Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Онон: Нэн ховор амьтдыг судалдаг аргаас нэвтрүүлнэ

2013-3-28
0
ЖИРГЭХ
Байгаль орчин, ногоон хөгжлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ Амьтны тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан билээ. Энэ талаар БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Ононтой ярилцлаа.
   onon  Байгаль орчин, ногоон хөгжлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ Амьтны тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан билээ. Энэ талаар БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Ононтой ярилцлаа.

-Амьтны тухай хуулийн гол зохицуулалт юунд оршиж байна вэ?

-Юуны өмнө амьтан гэсэн нэр томъёог тайлбарлая. “Амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна. Манай оронд одоогоор 135 зүйл хөхтөн амьтан, 476 зүйл шувуу, 16 зүйл мөлхөгч, зургаан зүйл хоёр нутагтан, 75 зүйл загас, 13 мянга орчим зүйлийн шавьж бүртгэгдээд байна. Харин гэрийн мал, тэжээвэр амьтдад уг хууль үйлчлэхгүй гэсэн үг. Амьтны тухай хуулиар ерөнхийдөө амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

-Яг ямар зохицуулалтууд вэ гэдгийг ойлгомжтой болгох үүднээс задалж тайлбарлаж өгөөч?

-Амьтныг хамгаалах хэлбэр, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа, арга, зэвсэг хэрэгсэл, үйл ажиллагаа хамаатай, амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахтай холбогдсон хориглох үйл ажиллагаа. Мөн амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэрүүд, амьтны мэдээллийн сан, амьтан ашигласны төлбөр, агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамж, тэдгээрийг хамгаалах арга хэмжээний санхүүжилт, амьтны эрхийг хүндэтгэн үзэх, тоо толгойг зохицуулах зэрэг асуудал багтсан. Түүнчлэн амьтныг гадаад улсад гаргах, оруулах, амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг уг хуулиар зохицуулах юм.

-Амьтдыг хамгаалах хэлбэрийг хуульд хэрхэн зохицуулсан бэ?

-Бүх амьтан тэдгээрийн амьдрах орчны эрүүл, бүрэн бүтэн байдал дээр оршин тогтнодог байгалийн хуультай. Өөрөөр хэлбэл, амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь доройтох, хомсдох тохиолдолд тэд устах аюулд шууд өртдөг. Мөн амьтдын тоо толгойн хомсдолд хууль бус агнуур, зохисгүй ашиглалт, амьтны эд эрхтэний хэрэгцээнээс үүссэн хууль бус худалдаа шууд нөлөөлдөг. Тэгэхээр амьтдыг устах аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Амьтны тухай хуульд хамгааллын үндсэн хэд хэдэн хэлбэрийг хамруулж өгсөн. Нэгдүгээрт, амьтныг байгальд хэвийн өсөх нөхцөлийг хангах зорилгоор амьдрах орчин, тархац нутгийг нь хамгаалах, нүүдэллэдэг амьтдын нүүдлийн замыг чөлөөтэй байлгах. Хоёрдугаарт, амьтныг өмнө нь буюу түүхэн хугацаанд байсан газарт нь сэргээн нутагшуулах. Гуравдугаарт, үйлдвэрлэл, аж ахуйн бусад үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх хэлбэр орж буй. Дөрөвдүгээрт, байгаль цаг агаарын хүнд үед болон тухайн нутгийн онцлогоос хамааран нэмэлт тэжээл, давс хужир тавих, авран хамгаалах. Тавдугаарт, амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох. Зургадугаарт, амьтны нөөц дээр тулгуурласан зохистой ашиглалтыг бий болгох зэрэг хэлбэрийг хамруулан ойлгож болно.

-Хуулиар нэн ховор гэдэгт ямар амьтдыг хамааруулж, жагсаалтад бүртгээд байгаа вэ?


-Тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, байгаль дээр устах аюулд орсон амьтдыг нэн ховор амьтны жагсаалтад оруулснаар хуулиар онцгойлон хамгаалах эрх зүй үүсч, ашиглалтыг хориглодог. Нэн ховор амьтны жагсаалтад одоогоор 28 зүйлийн амьтан бүртгэгдээд байна. Илүү ашиглалтад өртдөг, зарим нэн ховор амьтдаас нэрлэхэд цоохор ирвэс, монгол бөхөн, баданга хүдэр, цаа буга, борцгор хотон зэрэг байна. Нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тэднийг агнах, арьс, үс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон. Хууль зөрчсөн этгээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

-Нэн ховор амьтны нутаг дэвсгэрийг хэрхэн хамгаалах талаар ямар өөрчлөлт оров?


-Монгол Улсын Засгийн газар нэн ховор амьтдын гол нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулан хамгаалдаг. Энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нэн ховор, ховор амьтдын амьдрах орчин хамгаалагдана гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн нэн ховор амьтны амьдрах орчинд дэд бүтэц, газар тариалангийн төсөл хэрэгжүүлэх тохиолдол гардаг. Тэгвэл Амьтны тухай хуулиар тухайн бүс нутагт уг төслийг хэрэгжүүлэх, эсэхийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

-Амьтны тухай хуульд нэн ховор амьтныг ямар тохиолдолд агнаж болох талаар өөрчлөлт орж байгаа юу?

-Ер нь ямар ч тохиолдолд агнахыг хориглоно. Зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар, тусгай зөвшөөрлөөр агнаж, барьж болно. Гэхдээ манай яам нэн ховор амьтныг агнаж судлах арга зүйг дэмжихгүй байгаа. Харин амьдаар нь барьж цус, үсний дээж авах, дохиолол бүхий хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг судлахыг зөвшөөрнө. Тодорхой хэлбэл, дэлхийн олон улсад тухайн амьтныг агналгүй судалдаг олон арга зүй бий. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэхийг дэмжиж ажиллана.

-Тэгвэл ховор амьтдыг яах вэ. Тусгай журам гарах уу?


-Амьтны тухай хуулийг шинээр баталсантай холбогдуулан “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхийдөө тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, ашиглах нөөц багатай, устаж болзошгүй амьтдыг ховор амьтдын жагсаалтад бүртгэдэг. Тэгэхээр зөвхөн судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээ, амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор төлбөр төлсөн тохиолдолд, манай яамнаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг агнаж, барьж болно гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК