
Монгол улс нь гадаад орон, олон улсын байгууллагуудаас олгож буй зээл, тусламжийн хөрөнгийг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн, тэргүүлэх чиглэлийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах бодлогыг баримталж, гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа билээ.
Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр уг тусламжийн хөрөнгөөр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий төслүүдийг сонгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын барилга, Яармагийн Спортын цогцолборын барилга, тохижилт, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Нэгдсэн Төв Лабораторийн тохижилт зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурьдсан юм.