. Орлогыг нь хэрхэн бүрдүүлэх вэ?

     -Энэ сан байгалийн баялгаас орлогоо бүрдүүлнэ. Өнөөгийн хууль эрх зүйн зарчмаар бол тодорхой алхмууд хийгдчихсэн байгаа. Байгалийн баялгийн нөөц ашигласны тодорхой хэмжээний төлбөр, уул уурхайн үйлдвэрүүдийн ашгийн тодорхой хувиар энэ санг санхүүжүүлнэ. Сангаа байгуулахын өмнө нэлээд судалгаа дүгнэлт хийж, тодорхой асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй байгаа. Одоо ажиллаж байгаа олон санг ч цэгцлэх шаардлагатай. Төсвийн хуульд Засгийн газрын тусгай зориулалтын сангууд нь улсын төсвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн заалт байдаг. Өнөөдөр улсын төсвийн хүрээнд 40-өөд сан ажиллаж байна. Эдгээр санг Баялгийн сангийн агуулгад нийцүүлэх ёстой. Энэ сан тодорхой хэмжээний орлоготой байхын зэрэгцээ байнга арвижиж байх ёстой юм. Улмаар үр ашигтай ажиллаж, ард түмэнд ашиг тусаа өгнө. Бусдаар төсвөөс санхүүжилт аваад түүнийгээ эргүүлж зараад дуусгадаг бол сан бус, зүгээр л данс болж хувирна. Баялгийн сантай байх нь гарцаагүй гэдгийг бид ойлгосон. Одоо харин сангаа хэрхэн байгуулахаа ярьж байна. Эхлээд сангаа ямар эх үүсвэрээр бүрдүүлэхээ шийднэ. Дараа нь, ямар зарчмаар ажиллахыг тодорхой болгоно. Цаашид улам боловсронгуй болгоод явна.

     -Өмнөх сангууд улс төрийн нөлөөллөөс шалтгаалан үр дүн муутай явж ирсэн. Харин одоо шинээр байгуулах Баялгийн санг улс төрөөс ангид байлгаж, хараат бусаар ажиллуулах боломж бололцоо хэр байгаа вэ?


     -Энэ санг улс төр болон хэсэг бүлэг хүний нөлөөнөөс хамааралгүй байх зарчмыг бид хатуу барьж байгаа. Энэ бол удирдлагын гол зарчим гэж үзэж байна. Өмнө бид алдсан нь үнэн. Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжил сан хоёр хоёулаа анх бидний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй. Яагаад гэхээр улс төрийн нөлөөгөөр энэ хоёр сангийн зарцуулалтыг хийсэн. Ялангуяа, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг сонгуулийн өмнө их ажил хийсэн болж харагдах гээд л үрэн таран хийсэн шүү дээ. Нөгөө сан нь байгуулагдахаасаа эхлээд л улс төрийн нөлөөгөөр явсан. Товчхондоо, улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд ийм сан бий болгосон. Орлого бүрдүүлж амжаагүй байж зарлага гаргаад эхэлсэн. Өнөөдөр Хүний хөгжил сан бараг хоёр их наяд төгрөгийн өртэй байгаа. Дандаа урьдчилгаа хэлбэрээр зээл аваад түүнийгээ бэлэн мөнгөөр тараагаад дууссан. Бид ийм байдлыг давтах ёсгүй. Үүнийг хуулиар зохицуулж өгнө. Зарцуулалтын зориулалтыг хуульд тодорхой зааж өгнө. Мөн санхүүжилт гаргахтай холбоотой бүх дүрэм журам нь маш хатуу байна. Үндсэндээ нэг сонгуулийн циклээс хамаардаггүй, урт хугацаанд улс орны нийтлэг эрх ашигт нийцдэг байх гэсэн зарчмыг бий болгоно. -Баялгийн сан байгуулах тухай нэлээд олон жил ярьж байгаа. Одоо бол бүр ч тодорхой болж, нэгэнт шийджээ. Харин үүний тулд яг ямар дэс дараатай ажлууд хийх гэж байна? -Хамгийн эхлээд эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох ёстой. Дараа нь, сангаа хэрхэн бүрдүүлэх зарчмыг тодорхой болгож, хуульчлах хэрэгтэй байна. Улмаар сангийнхаа удирдлагыг оновчтой зөв тогтоож, ил тод, хараат бусаар ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн өнөөдөр Засгийн газрын хурлаар одоо ажиллаж байгаа сангуудыг цэгцлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилж, миний бие ахалж байна. Энэ ажлыг ирэх сарын эхний хагаст багтаан шийдвэрлэнэ.

     -Сангуудыг цэгцлэх хүрээнд аль санг татан буулгах, алийг нь үлдээх талаар тодорхой чиглэл бий юү. Шинэ сангийн бүтэц ямар байх вэ?

    -Сангуудыг зориулалтаар нь, үйл ажиллагааных нь чиглэлээр гэх мэтээр ангилж, зөв голдиролд нь оруулна. Шинээр байгуулах Баялгийн сан дотроо 2-3 дэд сантай байх чиглэлтэй байгаа тул эдгээрийн үүрэг чиглэлтэй давхцаж байгаа сангуудыг цэгцэлнэ гэсэн үг. Жишээ нь, Баялгийн сангийн нэг дэд сан нь зайлшгүй Тогтворжуулалтын сан байна. Өдгөө 335 тэрбум төгрөгийн хуримтлалтай болоод байгаа энэ сангийн зарцуулалтын зарчим одоогийн хуулиараа нэлээд хатуу. Улсын төсөв алдагдалтай байлаа ч хөрөнгө гаргаж болохгүй. Цаашид ч энэ зарчмыг нь алдагдуулахгүйгээр явах нь зөв байх. Нөгөө нэг сан нь Ирээдүйн хөгжлийн сан байх юм. Энэ сан нь тодорхой хэмжээнд гадаад, дотоодын оновчтой зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж өөрийгөө арвижуулна. Энэ хоёр дэд сангаас гадна Нийгмийн даатгалын сан байж болох бас нэг хувилбар бий. Улс орнуудад бол аль аль нь байгаа үр дүнтэй хэлбэр. Үүнээс бид судалж байгаа хамгийн үр дүнтэй хувилбараа л сонгоно.

    -Баялгийн санг төвөггүй удирдаад явчих боловсон хүчин манайд байгаа юу?

     -Шууд байна гээд хэлчихэж боломгүй байна. Мөн байхгүй гэж үгүйсгэх бас боломжгүй. Учир нь санг аваад явах хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин хангалттай байдаг. Манай яаманд ч чадварлаг залуучууд олон байгаа. Жишээ нь, бид яам дотроо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд Баялгийн сангийн бие даасан хэлтэстэй болсон. Энэ бүтэц маань өнөөгийн сангуудыг цэгцлэхээс эхлээд шинээр байгуулагдах сангийн дүрэм журмыг боловсруулах ажлыг гардан хийх юм. Монголчууд бид өөрсдөө чадна. Ийм чадавхи өнөөдөр бий болсон.

        -Жишээ нь, Норвегийн Баялгийн сангийн хувьцааг ард түмэн нь эзэмшдэг. Монголын Баялгийн сангийн үр өгөөжийг ард түмэн нь ямар замаар хүртэх вэ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай ямар нэгэн байдлаар уялдах уу. Энэ талаар яг ямар төсөөлөл байна?
    

    -Төсөөлөл байлгүй яахав. Михиалд нэг бодол бий гэдэг шиг бидэнд бодсон төсөөлсөн загвар байна. Түүн рүүгээ явж байна. Норвегийн сан бол дээд зэргийн нээлттэй сан. Тэр сангийн хөрөнгө хэрхэн арвижиж, буурч байгаа нь ард түмэндээ ил тод байдаг. Харин Абу Дабигийн сан бол дээд зэргийн хаалттай сан. Зөвхөн үр дүнг нь тодорхой хугацаанд мэдээлээд явдаг. Тэгэхээр бид энэ бүгдийг дүгнэж цэгнэж байгаад хамгийн оновчтой хэлбэрийг сонгож авна. Гэхдээ ямар ч тохиолдолд ард түмнээсээ нууж хаах шаардлагагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, бид нээлттэй сангийн хэлбэр рүү л явж байгаа гэсэн үг. Мэдээж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай шууд холбогдохгүй. Байгалийн баялгийн үр өгөөж гэдэг агуулгаараа л хамаатай. Эхний ээлжинд уул уурхайн үйлдвэрүүдээсээ сангийн орлогоо бүрдүүлэх учраас ард түмэн тухайн үйлдвэрүүдийн эзэн байх, улмаар хувьцааг нь эзэмших бололцоонууд нээлттэй байх юм. Төрөөс аль нэгийг нь нөгөөд хүчээр шингээх оролдлого хийхгүй гэж үзэж байгаа. Нэг нь үйл ажиллагаагаар, нөгөө нь үр дүнгээр оролцоно гэсэн үг.

