Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Хүрэлсүх: Хуурамч тодорхойлолт гаргасан хорооны даргад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

2013-3-29
0
ЖИРГЭХ
Агаарын бохирдлыг бууруулах талаар улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарцуулж байна. Сайжруулсан зуух, цахилгааны хөнгөлөлт, коксжсон нүүрс, гэрийн дулаалга гээд олон ажил явуулж байгаа ч хэр үр дүнтэй гарч байна вэ гэдгииг иргэд сонирхож байгаа юм. Энэ талаар Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гийн захирал Н.Хүрэлсүхтэй ярилцлаа.
images    Агаарын бохирдлыг бууруулах талаар улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарцуулж байна. Сайжруулсан зуух, цахилгааны хөнгөлөлт, коксжсон нүүрс, гэрийн дулаалга гээд олон ажил явуулж байгаа ч хэр үр дүнтэй гарч байна вэ гэдгииг иргэд сонирхож байгаа юм. Энэ талаар Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гийн захирал Н.Хүрэлсүхтэй ярилцлаа.

- Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол яг хэдэн хувиар буурсан бэ?
- Энэ асуулт бүх хүний анхаарлын төвд байдаг. Хэдэн хувиар буурсан бэ гэдэг маш олон ажлын нийлбэр. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4 хувиар буурсан гэсэн статистик гарсан. Өнөөдөр Хятад улс хамгийн их мөнгө, төсөвтэй хэрнээ агаарын бохирдол нь ямар байгаа билээ? Цаг хугацааны хувьд  “Цэвэр агаар сан” байгуулагдаад хоёр дахь өвлийн нүүр үзлээ. Бидэнд хийх ажил их байна. Олон улсын байгууллагууд нийслэлийн гэр хорооллын 185 мянган айлын зуухыг 5-6 жилийн  дотор солино гэж тооцож байсан. Харин бид  хоёр жил хагасын дотор бүгдийг нь солих бодолтой байна. Агаарын бохирдол бол хөрс, ус агаарын бохирдол гэсэн том  фронтоор ярих ёстой. Зүй нь бол цэнгэг агаартай газар очъё гэвэл байгальтай газар очдог шүү дээ. Урт хугацаанд хөрс, усны бохирдлын асуудлыг ярьж байна. Гэхдээ дараагийн ажил гээд орхиж болохгүй л дээ. Ер нь хөрс, усны талаар салбарын яамтайгаа яриад  бодлогын хувьд цэгцлээд жаахан ажил ч гэсэн эхлүүлэх ёстой.

- Сайжруулсан зуух тараах ажил ямар хэмжээнд явж байна вэ?
- Нийт 185 мянган айлд улсын төсвөөс зуух авахад татаас өгөхөөр төлөвлөсөн. Эхний ээлжинд тараагдаж байгаа зуухны өөрийн өртөг нь 400-500 мянган төгрөгийн үнэтэй. Худалдан  авч байгаа иргэн 25-40 мянган төгрөгийг төлж байгаа бол бусдыг нь Засгийн газар дааж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас зуухыг 80-95 хувийн хөнгөлөлттэй өгч байна. Түлшийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй, хийн түлш, гэрийн дулаалга, цахилгааны үнэ, татварын хөнгөлөлт зэрэг маш олон хөнгөлөлт үзүүлж байна. Гэсэн ч манай ирэдийн оролцоо хангалтгүй байгаа. Бид гэр хорооллын 185 мянган айлаас 100 мянган өрхийн зуухыг сольсон. Одоо төр гэхээсээ илүү иргэн өөрийнхөө ухамсрыг сайжруулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Энэ агаарын бохирдлын эсрэг явуулж байгаа бодлогод ялагч гэж байхгүй. Бүгд л хохироод байна. Бид шинэ юм бүтээх гэж цаг алдалгүй бусад оронд туршсан энэ санаачлагуудыг дэмжээд, аль болох богино хугацаанд зохион байгуулах нь монголчууд биднээс шалтгаална. Улсаас нэг иргэнд 200-гаас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт өгч байна гэдэг нийлбэрээрээ 60-70 тэрбум төгрөг гэсэн үг. Үүний үр дүнг сайжруулах талаар багагүй анхаарч ажиллаж байгаа. “Цэвэр агаар сан”-гийн төсвөөс аль болох богино хугацаанд зуух нийлүүлэх хүсэлтэй байгаа.  Нийлүүлэлт, түгээж байгаа хүмүүсийн ажлын ачааллаас болоод хүлээлттэй байна л даа.

    Агаарын бохирдлын зарим үзүүлэлт стандарт түвшинээс 17 дахин их байгаа. Сайжруулсан зуух гэр хорооллын иргэдэд нийлүүлсэнээр агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буураагүй гэсэн шүүмжлэл их байсан. Харин өнгөрсөн өвөл үр дүн нь мэдрэгдэж эхэлсэн гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч эхэлсэн.   Нөгөө талаар зуух, түлш хоёулаа нийлж байж үр дүнд хүрнэ.

- Сайжруулсан зуухыг дамлаж зарах явдал энэ төсөл эхэлсэн цагаас хойш гарлаа. Яаж, хэн хяналт тавьж байна вэ?
- 90-95 хувийн хөнгөлөлттэй өгч байгаа зуухыг авсан өрх өөрсдөө л  хэрэглэх ёстой. Гэтэл 25 мянган төгрөгөөр аваад 100 мянга, 150 мянган төгрөгөөр дамлаж зарах явдал гарсан. Тиймээс бид үүнийг цагдаагийн байгууллагад шалгуулаад явж байна. Зуухны  давуу талыг манай иргэд мэдэрсэн учраас хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садандаа  дамжуулснаар хөдөөний иргэд ямар нэг байдлаар олж авах гэж хичээж байгаа нь үнэн. Цаашдаа эрэлт байна уу гэвэл байна. Зусландаа ийм зуух авмаар байна гэсэн олон хүн байсан. Аймгуудаас ч ийм санал ирсээр байгаа. Одоогоор агаарын бохирдол нь стандартын түвшингээс давсан 7 аймаг байна. Энэ аймгуудад нэн яаралтай арга хэмжээ авах шийдвэр гарсан байгаа. Аймгуудад тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн ч аймаг болгоны хийх ажил өөр байна. Жишээ нь Сүхбаатар аймагт инженерийн шугам сүлжээ татаад явж байна. Баянхонгор аймагт загаа түлээд дуусч байгаа тул зуух авмаар байна гэсэн. Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Ховд аймгаас ч хандаж байна.  Зарим аймаг нь нүүрс  түлдэг байхад заримд нь модноос өөр түлш байхгүй байх жишээтэй. Тиймээс  аймаг болгон өөрийн гэсэн бүтцийн байгууллагатай болоод агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөтэй болохыг шаардсан. Үүний дагуу бид ажлаа хийнэ.

- Хорооны даргыг таньдаг бол зуух авахад амархан гэсэн яриа гарчээ. Хорооны дарга нар зуух дамлаж зарсан хэрэг баримтаар тогтоогдсон уу?
- Хороодын дарга нар оролцсон хэрэг гарсан. Бүх хороодын дарга нар сая шинэчлэгдсэн байна. Хороодын бүх дарга нартай уулзаж гарын үсэг зуруулсан. Одоо тараагаад байгаа 100 мянган зууханд ч хяналт  тавьж байгаа. Сая Засгийн газрын 18-р тогтоол гэж гарсан. Үүнд нийслэлийн бүх шатны засаг дарга нарын ажлыг нь дүгнэх нэг гол шалгуур нь зуух тараах асуудал гэж оруулсан. Хорооны Засаг дарга өөрийнх  нь нутаг дэвсгэрт амьдардаггүй хүнд сайжруулсан зуух өгсөн байвал хууль зөрчсөн гэж  өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Зуух авсан айлыг хэрэглэж байна уу гэдгийг Нийслэлийн агаарын чанарын албанаас баталгаажуулаад хэсгийн ахлагч, гэрээт ажилчдаараа шалгуулж байгаа. Зөрчил илэрч байгаа учраас таслан зогсоох талаар бид цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
  Иргэдэд анхааруулахад агаар бохирдуулсан аж ахуйн нэгж иргэдээс хураамж авахаар журам боловсруулагдаж эхэлсэн. Иргэд нэгэнт зуух авч, гэрээ дулаалаад хүчин чармайлт гаргаад байвал бид хөнгөлөх юм. Зуух авчихаад зуухаа 100 мянган төгрөгөөр зараад хуучнаа хэрэглэж байвал шинэ журмын дагуу татвар төлөх болно. Мөн Улаанбаатар хотоос албана гаргана. Улсаас их хэмжээний мөнгө зарж байгааг үр дүнтэй болгохын тулд өөрсдөө хэрэглэж сурах хэрэгтэй.

-Хуучин зуухаа оронд нь өгөх нь гал голомтоо өгч байгаа хэрэг гэж дургүйцэх хүмүүс байх юм аа?

- Төрөөс хөнгөлөлт авахын тулд иргэд хуучин зуухаа хураалгах хэрэгтэй. Хэрвээ хуучин зуухаа хэрэглээд байвал агаарыг бууруулж байгаа эх үүсвэрийн тоо буурахгүй. Хаягаараа зуухаа авчихаад хөдөө явуулчихдаг. Үүнээс болоод үр дүн муудаад байна. 

-Нам даралтын зуухыг солих ажил юу болж байна вэ. Ер нь Улаанбаатар хотод хэдэн нам даралтын зуух байдаг вэ?

- Бид байнга зуухтай зууралдаад байхгүй. Урт хугацаандаа нийслэл  хот тэр чигээрээ орон сууцтай болох ёстой. Тиймээс  бид инженерийн шугам, сүлжээ татахад нь Нийслэлийн захиргаатай нийлээд ажиллаж байна. Нам даралтын зуухнуудыг татан буулгаад төвлөрсөн шугамд холбож орон сууцжуулах ажил хийе гэж байна. Нийслэлд усан халаалтын нам даралтын зуух 20 мянга гаруй байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төсвийн байгууллагыг халаадаг 200 квт-аас дээш  хүчин чадалтай 217 ширхэг, 100-200 квт хүчин чадалтай зуух нь 2000 орчим байдаг.

- Цахилгааны хөнгөлөлтөд иргэд төдийлөн хамрагдаж чадахгүй байх шиг. Үүнд юу нөлөөлөөд байна вэ?

- “Цэвэр агаарын сан”-гаас өнгөрсөн жил цахилгааны үнийн хөнгөлөлтөд 2,5 тэрбум, энэ жил дахиад 2,5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Гэтэл иргэд зөвхөн 800 сая төгрөгийг ашиглачихаад байна. Бид сурталчилж, гар утас руу нь мессеж явуулж байгаа ч маш бага хүн л хөөцөлдөж авсан байна. Сайжруулсан зуух авсан, гэрийн дулаалга, цахилгаан хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа  гэх зэрэг айлууд энэ хөнгөлөлтийг авч байгаа юм. Гэхдээ өнгөрсөн жилийг бодвол иргэдийн идэвхи сайжирч байгаа. “Цэвэр агаарын сан”-гийн www.caf.mn гэсэн сайтаас яаж хөнгөлөлт авах тухай мэдээлэл авч болно.

 -Ярилцсанд баярлалаа.
Т.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.23.17)
    Ene bas neg amniha pangaar yaridag ymnuudin neg bnlee shde
    2013 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК