
Улсын төсвийн зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшин орчимд байгаа зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро-санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай хэдий ч, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус хэвээр байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзжээ.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