     -Ард түмэн энэ сангийн үр ашгийг яг хэрхэн хүртэх тухай тодорхой хэлж өгөөч?

     -Баялгийн сан байгуулсны үр өгөөж ард түмэнд хувь хишиг хэлбэрээр очно. Гэхдээ энэ их учиртай. Хэзээ, хэдий хэмжээний хувь очих вэ гэдгийг оновчтой тогтоох хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийг хүртэл бид сан байгуулаад, сангийн орлогоо хувааж тараахыг хувь хишиг хүртээж байна гэж ойлгож ирлээ. Тэгвэл Баялгийн сан болсноор энэ зарчим үндсээрээ өөрчлөгдөнө. Байгуулсан үндсэн сан маань байдгаараа байна. Тогтвортой байна. Өсөж үржинэ. Арвижна. Харин олсон ашгаасаа ард иргэддээ хувь хишгээ хүртээнэ. Өөрөөр хэлбэл, төмөр сүргийн зарчмаар явна гэсэн үг. Үндсэн сүрэг маань яс байж байна. Үр дүнгээсээ хишиг хүртэж явна. Үүний тулд бид иргэний, нийгмийн эр зориг гаргах ёстой юм. Тодорхой хугацаанд энэ сангаас бэлэн мөнгө хүлээнэ гэдгийг нийтээрээ ойлгох ёстой. Ийм хатуу зарчмаар эхлээд мөнгөө хуримтлуулна. Жишээ нь, Норвегийн сан эхний ээлжинд 10 жил зарцуулалт хийхгүйгээр хуримтлалаа бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр тэр сан 660 тэрбум долларын хөрөнгөтэй болсон. Улсынхаа жилийн ДНБ-ийг 1.5 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний нөөцтэй гэсэн үг. Иргэдийнх нь амьдралын баталгаа 50-100 жилд санаа зоволтгүй болчихсон байна. Бид ийм л зарчим руу явна.

    -Баялгийн сангийн талаар нэлээд зүйл ярилаа. Бидний дараагийн хөндөх сэдэв Чингис бонд. Бондын зарцуулалт, санхүүжилт хийх төсөл сонголттой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү?

   -Чингис бонд хоёр үндсэн чиглэлээр зарцуулагдаж байгаа. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт. Эхний төслүүд сонгогдоод Засгийн газар тодорхой хөрөнгө гаргахыг зөвшөөрсөн. Дараагийн төслүүд маш эрчимтэй яригдаж байна. Яг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа учраас төслөө сонгох, түүнийгээ гүйцээн боловсруулах, үр ашгаа дээшлүүлэх, сонголт хийх, эрэмбэ дараа тогтоох зэрэг ажилд Засгийн газар нэлээд цаг зарж ажиллаж байна. Сая Ерөнхий сайд Замын-Үүдэд гурав хоног ажиллахдаа ч энэ хаврын бүтээн байгуулалтын ажилд гол ач холбогдол өгсөн. Гэхдээ бүх салбарын төсөл хэлэлцэгдэж байгаа. Дэд бүтэц, газар тариалан, эрчим хүч, агаарын хөлөг худалдан авах тухай төсөл ч үүн дотор байна. Мөнгө нь байхад нь төсөл нь алга гэсэн яриа өнөөдөр гарах учиргүй. Төсөл дэндүү их байна. Хоёрдугаарт, Чингис бонд орж ирснээсээ хойш макро эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилгоор өнөөдрийг хүртэл ашиглагдаад явж байна. Үр дүнгээ өгч байна. Би хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Хэрэв бид энэ зорилгоор Чингис бондыг оруулж ирж ашиглаагүй бол манай эдийн засаг ямар байхыг төсөөлж чадахгүй байна. 2012 оны нэгдүгээр сард ямар байдал бий болсон билээ. Түүнээс ч дор байдалд орж мэдэх эрсдэл байсан. Харин бид Чингис бондын үр дүнгээр тэр эрсдэлээс аврагдаж чадсан.

    -Одоо мөнгө гаргахаар шийдчихээд байгаа төслүүд үнэхээр үр өгөөжтэй юу. Хот дотор хурдны зам барих нь богино хугацаанд эдийн засгийн өгөөжөө өгөхгүй гэсэн тооцоог зарим эдийн засагч хэлж байгаа?


    -Эхний ээлжинд санхүүжүүлэхээр шийдсэн төслүүд дотор автозамын төсөл нэлээд хэд бий. Тухайлбал, зургаан аймгийг энэ ондоо багтаан хатуу хучилттай замаар холбох зорилт байна. Ирэх жил дөрвөн аймгийг холбоно. Түүний дараа жил мөн дөрвөн аймгийг холбосноор бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох ийм төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ төсөлд Чингис бонд болон Хөгжлийн банкны өөрийнх нь бондоос гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүжилт өгнө. Автозамын төсөл удаан хугацаанд өгөөжөө өгдөг нь үнэн. Гэхдээ энэ бол эдийн засгийн болон нийгмийн үр ашигтай. Хамгийн наад зах нь хот хөдөөгийн ялгаа арилахад томоохон түлхэц болдог. Тийм учраас замын төслийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлнэ. Мэдээж бонд маань хугацаатай. Таван жилийн дараа 500 сая доллараа эргэн төлөх учраас энэ хугацаанд өгөөжөө өгөөд орлого авчрах төслүүдийг илүүтэй анхаарч байгаа. Ер нь ямар ч төсөлд зах зээл байж гэмээнэ үр ашгаа өгнө шүү дээ. Жишээ нь, Тавантолгойн үйлдвэрийг ашиглалтад орууллаа ч төмөрзам нь байхгүй бол бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэж, үр ашиг хүртэж чадахгүй. Тиймээс аль ч төслийг иж бүрэн, өргөн утгаар нь авч үзэх шаардлага байгаа. -Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх нь зайлшгүй. Гэхдээ бага зардлаар богино хугацаанд өндөр үр дүнд хүрч болох бусад салбарын жижиг дунд хэмжээний төслүүдийг энэ бондоор санхүүлж болохгүй гэж үү. Дээр дурдсан олон төсөл дунд ийм төсөл байгаа юу? -Тийм төсөл байна. Судлагдаж байна. Мэдээжийн хэрэг бүтээн байгуулалтын ажлууд бол шинэ техник технологи, ноу хау орж ирж байж өгөөжөө өгнө. Тиймээс эдгээрийг салангид юм шиг авч үзэх ёсгүй. Олон жижиг төслийг бүрэн санхүүжүүлэх нь оновчтой биш үү гэсэн санал байдаг. Гэхдээ Чингис бонд өөрөө тодорхой зориулалттай. Эдийн засгийн үр өгөөж өгөх том төсөлд зориулагдана. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулах гэх мэт төслүүд бол хэрэгжинэ. Гэхдээ эх үүсвэр нь арай өөр. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан маань 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болсон. Дээрээс нь ноос ноолуурын салбарыг хөгжүүлэхэд зориулж 300 тэрбум, арьс шир боловсруулах чиглэлд 140 тэрбум төгрөг гаргачихсан байгаа. Тэгэхээр том, жижиг төслүүд өөр өөрийн эх үүсвэрээс санхүүжээд зэрэг л явна.

     -Эхний ээлжинд санхүүжүүлэхээр хуваарилсан мөнгө тухайн төслийн нийт зардлын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

     -Чингис бондоос аль нэг төслийг 100 хувь санхүүжүүлэхгүй. Хэрэгжих төслийн нийт төсөвт өртгийн гуравны нэг хүртэл хувийг нь бондоор санхүүжүүлье гэсэн зарчим байгаа. Яагаад гэхээр бага чулуугаар том чулуу доргионо гэж үг байдаг. Энэ утгаараа нийт зардлынхаа гуравны хоёрыг аваад явчих чадвартай, тийм хэмжээний нэр хүндтэй төсөлд дэмжлэг үзүүлье гэсэн санаа. Өөрийнх нь оролцоо бага, санхүүгийн чадвар сул төсөлд хөрөнгө оруулах юм бол хугацаа алдана. Мөн эрсдэл дагуулж магадгүй.

     -Тэгэхээр эхний ээлжинд мөнгө өгөхөөр шийдээр байгаа төмөрзам, автозам, цахилгаан станцын төслүүд нийт тийм боломжтой төслүүд гэж ойлгож болох уу?

     -Бид тийм шалгуур тавьсан учраас тэгж ойлгож болно. -Эдгээр төслийн гуравны хоёрыг санхүүжүүлэх гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа хэр байгаа вэ. Зарим хуулиас эхлээд хөрөнгө оруулалтын орчин муутгаж байгаа хүчин зүйл олон бий шүү дээ? -Энэ бол айдас гэхээсээ илүү болгоомжлол юм. Өнөөдөр манай хөрөнгө оруулалтын орчин тийм ч айдас хүйдэстэй болчихоогүй. Энэ оны эхний улирлын гадаад харилцааны эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад өмнөх оны тухайн үеийнхээс нэлээд буурсан хандлага бол байгаа. Гэхдээ энэ бүхэн бол цаг үеийн шинжтэй өөрчлөлт гэж бид бодож байна. Яг жилийн дараа гэхэд бид арай өөр юм ярина аа. Би итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бүхэн эргэлтэд ороод эхэлнэ. Одоо бол тодорхой хэмжээний уналтын түвшинд байгаа. Сонгууль болсон. Төр засаг солигдсон. Хөрөнгө оруулагчдын итгэл бүрэн баталгаажиж чадаагүй. Идэвхжил тэр хэмжээгээр яваагүй. Ямар бодлого гарах бол, яаж хэрэгжих бол гэсэн хүлээлт үүссэн. Дээр нь, Оюутолгой, Тавантолгой гэрээнүүдэд Засгийн газар нэлээд зарчмын байр суурь барьж хандсан. Энэ бүхнээс үүдсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Эдгээр нь зарим үзүүлэлт муудсаны үндсэн шалтгаан гэж би бодож байна. Үүнийг далимдуулж улс төрийн зорилго бүхий янз бүрийн дуулиан шуугиан үүсгэх гэсэн хандлага зарим талаар харагдаж байгаа. Цаашид энэ байдал илааршина. Бидэнд Монгол Улсын нийтлэг эрх ашиг байх ёстой. Хөрөнгө оруулахын тулд, хэмжээг нь өсгөхийн тулд, ямар ч үнээр хамаагүй хөрөнгө оруулж болохгүй. Эцсийн зорилго нь Монголын ард түмний эрх ашигт л нийцсэн байх учиртай. Харилцан ашигтай байх ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай.

    -Төслийн гуравны хоёрт гадны хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг ямар байдлаар тохирч байгаа вэ?


     -Хөрөнгө оруулалтын энэ хэмжээ нь хувьцаа эзэмших, хувь оролцооны хэмжээг шууд тогтоож байгаа юм биш. Үлдэж байгаа гуравны хоёртоо Монголын тал юм уу, гадаадынхан дангаараа санхүүжилтээ гаргаж болно. 50:50 хувиар ч гаргаж болно. Ер нь заавал гуравны хоёр гэлтгүй, нийт зардлынхаа 80 хувийг өөрөө гаргая гэсэн төсөл ч байна. Төмөр зам дээр 100 хувь хөрөнгөө гаргаад бария, дараа нь олох үр ашгаа 50, 50 хувиар хуваагаад оруулсан зардлаа нөхье. Нөхсөний дараа 51 хувь нь Монголын талд шилжье гэсэн гэрээгээр хамтарч ажиллая гэж байгаа хөрөнгө оруулагч ч байна. Төсөл тус бүр дээр нөхцөлөө нарийвчилж тохирно. Гэхдээ стратегийн салбарын хөрөнгө оруулалтын хуульдаа нийцүүлээд явна. -Чингис бондын хүү төлөх хугацаа ойртож байгаа. Хэрэв хүүгээ хугацаанд нь төлж чадахгүй бол хэдэн хувийг алданги тооцох бол? -Хугацаандаа хүүгээ төлөхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Яг яс хийх ёстой. Тийм учраас алданги тооцох тухай асуудал яригдаагүй. Яагаад гэвэл хугацаандаа төлөхгүй байж болохгүй учраас. Энэ бол нэр төрийн асуудал. Нөгөө талаар бидний цаашдын үйл ажиллагааны баталгаа. Жилд хоёр удаа хүүгээ төлөөд явна. Эхний төлбөрийг банкны систем төлнө. Төслүүдийн санхүүжилтийг шууд бөөнд нь өгөхгүй, тодорхой хэмжээгээр ээлж дараатай олгох учраас мөнгөө сул хэвтүүлэхгүйн тулд мөн л банкны салбарт ашиглана. Дараагийн төлбөрийг холимог байдлаар буюу банк болон төсөл хэрэгжүүлэгч хоёр хийнэ. Гурав дахь үе шатны төлбөрийг төсөл хэрэгжээд санхүүжилтээ аваад дууссаны дараа төсөл өөрөө хийгээд явна.

     -Их хэмжээний мөнгө жижиг зах зээлд гэнэт нийлүүлэхээр шингээж чадахгүй, улмаар хүндрэл учрах вий гэсэн болгоомжлол бас байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?


     -Ер нь бондын мөнгийг их хэмжээгээр нийлүүлэхэд эрсдэл дагуулах магадлал өндөр. Ямар хэлбэрээр оруулж ирэх вэ гэдгээсээ хамаараад эрсдэл нь харилцан адилгүй байдаг. Хэрэв шууд валютаа оруулж ирээд төгрөг болгоод бэлнээр тараах юм бол аюул болно. Хэрэглээний үнэ өснө. Эдийн засгийн тэнцвэр алдагдана. Харин хамгийн аюул багатай хэлбэр бол хөрөнгө оруулалт юм. Мөнгөөр биш, тоног төхөөрөмж, технологиор орж ирнэ. Бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд ажлын байр бий болно. Тэнд үндэсний чадавхи бий болно. Үүний дараа мөнгөн өгөөжөө өгдөг. Тийм ч учраас бид аль болох хөрөнгө оруулалт хэлбэрээр Монголынхоо эдийн засагт шингээж авах зорилгыг гол болгож байна. Ингэж эерэг, сөрөг талуудыг нь маш нарийн тооцох учиртай. Бидэнд байгаа тооцоогоор бол 3-4 жилийн дотор таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд Монголын эдийн засагт сөрөг үр дагаваргүйгээр шингэх бололцоо бий. Энэ тооцооноос Чингис бондын таван тэрбумын хэмжээ гарсан юм. Бидэнд бүтээн байгуулалтынхаа гол гол ажлуудын ард гарахад наад зах нь 20 тэрбум доллар шаардлагатай. Гэлээ ч эдийн засгийнхаа шингээх чадварт нийцэх хэмжээний бонд гаргасан.

    -100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс хохирсон иргэд Чингис бондоос тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад асуудлыг шийдэх болов уу гэсэн горьдлоготой байгаа юм билээ. Тийм шийдэл гаргах боломжтой юу?

     -Энэ бол бидний төөрөгдлөөс болж гарсан нэг алдаа. Бид өөрсдийнхөө чадавхтай уялдуулалгүйгээр асар их хэмжээний эрэлтийг бий болгосон. Нөгөө талд энэ эрэлтийг хангах хангамж нь дутагдсан. Байшин барилга нь баригдаагүй. Үүнээс болж орон сууцны үнэ ч өссөн. Санхүүжилтийг нь олгох ч боломжгүй болсон. Энэ уялдаагүй байдлаас үүссэн асуудлыг ард иргэддээ аль болох хохирол багатай, эдийн засагтай бас сөрөг нөлөөлөлгүйгээр шийдэх зорилготой байгаа. Үүнийг үе шаттайгаар шийдэхээс өөр арга байхгүй. Нэгдүгээрт, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, орон сууцны үнээ хөөрөгдөхгүй байх боломжийг бүрдүүлж, болж өгвөл доош нь буулгах зорилго тавьж байна. Зургаан хувийн хүүтэй зээл аваад ам метр талбайг хоёр сая төгрөгөөр худалдан авч байснаас 8-10 хувийн хүүтэй зээл авсан ч ам метр талбайн үнэ сая төгрөг болж буух тийм хувилбар руу бид явж байна. Яг ний нуугүй хэлэхэд Чингис бондоос энэ зорилгод хөрөнгө мөнгө зарцуулахгүй. Харин бусад банкуудын болон төсвийн эх үүсвэрээр шийдэх зорилготой байгаа.

     -V цахилгаан станц барих тухай олон жил ярьж байгаа ч хөрөнгө мөнгөний гэх шалтгаанаар ажил явахгүй байна. Чингис бондоос энэ төсөлд санхүүжилт өгөх үү?

    -Энэ төсөлд Чингис бондоос хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа. Энэ станцыг байгуулах шаардлага нь ч байгаа. Ажил удаашралтай явж байгаа нь үнэн. Одоогоор байршлынхаа эцсийн сонголтыг хийж чадахгүй байна. Хаана барихаа эцэслээд шийдчихвэл барьж байгуулах тал дээр нэлээд шуурхай арга хэмжээ аваад явах байх.

     -Эдгээр төслийн гуравны хоёрыг санхүүжүүлэх гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа хэр байгаа вэ. Зарим хуулиас эхлээд хөрөнгө оруулалтын орчин муутгаж байгаа хүчин зүйл олон бий шүү дээ?

     -Энэ бол айдас гэхээсээ илүү болгоомжлол юм. Өнөөдөр манай хөрөнгө оруулалтын орчин тийм ч айдас хүйдэстэй болчихоогүй. Энэ оны эхний улирлын гадаад харилцааны эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад өмнөх оны тухайн үеийнхээс нэлээд буурсан хандлага бол байгаа. Гэхдээ энэ бүхэн бол цаг үеийн шинжтэй өөрчлөлт гэж бид бодож байна. Яг жилийн дараа гэхэд бид арай өөр юм ярина аа. Би итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бүхэн эргэлтэд ороод эхэлнэ. Одоо бол тодорхой хэмжээний уналтын түвшинд байгаа. Сонгууль болсон. Төр засаг солигдсон. Хөрөнгө оруулагчдын итгэл бүрэн баталгаажиж чадаагүй. Идэвхжил тэр хэмжээгээр яваагүй. Ямар бодлого гарах бол, яаж хэрэгжих бол гэсэн хүлээлт үүссэн. Дээр нь, Оюутолгой, Тавантолгой гэрээнүүдэд Засгийн газар нэлээд зарчмын байр суурь барьж хандсан. Энэ бүхнээс үүдсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Эдгээр нь зарим үзүүлэлт муудсаны үндсэн шалтгаан гэж би бодож байна. Үүнийг далимдуулж улс төрийн зорилго бүхий янз бүрийн дуулиан шуугиан үүсгэх гэсэн хандлага зарим талаар харагдаж байгаа. Цаашид энэ байдал илааршина. Бидэнд Монгол Улсын нийтлэг эрх ашиг байх ёстой. Хөрөнгө оруулахын тулд, хэмжээг нь өсгөхийн тулд, ямар ч үнээр хамаагүй хөрөнгө оруулж болохгүй. Эцсийн зорилго нь Монголын ард түмний эрх ашигт л нийцсэн байх учиртай. Харилцан ашигтай байх ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай.

     -Дараагийн ээлжийн 3.5 тэрбум долларын бондын зарцуулалт мөн л адил байх уу?


     -Дараагийн 3.5 тэрбумын бондыг бид 2016 он гэхэд гаргаж дуусна. Бондын орлогын зарцуулалт нь яг энэ 1.5 тэрбумтайгаа адил зарчмаар төслөө сонгож санхүүжүүлнэ. Мөн макро эдийн засагт тогтвортой байдлыг хангах, хадгалах хэрэгсэл болно. Түүнчлэн, одоогийн сонгогдсон төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхэд нэлээд хувь нь ашиглагдаж магадгүй. Гэхдээ эхний 1.5 тэрбумаа зөв ашиглахгүй бол дараагийн 3.5 тэрбум маань бий болохгүй байх эрсдэл бас бий шүү.

-Энэ их мөнгийг авч ашиглачихаад ямар нэгэн байдлаар алдаа завхрал гаргавал хариуцлагыг хэрхэн тооцох вэ. Хариуцлагын болон олон нийтийн хяналтын механизмыг яаж бий болгох гэж байна?


-Яах аргагүй энэ бол анхаарал татаж буй асуудал. Өнөөдөр хариуцлагын яг ийм санкц байна гээд шууд хэлж би чадахгүй. Яагаад гэвэл эрсдэлд орно гэж бид тооцоогүй. Гэхдээ бас эрсдэл гарахгүй гэх баталгааг хэн ч хэлж чадахгүй. Хэрэв эрсдэл гараад хариуцлага хүлээх болвол монголчууд бүгдээрээ л энэ хариуцлагыг хүлээх болчихож байгаа юм. Яагаад гэвэл эдийн засгийн эрсдэл хариуцлага гэдэг алданги л байдаг. Бидний хөгжлийн зорилт саатвал өнөө том төслүүд маань хэрэгжихгүй. Ирэх өгөөж нь байхгүй болно. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд тал талаасаа анхаарах ёстой. Санхүүжилт авч байгаа төсөл хэрэгжүүлэгчид онцгой хариулцлага байна. Дээр нь олон нийтийн хяналт их чухал. Тиймээс олон нийтийн хяналт дор ил тод ажиллаж сурах ёстой. Одоо ингээд анхны төслүүд санхүүжилтээ аваад хэрэгжээд эхлэхэд бүх мэдээллийг ил тод болгоно. Хэн ямар төсөлд хэчнээн мөнгө авав, хэдий хугацаанд ямар ажил хийв гэдгээ ард түмэнд ил тод мэдээлж байх юм. Ийм замаар л хяналт, хариуцлагын механизмыг бий болгоно. Өнөөдөр бэлэн болчихсон тусгай зохицуулалт бол алга.
                                                                                                                                                                                                                                                             Ч.Дашдэлэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.131.225.248)
    Жинхэнэ тэнэгтдэг гар вэ монголчууд жирийн олонх та нарыг ямар зээл авч ирээд чадахгүй бол монголчууд төлнөө гэж хэлээгүй биз дээ жинхэнээсээ новширдаг гар вэ
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ARD TVMEN (182.160.3.193)
    IDEJ UUJ HANADAGGVI MUUSAIN NOVSHNUUDIIN HIISEN VILIIG ARD TVMEN YAHAARAA VVREH ESTOI GEJ.HOL OCHIJ ***** HONHORT OCHIJ GULGULTSGUU.
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    ard tvmen hvleene hariutslagiig, uursduu idne gej baigaan biz dee
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • ***** (203.194.114.94)
    тэнэг юм аа, зээлийг өөрсдөө очиж авчаад хариуцлагыг нь ард түмэн хүлээнэ гэнэ үү
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    yg daa ta nar ard tvmnii nereer zeel awchaad, hariutslagiig ni ard tvmen vvrne gej helj baigaan biz dee, arai ch dendenee ulaan mini
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • HUTSAACH (203.194.115.40)
    Yamar ch TEZY bhgui dur meden pond bii bolgoson darga nar uursduu uureh estoi.ard tumen naad munguiig chin ashiglaj zeelsen bsih.
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    9 цаг 6 мин
  • Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна
    9 цаг 29 мин
  • Х.Тэмүүжин: Энэ бол монголын парламентын 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү
    9 цаг 56 мин
  • ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    10 цаг 23 мин
  • БНСУ-ын Сөүл хотын Нуван дүүргийн ИХТ-ын дарга, төлөөлөгчид зочиллоо
    11 цаг 0 мин
  • Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 2 мин
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
    12 цаг 0 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
    12 цаг 7 мин
  • Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
    12 цаг 34 мин
  • Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
    12 цаг 42 мин
  • Д.Пүрэвдаваа: Намын, улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна
    12 цаг 47 мин
  • Н.Алтанхуяг: Бодлого гарч байж дараа нь сайдын тухай ярьдаг
    13 цаг 1 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
    13 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
    14 цаг 7 мин
  • "Бууж мордох хорвоо"
    14 цаг 11 мин
  • Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
    15 цаг 5 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 7 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
    15 цаг 16 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    15 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    15 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК