зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганбат: “Хадгаламж” банкны харилцагчийн хүссэн мөнгийг анхны шаардлагаар нь гаргах чадвартай байгаа

2013-7-23
0
ЖИРГЭХ
Өнөөдрөөс “Хадгаламж” банк “Төрийн банк” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах болоод байна. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбаттай ярилцлаа.
267521  Өнөөдрөөс “Хадгаламж” банк “Төрийн банк” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах болоод байна. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбаттай ярилцлаа.

- “Хадгаламж” банкны эзэмшигч Ш.Батхүү гадаадын компаниас их хэмжээний зээл авснаас болж дампуурахад хүрсэн гэсэн мэдээлэл үнэн үү? Ямар шалтгаанаар “Төрийн банк”-тай нийлүүлэх болсон бэ?
- "Хадгаламж" банкны алдагдал 180 тэрбум болж, өөрийн хөрөнгөөс 94 тэрбум төгрөг дутагдсан учир Банкны тухай хуулийн дагуу “Хадгаламж” банкыг татан буулгах шийдвэр гарсан. Монголбанкны Захирлын зөвлөлийн хурлаар “Хадгаламж” банкыг татан буулгаж, актив хөрөнгийг нь өөр банкинд шилжүүлэх нь бүтцийн өөрчлөлт хийхээс хамаагүй зардал бага тусч байгаа. Бид дөрвөн хувилбар гаргаснаас “Төрийн банк”-тай нийлүүлэх нь илүү ашигтай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. “Жаст” групп “Хадгаламж” банкнаас яг хэдэн төгрөгийн зээл авсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэрээ контрактаа хуулийн дагуу байгуулаад авсан зээл байгаа.

- Яагаад энэ хувилбар хамгийн сайн хувилбар гэж үзээд байна вэ?

- “Хадгаламж” банкны үйл ажиллагааг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн төлөхөд төр буюу Хадгаламжийн даатгалын корпорациас 426 тэрбум төгрөг гарах байсан.  Харин банкны актив, пассив хөрөнгийг “Төрийн банк”-нд шилжүүлснээр 126 тэрбумыг төрөөс өгөх болж байна. Өөрөөр хэлбэл 200 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Хадгаламжийн даатгалын тухай хуульд энэ хоёр хувилбарын аль бага зардалтайгаар нь шийднэ гэж заасан байдаг. Яагаад “Хадгаламж” цаашид дангаараа ажиллах боломжгүй вэ гэхээр хувь нийлүүлэгч нь өөрийн хөрөнгөө тэнцвэртэй байлгах нь бүү хэл зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байгаа.

- Монголбанк ийм их алдагдалд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болоогүй юм уу?

- “Хадгаламж” банкны үйл ажиллагаа доголдсон талаар мэдээллийг бид тухай бүрд  нь авч байсан. 2011 эхлэн хувь нийлүүлэгчийн их хэмжээний өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар Монголбанкнаас хянан шалгах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч банкнаас авсан зээлийнх нь чанар муудаж, авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрээгүй учир ийм шийдвэр гаргаад байна. Энэ банк ганц хувь нийлүүлэгчтэй. Хувь нийлүүлэгч нь 12 охин компаниараа дамжуулж зээл авсан. “Жаст” группын бусад банкууд дээр байсан зээлүүдийг нэгтгээд “Хадгаламж” банкинд шилжүүлж Овоот толгой дахь уул уурхайн зээлээ эхлээд шийдвэрлэнэ гэсэн зарчмын тохиролцоонд хүрсэн байсан. Гэсэн ч энэ төсөл бүтээгүй болохоор ийм арга хэмжээ авахад хүрлээ.

 -Хадгаламж эзэмшигчид өөрсдийн мөнгөндөө санаа зовж байна. Төрийн банкны зүгээс ямар баталгаа гаргаж өгөх вэ?
- Хамгийн богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь энэ. Хугацаа алдвал иргэдийн хадгаламж эрсдэлд орох, зээл авсан хүмүүс энэ хугацаанд зээлээ төлөхгүй байх сонирхолтой байдаг. Тиймээс маш богино хугацаанд Төрийн банкинд шилжүүлэх нь зөв алхам. “Хадгаламж” банк 2013 оны 5-р сарын байдлаар 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаас 850 тэрбум нь харилцагчийн болон байгууллагын  хадгаламжийн мөнгө байгаа.

-Өнөөдөр “Төрийн банк”-ны нөхцөл байдал ямар байгаа вэ? “Хадгаламж” банкаар үйлчлүүлж байснаас ямар давуу тал байгаа вэ?
- “Төрийн банк” бол Монгол банкнаас албан ёсоор тавьсан бүх  шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гурван жилийн турш тасралтгүй хангаж байгаа. Өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн хувьд бусад банктай харьцуулахад нэлээн өндөр түвшинд байдаг. Жишээ нь 6-р сарын 30-ны байдлаар Монголбанкнаас  тавьж байгаа өөрийн хөрөнгийн шалгуур  12 хувьтай байх ёстой. Харин “Төрийн банк” 22 хувиар хангаж байгаа. Тиймээс өөрийн хөрөнгийн дутагдалд орсон “Хадагаламж”-ийг энд шилжүүлэх нь хамгийн зөв алхам гэж үзэж байна. Хадгаламж банкын активыг шилжүүлж авснаараа дээрх 12 хувийг  хангахын тулд 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. “Хадгаламж”-тай нийлүүлсэн ч энэ 22 хувийн үзүүлэлтэй хэвээрээ байлгахын тулд 100 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас шийдэж өгөх байх.
 Мөн 1,5 их наяд төгрөгийн активтай, мөнгөн хөрөнгө нь өөрөө 400-500 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний чадвартай банк болох учраас бэлэн мөнгөний чадвар нь сайжирна.

-“Хадгаламж” банкнаас их хэмжээний зээл авсан байгаа “Жаст” группын өрийг яах вэ?
- Банкны өрийг төлөгчөөр "Жаст" групп үлдэж байгаа. Шүүхийн байгууллага энэ асуудлыг шийдэх байх.

-Өмнө нь “Анод”, “Зоос” банкыг төр мэдэлдээ авч байсан. Үүнээс ямар ялгаатай юм бэ?
- “Хадгаламж” банкны асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуучин “Зоос” банкны актив болон өр төлбөрийг шилжүүлж төрийн өмчит болгосон аргатай зарчмын хувьд ижил. Өмнө нь “Анод”, “Зоос” зэрэг бусад банкуудын хувьд төлбөрийн чадвар нь доройтсон, өр төлбөрийн асуудал үүссэн байсан. Тиймээс төрөөс дахин мөнгө гаргаж санхүүжүүлэх хэлбэрээр явсан. Энэ удаа  төрөөс ямар ч мөнгө, зардал нөхөөсөөр гарахгүй. Өөрөөр хэлбэл “Анод”, “Зоос” шиг нөхцөл байдал үүсэхээс нь өмнө урьдчилаад арга хэмжээ авчихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр хуучин “Зоос”, “Анод” хүнд байдалд ороход төрийн өмчийн банк байгуулах замаар шийдэж байсан.

-Монголбанкнаас хоёр жилийн турш хяналт тавсан банк  дампуурахад хүрчээ. Бусад банкуудад ийм асуудал гарахгүй гэх баталгаа байгаа юу?
- 2011 оноос хэрэгжиж эхэлсэн хяналт шалгалтын хөтөлбөр ганцхан “Хадгаламж” банкинд зориулагдсан байсан. Бусад банкуудын хувьд Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангасан, түүнийг нь хянаад явж байна. 2013 оны 5-р сарын нэгний байдлаар арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бусад бүх банкууд өөрийн хөрөнгийг доод хэмжээг хянаж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • besuud (103.11.195.168)
    hunii umnoos bas deelee numurchihuzei duu min"
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Besuud (103.11.195.157)
    yuu ch oilgosongui. bas deeremdchihev uu
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    10 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    28 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    1 цаг 16 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 26 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 40 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    1 цаг 42 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    2 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    2 цаг 16 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    2 цаг 26 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    2 цаг 31 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    17 цаг 51 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    19 цаг 2 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    19 цаг 35 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 42 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    20 цаг 11 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 49 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    21 цаг 4 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    21 цаг 21 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    22 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 58 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК