Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Санжмятав: Хятадаас барилгачид авчирч ажиллуулдагийг болиулна

2013-4-04
0
ЖИРГЭХ
санж минХөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийсэн бөгөөд зарим асуултад хариулт өглөө. 
санж минХөдөлмөрийн сайд Я.Санжмятав сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэрээр салбарын яамтайгаа холбоотой зарим асуултад хариуллаа. 

- Хөдөлмөрийн зах зээл дээр ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн 100 гаруй мянгыг нь энэ жил ажлын байртай болгоно гэсэн. Үүнээс хэд нь гадаадын ажилчин байх вэ. Энэ жил 38 мянган гадаадын ажилчин авна гэж яригдаад байгаа?


- Бүтээн байгуулалтын ажилд бид аль болохоор монголчуудаа ажиллуулахыг бодож байгаа. Одоо МСҮТ-д суралцаж байгаа 20 гаруй мянган төгсөгчид ирэх зурагдугаар сард төгсөнө. Өмнөх сургалтад хамрагдсан 7000 гаруй төгсөгчид бүгд ажилтай болсон. Энэ бол том үзүүлэлт гэж бодож байна. Бид сургалтад суралцаж байгаа хүмүүст 192 мянган төгрөг олгож, практик дээр дадлагажуулан ажиллуулж байгаа. Гадаадаас авах ажилчдын квотыг аль болох багасгаж байгаа. Гэхдээ цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж угсралт зэрэг Монгол хүний чадамж хүрэхгүй зарим зүйлс байгаа. Үүнд гадаадын ажилчин авах шаардлага гарч байна. Засгийн газар тодорхой хэмжээгээр гадаадаас авах ажилчны квотыг бууруулж, хуулийн дагуу ажиллана. Одоо бүтээн байгуулалтын ажил нэгэнт эхэлсэн энэ үед бид гадаадаас ажилчин авахаа шууд зогсоож болохгүй байна. Өөрсдийн боловсон хүчнээ сайжруулсны дараа бид гадаадаас ажиллах хүчин авахгүй байж болно. Гэхдээ Хөдөлмөрийн яам үүнийг бууруулахаар зорьж байна. Одоогоор БНХАУ-ын 3000 гаруй, Солонгосоос 1400, ОХУ 700 гаруй, бусад орны ажилчид гээд нийтдээ 9000 орчим гадаадын иргэн ажиллаж байна. Зуны улиралд тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь хуулиас давсан тоо байна гэж байхгүй.

-Хөдөлмөрийн бирж дэх ажил хайж байгаа хүний тоо буурахгүй юм. Энэ талаар тодруулж өгөөч?

- Хөдөлмөрийн биржид өнөөдрийн байдлаар 28 ажлын байрны захиалга, 30 гаруй ажил хайж байгаа хүний мэдээлэл байна. Энэ хоёр тоо ойролцоо ч иргэд ажлын байрны захиалга өгсөн компанийн шалгуурт тэнцэхгүй байгаа юм. Компаниуд мэдээж архи уухгүй, тамхи татахгүй, ажил таслахгүй, хариуцлагатай хүнийг авахыг бодно шүү дээ. Ажилгүйдлийг бууруулахад ажил хайж байгаа иргэдийн чадвар сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа. Үүнийг цэгцлэхийн тулд яам МСҮТ-тэй нягт ажиллаж байна. Энэ жил төвүүд 5000 гаруй суралцагч төгсгөнө. Үүний 70 хувийнх нь ажлын байр бэлэн. Үүнд яамны зүгээс болон ажлын байрны захиалгачид анхаарч байгаа. Эрэлттэй ажлын байрт шаардлага хангасан мэргэжилтэн гаргахад энэ онд төрөөс 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Манай яам дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан. Энэ ажил шат дараалалтай явна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө очих ёстой газартаа хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Энэ мөнгө нь  сумдын дарга нарын хувийн дансанд шилжиж тэдний бизнес, танил талд хуваарилагддаг тал бий. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Орон нутгийн сангуудад олгож буй санхүүжилт 50 хувьтай байна. Жижиг, дунд үйлдвэрлэлд нэг суманд нэг тэрбум төгрөгөөс дээшгүй хөрөнгө оруулна. Үүнээс нэг аж ахуйн нэгж, иргэнд 10 сая төгрөг хүртэл хөнгөлөлттэй зээл олгох юм. Мөн ганц удаа олгох таван сая хүртэл төгрөгийн буцалтгүй тусламж байгаа. Олон хүний төслөөс нэлээд өндөр шаардлага хангасан нь үүнд тэнцэнэ гэсэн үг. Төслийг шалгаруулах, хянах тусгай ажлын хэсэг ажиллана. Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан өнгөрсөн хугацаанд 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон юм билээ. Үүний эргэн төлөлтийн ажил эхэлсэн. Эхний ээлжинд орж ирсэн 13.5 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан. Сангийн мөнгөө ашигтай зарцуулсан, ямар нэг зөрчилгүй аймгуудад түрүүлж мөнгө шилжүүлж байна. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүнийг цөөн хүн амтай бага суманд 50, аймгийн төвд 600 орчим сая төгрөгөөр хуваарилахаар болсон.

-Цалингийн доод хэмжээг нэмэх талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд өөрчилдөг. Манай улс хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд нэмсэн байдаг. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос манайд санал ирүүлсэн. Цалингийн доод хэмжээг нэмэх талаар тус холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран судалж байгаа. Одоогоор төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээ 320 мянган төгрөг, дундаж цалин 600 мянгад хэлбэлзэж байгаа. Цалингийн доод хэмжээг нэмэхээр эргээд ажлын байр хумигдах сөрөг тал байна. Тухайлбал, 3-5 ажилчинтай аж ахуйн нэгжүүд цалингийн өсөлтийг дагаад ажилчдынхаа цалин нэмнэ. Ингэхийн тулд тэд 140 мянган төгрөгөөр таван хүн ажиллуулж байсан бол 200 мянгаар гурван хүн цалинжуулна гэсэн үг.

-Гадаадад ажил эрхэлж байгаа иргэдийг Монгол руу татахад танай яамнаас ямар бодлого баримталж байна?

-Шинээр бий болох 150 мянган ажлын байранд зөвхөн монгол иргэдийг хамруулахыг зорьж байна. Хятадаас бөөн бөөнөөр нь барилгачид авчирж барилгаа бариулдагаас татгалзаж байгаа. Гэхдээ энэ богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Солонгос улсад манай 9000 гаруй иргэн ажиллаж байгаа. Тэднийг Монголдоо ирж ажил хийх нөхцлийг бүрдүүлэх талаар ярилцаж байгаа. Тэдний гаднаас сурсан туршлага, мэдлэгийг томоохон компаниудтай холбож өгнө. Би тэдэнд " Гадаадад хараар ажиллаж хураасан мөнгөө Монголд байр, машин болгодогоо боль. Харин Солонгост ажиллаж байсан үйлдвэрээ энд ажиллуул. Туршлага, менежмент, тоног төхөөрөмжийг нь авчирж ирэхэд бид туслая" гэж хэлж байгаа.

-Бүсийн нэмэгдлийг хувийн хэвшилд өгөх, нэмэгдлийг цаашид өсгөх боломж бий юу?

-Бүсийн нэмэгдэл Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Бид судалгаа хийх шаардлагатай байгаа. Нийслэл хөгжихийн хирээр өртөгтэй байдаг. Төвлөрсөн газар суурьшиж байгаа иргэдийн зардал илүү байдаг. Эхний ээлжинд аж ахуй нэгжүүдэд дэмжлэг олгох талаар судалгааг хийгдэж байна. Тухайлбал, 10 хувийн татвараа жилдээ өгөөд есөн хувийг нь оны эцсээр аж ахуй нэгжүүдэд нь буцааж өгөхөөр төлөвлөж байгаа. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгж жилийн хугацаанд татвараа төлөөд есөн хувийн татвараа буцааж авдаг асуудлыг хаврын чуулганаар шийдэж, төсөвт суулгахаар ажиллаж байна.

-Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдаад 100 хүний орон тоотой ажиллаж байгаа гэсэн. Энэ нь төсвийн зардлыг багасгах бус нэмэгдүүлээд байх шиг. Хөдөлмөрийн яам яг хэдэн ажилтантай вэ?

-Хөдөлмөрийн яам нийт 65 ажилтантай. Шинэчлэлийн Засгийн газар аль ч яам, агентлагийн орон тоог бууруулсан ч Хөдөлмөрийн яамыг Монгол хүнээ ажилтай орлоготой болгох ажлыг хий гэж хөдөө орон нутагт хөдөлмөрийн хэлтэс байгуулсан. Хамгийн гол нь шийдвэрийг биелүүлдэг нэгж, хэсэг бүхэн нь ажлаа сайн хийдэг байх ёстой.

-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сум хөгжүүлэх сан зэрэг ажилгүйдлийг нэмэгдүүлэх  санг байгуулахдаа судалгааг нь хийсэн үү. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ганцхан мужааны цех байдаг. Гэтэл үйлдвэрлэлээ эрхлэхээр зээл авах гэхээр зээл олгодоггүй гэсэн гомдол гарч байсан?

-Хөдөлмөрийн эрхлэлтийн сангийн мөнгө өмнө нь тооцоо, судалгаагүй өгдөг байсан. Одоо үүнийг болих хэрэгтэй. Юм хийе, бүтээе гэсэн хүмүүст л өгнө. Үүнийг ч Засаг дарга нарт ч үүнийг онцгой анхаарч ажиллахыг сануулсан. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн төслөө бичээд ирвэл эхний ээлжинд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Хэрэв хүмүүс хоршоо, нөхөрлөл болоод бизнес эрхлэе гэж байгаа бол бид дэмжлэг үзүүлж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг, зээл, сум хөгжүүлэх сангийн зээл гэсэн гурван төрлийн дэмжлэг үзүүлж байна. Хутаг-Өндөр суманд нийт 60 сая төгрөгийн сум хөгжүүлэх төсөв гаргасан. Үүнийг бид эргэн нягталж шалгана.

- Одоо цагт дөчөөс дээш насныханд ажил олдохгүй байна. Хөдөлмөрийн яам ахмадуудыг ажилтай болгох тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?


-40-өөс дээш насны мэдлэг, мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан ч гэсэн төрд хэрэгтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг ашиглах зорилгоор бид хоёр чиглэлийн ажил хийх гэж байна. Үүнд 40-өөс дээш насны хүмүүсийг ажлын байр бий болгохыг дэмжих, ажлын байр бий болгоход ахмадуудыг ажиллуулахаар бид судалгаа хийж байна. Ахмадуудыг яаж ажилтай болгох, яаж орлоготой болгох вэ гэдгээр олон талын судалгааг хийж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох талаар бодлого хэрэгжүүлж байгаа юу?


-Манай яамнаас өнгөрсөн сард Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоодтой хамтран хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцаж, гарын үсэг зурсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрий эрхлэлтийг энэхүү үзэл баримтлалдаа тусгах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн. Тиймээс ажил олгогчийн үндсэн үүрэг нь нийгмийн хариуцлагаа хүлээсэн зарчмыг барьж ажиллаж байгаа.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн сангаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нэг тэрбум төгрөгийг эхнэртээ авч өгсөн гэсэн мэдээлэл гараад байна.  Энэ үнэн үү?

-Хөдөлмөрийн яаманд нийт 100 гаруй аж ахуй нэгж 73 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Үүнийг хэлэлцэж шийдвэрлээд явуулсан. Зээл олгогчид дотор ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг болон, түүний гэр бүлийн хүнтэй холбоотой зээл олгогдоогүй.

-Төрийн албан хаагчдыг амралтын өдөр, ажлын бус цагаар ажиллуулдаг. Гэвч илүү цагийн мөнгө олгодоггүй гэсэн номдол байдаг. Үүнд та ямар тайлбар хийх вэ? 

-Хувь хүний хувьд бодоход зургаан өдөр ажиллах нь зүйтэй гэж би боддог. Амралтын өдрийн илүү цагийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж олгох хөдөлмөрийн хууль байдаг. Үүнийг төрийн албаны удирдлагууд биелүүлэх ёстой. Тухайн байгууллагынхаа удирдлагатай ярилцаж, гэрээ байгуулах ёстой.

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.9.88.114)
    9000 гадаад ажилчин гэж зөвхөн нийслэлд байгаа тоо юу? Монгол орон даяар маань хэд байна вэ сайд ааа. Үүнийг мэдэж байна уу?
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (182.160.45.237)
    Õýí òýãýýä áàðèëãà áàðèõ þì.Òýðòýý òýðã¿é ä¿¿ðýí àæèëä àâíà ãýñýí çàð áàéíà.Õèéäýã íü õýä âý.Ñàéí àæèëòàíààñàà ñàëàõ êîìïàíè çàõèðàë áàéäàãã¿é.Ìóó áîëîîä ë ãàçàð ñàéã¿é òýí¿¿÷èëýýä õóäëàà àæèë îëäîõã¿é áàéíà ãýæ øàëòàãëàæ áýëýí þì õ¿ñýæ áàéäàã þìíóóäûã áèòãèé ººãø¿¿ë .¯íýí þì ¿íýíýýðýý äýýð.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.26.232)
    БИД ӨӨРСДӨӨ ЭХ ОРОНЧ ХӨДӨЛМӨРЧ, БОЛОВСРОЛТОЙ МЭДЛЭГТЭЙ АЖЛЫН ЧАДВАРТАЙ Л БАЙХ ЁСТОЙ ДОО. ТЭГЭЖ БАЙЖ ЭХ ОРНЫХОО ЭЗЭН НЬ БОЛНО. ЮУ Ч ЧАДАХГҮЙ, ЮМ ХИЙЛГЭХЭЭР ХАЛТУУРДДАГ, ХУЛГАЙ ХИЙДЭГ, АЖИЛ ТАСАЛДАГ БАЙЖ ГАДНЫХНЫГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛ ГЭХ ХООСОН ҮГ ДЭЭ.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (202.61.97.101)
    Цалин гэж өчүүхэн юм өгчихөөд ямар юмныхан нь хариуцлага ярих юм бэ
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (202.61.97.101)
    Монгол хүний хөдөлмөрийн үнлнмжийг үнэхээр дуу алдтал нь өсгөөд өгөөч. Тэгвэл наад архи уудаг, хариуцлагагүй байдаг асуудлууд цэгцэрээд ирнэ.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (122.201.28.4)
    Зөв
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК