Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: “Онлайн парламент” үхширмэл тогтолцооноос аажмаар салгана

2013-4-03
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
      
showimage.php         Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Онлайн парламент, онлайн Засгийн газар байгуулах тухай ярьж эхэллээ. Та Засгийн газрыг тэргүүлж байсны хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой чөлөөтэй байх тусмаа тэр нийгэм зөв зарчмаар явна. “www.Zindaa.mn” сайтынханы санаачилгаар онлайн Засгийн газар, онлайн парламент байгуулагдах болсон тухай сонслоо. Ингэснээр төр зас-гийн гол зангилаа асуудлуудын талаар иргэд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх нь Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл. Бид өмнө нь Оюутолгойн гэрээг ч үзэглэж үзлээ, сонгуульд оролцох намуудын хөтөлбөрийг ч ярилаа. Ард түмний санал бодлыг илэрхийлэх суваг байгаагүй учраас алдаа хийсэн. Түүнчлэн нийгмийн бүтэц улс төрийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Үнэндээ улс төрийн амьдралд нам гэсэн бүлэг ноёрхож байна.Намууд олигархиудын мэдлийн хэрэгсэл болж хувирах нь. Улс төрийн намууд нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа баян чинээлэг хүмүүсийн бизнес төслийг нийгэмд тулгаж байна. Үүгээр ч зогсохгүй улс, нийгмийн нэрээр гаднаас зээл авч эх орноо барьцаанд тавин цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчлэх хандлага ажиглагдаж байна. Нам нь олон түмнийг хамрах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх байгууллага. Гэтэл нам чинээлэг хүмүүсийн гарт орсноор нийгмийн дундаж давхарга түүнээс дооших хүмүүсийн санаа бодлыг бүдэг сонсох боллоо. Ийм нөхцөлд онлайн Засгийн газар, онлайн парламент нь нам гэдэг үхширмэл тогтолцооноос аажмаар салах гарц хайхад тусална. Онлайн парламент, онлайн Засгийн газар нь нийгмийн хамгийн өргөн давхаргад түшиглэн тэдний санаа бодлыг илэрхийлнэ гэдэг утгаараа нийгмийн эрүүл саруул хүчин болох ардчиллын тогтолцооны гурав дахь эгнээг бүрдүүлэх боломжтой юм. Гэхдээ онлайн парламент, онлайн Засгийн газар  маш том эрсдэл, хүнд сорилтуудтай тулгарах нь дамжиггүй. Учирч болох хамгийн том бэрхшээл нь улс төрийн намууд төдийгүй эрх баригчдын зүгээс ирэх бодлого байх болно. Яагаад гэвэл онлайн технологийг ашиглаж олон түмний санаа бодолд нөлөөлөх, улс төрийн зорилгоор ашиглах сонирхолоор хандаж болох талтай. Хэрэв ингэсэн тохиолдолд гаж бодлогод орно. Үүнээс гадна одоогийн улс төрд нөлөөлөөд байгаа бизнес бүлэглэлүүд өөрийнхөө явцуу ашиг сонирхолд ашиглах боломжтой. Ер нь болгоомжлох зүйл их бий. Тухайлбал, Оюутолгойн гэрээ байгуулах үед нийгмийн дотор лобби бүлэг үүсч гэрээг магтан дуулах, шахаж тулгах, хохирлоороо далайлгаж нийгмийг сэтгэл санааг үймүүлэх үйл ажиллагаа их явсан шүү дээ. Үүнтэй адилхан бизнес бүлэглэлүүд онлайн парламент, онлайн Засгийн газраар дамжуулж төрөөс шахалт үзүүлэх, өөрсдийнхөө ашиг сонирхлын хэрэгсэл болгож ашиглавал аюултай. Мөн гадна дотны элдэв сонирхолоор янз бүрийн үйл ажиллагаа явуулах боломжууд үүсэх магадлал өндөр юм. Дээрх гурван аюулаас сэргийлэх арга хэмжээг  авсан тохиолдолд онлайн парламент, онлайн Засгийн газрын давуу тал нь бэхжинэ.
 
 
    -Энд Засгийн сэнтийд гарч чадаагүй  улс төрчид шургалах магадлал өндөр гэсэн хардлага яваад байгаа. Тэд ороод ирвэл яах вэ?

    -Сонгуульд оролцоод ялалт байгуулаагүй, улс төрийн өш хонзон өвөрлөн даагаа нэхэж буй хүмүүс орох юм бол тус болохгүй. Онлайн парламент, онлайн Засгийн газарт нэр дэвшиж байгаа хүмүүс улс төрийн намуудын төлөөлөл болж тэдний эрх ашгийг илэрхийлэх үүднээс орж ирвэл нийгэмд хортой зүйл авч ирнэ. Улс төрөөс ангид оюуны нөөц буюу эрдэмтэн мэргэдээ татан оролцуулбал онлайн парламент, Засгийн газар амжилттай ажиллана. Эрдэмтэн мэргэдийн үнэ цэнийг энд харуулмаар байгаа юм.
   
 - УИХ-ын зарим гишүүн онлайн парламент, онлайн Засгийн газарт орж ажиллах санал тавьсан  гэх юм?


    -УИХ-ын гишүүний  ажил нь багадсан юм шиг энд орж ирэх нь утгагүй асуудал. УИХ болон Засгийн газрын гишүүний ажил бол дийлдэхгүй хүнд ачаа. Юм юм руу үсчих бол дэмий. УИХ-ын гишүүн алдарт уяач болоод л явж байх жишээтэй. Би хувьд ийм үйлдэл хийж буйг уяачийн хөдөлмөрийг доромжилж буй хэрэг гэж үздэг. Тиймээс УИХ-ын гишүүн онлайн парламент, онлайн Засгийн газарт орж давхар үүрэг хүлээнэ гэдэг  нэр төрийн хойноос хөөцөлдөж байгаа увайгүй явдал гэж харахаар байна.

     -Та  Оюутолгойн гэрээний эсрэг байр суурьтай хүний нэг. Үндэсний аюул-гүй байдлын зөвлөлд “энэ гэрээг ийм байдлаар байгуулж болохгүй” хэмээн хандаж байсан гэдэг. Энэ тухайд?


    -АН-ын парламентын бүлэг Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргах өдрийн 10 цаг 45 минутад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хандаж "Энэ гэрээг ийм байдлаар байгуулж болохгүй” гэдгийг хэлж байсан. Эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдал талаасаа ч үзсэн  байж боломгүй гэрээ" гэж байлаа. Гол асуудал нь эдийн засгийн үр ашиг шүү дээ. Монгол баялгаа гадны оронд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорч байгаа нь л үр ашиггүйн гол нотолгоо. Үүнээс гадна Оюутолгойн гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зай задарсан. Улс орны эдийн засаг бол цогц бүхэл зүйл. Монголын эрх зүйн орчинд, монголын төрийн хяналтан дор байх ёстой. Гэтэл Монголын эдийн засаг  хууль эрх зүйн орчин,  зүдрүүхэн аж ахуйн нэгж, мал аж ахуй, өмнөд хөршийн хууль эрх зүйгээр зохицуулагдаж байна. Үүн дээр Оюутолгой  нэрээр Фрийдланд, Рио тин-тогийн дур зоргоор зохицуулагдахаар гурван хэсэгт задарчихаад байна. Эдийн засаг гурав хуваагдана гэдэг бол ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хуваагдах аюулын эхлэл. Нөгөө аюул нь монголын баялгийг ухаж аваад оронд сэглэсэн байгаль үлдээх юм. Ус, байгаль орчин гээд дутуу шийдэгдсэн асуудал олон бий. Оюутолгойн асуудлыг бүхэлд нь аваад үзвэл Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг ард түмэн бүгд л мэдэрч байгаа. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгсөн. Нөөц нь тогтоогдоогүй байхад ашиглалтын лиценз өгнө гэдэг нь хэнд, хэчнээн тонн баялгаа ашиглуулж буйг мэдэхгүй байна гэсэн үг. Түүнчлэн техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад гэрээ байгуулсан. Хар ухаанаар хэнтэй юу хийж байгаагаа мэдэхгүйгээр гэрээ байгуулж болох уу. Утга нь байгаа баялгаа хүнд өгөөд өөрөө өртэй хоцрох гэрээ байгуулсан. Энэ бүхнээс дүнэхээр Оюутолгойн гэрээ бүх талаараа Монголд ашиггүй гэрээ болсон. Одоо энэ гэрээг байгуулсан хүмүүс хариуцлага үүрэх  ёстой. С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, С.Баярцогт нараас монголын ард түмэн хэзээ нэгэн цагт хариуцлага нэхэх болно.
 
    -Оюутолгойн гэрээг шүүмжлээд л байдаг. Үүнийг залруулахын тулд хаана нь ямар заалт засах шаардлагатай байгаа вэ?

    -Гэрээ гэхээсээ илүүтэйгээр Монголын талд асуудал байна. Юуны түрүүнд татварын хууль, Ашигт малтмалын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ингэсний дараа  эрүүл тогтвортой нөхцлөөр хамтарч ажиллах тухайгаа ярих ёстой. Оюутолгойн хувьд  технологио оруулаад ирчихсэн Рио тинтотой хамтрах нь зөв. Гэхдээ Рио Тинто нэр төртэйгээр шударга орчинд ажиллахыг эрмэлзэж байгаа бол бид ч гэсэн үндэснийхээ эрх ашгийг хохироомооргүй байна. Бидний эхний өрөг нь  хуулиудаа зөв болгож нийтийн эрх ашгийг хамгаалах чадвартай болох юм. Нөгөө өрөг нь Оюутолгойн зэсийн баяжмалыг Монголчууд дотооддоо боловсруулж зэсээ гадагш нь худалдах   шатанд  даруй шилжих хэрэгтэй байна. Хоёр сая тонн шороо тээж явах уу, 500 мянган тонн  зэс гадагш нь тээх үү гэдэг эрс ялгаатай асуудал. Ингэж чадвал төмөр замын асуудал өөрөөр шийдэгдэнэ. Мөн Оюутолгойн гэрээнд бүтээгдэхүүнийг экспортолж олсон орлогыг гадны банкинд байршуулна гээд заачихсан байгаа. Энэ орлого монголд байх ёстой. Наад зах нь монголын эдийн засагт үйлчилж, энд эргэлдэх ёстой. Мэдээж Оюутолгой өөрийнхөө зардлыг орлогоосоо санхүүжүүлж, татвараа төлөн ашгаа энд байлгаад дараагийн хөрөнгө оруулалтад хийх бүрэн боломжтой. Анхнаасаа Оюутолгойн асуудлыг ярихдаа мэргэжлийн түвшинд бус хэдэн сайдууд гадны  компанийн долор цохисон нөхдүүдтэй уулзаж асуудлыг шийдээд  байх юм бол хоншоороо газарт хатгана гэсэн үг.

    -Оюутолгойн гэрээг хийхийн тулд эртнээс бэлдсэн гэж зарим эдийн засагчид үздэг. Харин та энд ямар байр суурьтай байдаг вэ?

    -Сонгуулийн сурталчилгааны явцад АН нэг сая төгрөгийн хувьцаа тараана гэсэн нь хүмүүсийн сэтгэлийг их татсан. Ер нь үндэснийхээ баялгийн эзэн болох нь уу гэсэн найдвар төрүүлсэн. Гэтэл сонгууль болохоос долоохон хоногийн өмнө тухайн үеийн МАХН-ынхан "Бид 1,5 сая төгрөг тараана" гэсэн лоозон бариад гэнэтхэн гараад ирсэн. Тус намын нарийн бичгийн дарга батламж бичгээ тараан телевизээр баахан сурталчилсан. Дөрвөн жил хуримтлагдсан хүлээлтийн тайлал зангилааг сонгууль илтгэдэг. Гэтэл энэ хүлээлтийг долоохон хоногийн дотор өөрчилж мөнгөний амлалтаар асар их эргүүлэг хийсэн. Тэр үед Оюутолгойн  асуудал байсан  нь илэрхий харагдаж байгаа. Үүнээс өмнөх явдлыг үзье. 2006 онд ашигт малтмалын хууль өөрчлөгдсөн. Тэнд юу болов. Ашигт малтмалын хуулиа өөрчлөхдөө Оюутолгойн одоогийн нөхцөл байдал бүрдэх  үүд хаалгыг нээж өгсөн. Мөн 2006 онд Татварын хууль өөрчлөхдөө шаталсан татварыг нэг шатлалтай болгосон. Тэгэхээр 2008 оны сонгууль болохоос 2-3 жилийн өмнөөс УИХ дотор Оюутолгойн эрх ашгийг хамгаалах лобби бүлэг ажиллаж, монголын хууль эрх зүйн орчныг өөрчилсөн гэх хардлага бий. Одоо Ашигт малтмалын хуулийг  өөрчлөх ажлын хэсэг гарлаа. Тэр үед Тавантолгойн ордыг хувьдаа эзэмшиж байсан хүн л тэр ажлын хэсгийг толгойлж байв. Түүний ар талд  Оюутолгойн Фрийдландын компаниас санхүүждэг Монголын уул уурхайн ассиоцацийнхан уул уурхайн  бодлогын голыг тодорхойлж байлаа. Тэнд хэн хэн байсныг Монголын ард түмэн мартах ёсгүй. Энэ хүмүүс Оюутолгойн бодлогыг  лоббидож хэрэгжүүлж өдийг хүрсэн. Энэ чинь 2008 оноос өмнөх асуудал. Тэгэхээр хатуухан сануулга гэж хардах нь зөв.

    -Ашигт малтмалын орд газруудын нөөц, чанар, байршил харилцан адилгүй учраас  хувь эзэмшил нь  хөдөлгөөнтэй байх ёстой гэдэг. Харин манай улс хувь эзэмшлээ 60:40 гэсэн тоонд барьчихлаа?


    -60:40 гэдэг бол ер оновчтой тоо биш. Уул уурхайн салбар өвөрмөц төдийгүй  газар бүхэн цорын ганц тохиолдох онцлогтой байдаг. Баялгийнхаа  агуулга, чанар, байршил, уул геологийн нөхцөлөөс эхлээд өөр өөр. Тиймээс ганцхан стандарт байж болохгүй. Нөөцийн төлбөр авахдаа ч гэсэн таван хувь гээд сууж болохгүй. Тухайн орд газрыг эзэмших сонирхол үр дүнгээс шалтгаална. Киргизийнхэн кунторын алтнаас 18.1 хувийн нөөцийн төлбөр авч байгаа. Гэтэл Монголчууд Оюу-толгойгоос нөөцийн төлбөрт таван хувийн татвар авч байх жишээтэй. Швед улсад 100 сая кроноос дээш ашигтай газрууд ашгаасаа 70 хувийн татвар төлдөг. Гэтэл Монголд 25 хувийн татвар төлдөг. Тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. 2006 онд татварын хуулийг өөрчилж байхад "Наадах чинь хэдхэн олигархиудын капиталын эрх ашигт үйлчилж байна. Сүүлд уул уурхайн томоохон үйлдвэрүүд ашиглалтад ороход та нар аргагүй байдалд орно шүү" гэж хэлж байсан.. Эргээд харахад ашиг хуримтлалаа хурааж авч чадахгүй сууна. Түүнийгээ нөхөхийн тулд 40:60 гэдэг тоог санаачлан гаргаж байх. Стратегийн орд газруудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг монголын тал эзэмшинэ гэсэн хууль гаргачихсан. Авлигад нэвт идэгдсэн Монголын төр, цаана нь эрх ашгаа бодох хөрөнгө оруулагч байна. Тэр хөрөнгө оруулалтынхаа 51 хувийг Монголын талд өгчихөөд юу бодож суух вэ.  Түүний оронд  "Манайх хамгийн дээд тал нь ашгийн чинь 60 хувь хүртэл татвар авна" гээд хэлчихсэн бол тэр хүн чинь тооцоо хийгээд ашиг олохоор бол  ороод л ирнэ шүү дээ. "Одоо уул уурхайн нөхцөл хүндэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид зугатлаа" гэсэн бөөн гомдол ухуулга яваад байна. Хууль зөр-чиж лиценз авсан, шударга бус хуулиар хөнгөлөлттэй нөхцөл эдэлж байгаа компаниуд явбал яваг л дээ. Үүний араас уйлаад яах юм. Өөрсдөө шударга нөхцлөө бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Татвар багатай янз бүрийн хууль тогтоочихоод түүнийгээ  хулгайлсан лицензээр уургалах, хахууль авах гэж оролдох, ийм байдлаар хандах юм бол цаашдаа энэ салбар чинь явахгүй ээ.
 
    -Ардчилал хүний эрх, эрх чөлөөг төрийн дарангуйлалаас хамгаалдаг гэж ярьж байсныг тань санаж байна?


    -Ардчилал хүний эрх, эрх чөлөөг төрийн дарангуйлалаас хамгаалж байж л ардчилал байна шүү дээ. Ардчиллын тугийг босгож ардчиллын төлөө тэмцэж ирсэн Монголын тэмцэл хоосон байгаагүй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бидэнд гажуудал бол их бий. Ардчилал гэдэг бол хэдэн баячуудын ноёрхол гэсэн үг биш шүү дээ. Энэ талаараа бол ардчиллын утга агуулга гажуудаад Монголын төр өнөөдөр нийт ард түмэндээ биш баячууддаа үйлчлэх хандлагатай байгаа. Үүнийг бид бодох ёстой. Улс орон өөрийнхөө орчин нөхцөлд тохирсон ардчиллын загвартай байх ёстой. Тэр бол ардчиллын загвар гэсэн үг болно. Монгол бол энэ загварынхаа эрэлд л явж байгаа. Эрэлхийлж байна. Олны танил нэгэн эрхэм, улстөрчдийг саарал театрын жүжигчид гэж нэрлэсэн байсан. Нэг талаас энэ хоч ортой ч юм шиг?
-Монголын ард түмний сонгосон бүх хүмүүсийг тэгж хэлэхэд хэцүү. Миний нүдээр харахад наад дотор чинь Монголын эдийн засгийг гартаа атгаж байгаа, Монголын баялгийг гартаа атгаж байгаа компаниудын төлөөлөл гол нь болчихоод байна. Жүжигчид бол сэтгэлдээ уйлж байсан ч тайзан дээр инээж дуулдаг. Харин наадуул чинь кармандаа хутга хийчихээд "Би хаанаас нь огтолж идэх билээ" гээд хөлхөж яваа улсууд шүү дээ. Энэ бол огт өөр хүмүүс. Ер нь УИХ-ын гишүүдийг ха-раад байхад эд нар дотор Дүлзэн явж байна, Молом занги явж байна, Өгөр толгой Гүрсэд гээд янз янзын хүмүүс явж байна шүү дээ. Гэхдээ одоо яая гэхэв бид нар л сонгосон юм хойно. Засаж залруулах, эрүүлжүүлэх гээд л яриад сууж байна. Зарим нь сонсдог л биз. Гэхдээ эд нар дотор эрүүл сэтгэлгээтэй хүмүүс бас байна. УИХ-д орсон залуучуудын ихэнх нь эрүүл саруул сэтгэлгээтэй гэж би боддог шүү.
 
    -Та УИХ-д орсон залуучуудыг онцоллоо. Гэтэл тунаж үлдээд байгаа доль цохьсон хаширууд улстөр баяртай гээд явчихаж чадахгүй ширээ сандлаасаа зүүгдээд байна. Тиймдээ ч намын дарга болон "хөгшчүүлд" зориулж намын жагсаалт гэгчийг бий болгочихлоо. Ард түмэн хэзээ ч дугуйлахааргүй хүмүүс залуучуудаар бамбай хийж өөрөө жагсаалт гэх хөшиг-ний араас улстөрд амархан орчихдог боллоо шүү дээ?

    -Тийм шүү дээ. Энд байгаа өөр нэг сонин зүйл нь аль ч намын дарга нь нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тэгэхээр тэр намаас УИХ-д суух ганцхан квот авлаа гэхэд намын дарга нь ганцаараа орж ирэх нь л дээ. Ийм байдал улстөрд бий болчихсон. Үүнийг өвчин гэж тооцох юм уу, аль эсвэл ялалт ололт гэж үзэх юм уу. Энэ бол бодууштай л асуудал. Ер нь намын жагсаалт гэдэг бол "Нам гэж хэн бэ" гэдгийг л  яруу тодоор харууллаа шүү дээ. Гэхдээ би үүн дээр ганцхан сөрөг хүчнийхнийг хэлэмгүй байдаг. Манай ардчилсан нам ч гэсэн дээ. Ямар хүмүүсийг УИХ-д оруулж ирэв. Үүн дотор бодууштай юм их байна. Хараад байхад УИХ-д орж байгаа хүмүүс дотор хотод ирж төсвийн мөнгө угаадаг, газрын наймаа хийж хөрөнгөжөөд, Тоорой банди шиг хөдөө очиж тэр мөнгөө тараагаад санал авдаг хүмүүс олон болох төлөвтэй. Цаашид үүнийг бодохгүй бол горьгүй нь. Хотын газрыг худалдсан наймаачид эндээс олсон мөнгөнөөсөө нэг тэрбумыг нь хөдөө очоод тараахад саналыг нь аваад ирэх жишээтэй. Ийм байдал бодитой байна шүү дээ. Үүнээс гадна намдаа хандив өгсөн хүмүүс өгсөн хандивынхаа хэмжээгээр төрийн суудал эзэлдэг болж дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр нам гэдэг бол улстөр бизнесийг хослуулсан мафоз маягийн бүлэглэл болоход их ойрхон байна. Ер нь адаг сүүлдээ Монголд тус болох уу, хор болох уу гэдгийг бодох цаг ойрхон иржээ гэдгийг харуулаад байна.
   
    -Эрх мэдэлтэнд хариуцлага хүлээлгэх цагийг бид хэр удаан хүлээх вэ?


    -Зургаан сар, магадгүй  жилийн дараа  асуудал яригдах биз дээ. 2016 оны сон-гууль ч ойртоод ирнэ. Монголчууд нийгэмд юу болж байгааг харах, сэрэх чадвартай болно.  2008 оны долдугаар сарын нэгэнд төрсөн айдас хүйдэс, төр засгаасаа цэрвэдэг байдал алга болж эхлэхээр хүмүүс дуугарна.

     -Жинхэнэ ардчилалын нүүртэй тулах мөч хэр ойрхон байна вэ?

    - Нэг зүйлийг л бид ойлгох ёстой. Бид 22 жилийг ардчилсан хувьсгалын замаар замнаж байна гэж ярьсаар өнгөрөөлөө. Гэхдээ коммунист нийгмийг удирдан зохион байгуулж байсан тэр улс төрийн хүчин ихэнх хугацаанд төр барьж байсан. Коммунист үзэл, коммунист нийгмийг толгойлж байсан улс төрийн хүчин гэдэг бол нийгмийн инженерчлэлийн тухай асуудал болно. Тэгэхээр энэ улс төрийн хүчний ноёрхол зарим талаараа бууж ямар ч байсан орон нутгийн сонгуульд АН ялах хандлагатай төдийгүй УИХ-д хамгийн олон суудал авах маягтай, Ерөнхийлөгч нь гэсэн ардчилсан хүчнээс сонгогдсон байдалтай байж байна. Гэхдээ эмзэг байгааг харж байгаа биз дээ. Орон нутагт тэнцвэртэй нөхцөл бий болох байдалтай байгаа. Ер нь байр суурь батжих хэрэгтэй. Үүний дараа асуудлыг ярьж болно шүү дээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монголхүү (203.91.117.4)
    цэх байна гэдгийг энэ баавайгаас сурж авцгаая буянтай буурал
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 9 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 36 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 6 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 23 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 25 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 48 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 31 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 37 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 13 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 36 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 20 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 37 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 51 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 20 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 24 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 39 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 49 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 2 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 26 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК