Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төрийн банк” нэг өдрийн дотор 1,7 сая харилцагчтай боллоо

2013-7-24
0
ЖИРГЭХ
Алдагдалд орсон “Хадгаламж банк”-ыг ганцхан өдрийн дотор улсын банктай нийлүүлэх шийдвэр гарсанд зарим хүн гайхаж, харилцагчид мөнгөндөө санаа зовж эхэлсэн билээ. Хадгаламж эзэмшигчид нь одоо хүртэл салбарууд руу утасдан нөхцөл байдлыг асуусаар байна.
 e82a2794765bf4d7original Салбарынхаа тоогоор Монголд хоёрт бичигддэг "Хадгаламж" банкны салбарууд өчигдрөөс “Төрийн банк” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Алдагдалд орсон “Хадгаламж банк”-ыг ганцхан өдрийн дотор улсын банктай нийлүүлэх шийдвэр гарсанд зарим хүн гайхаж, харилцагчид мөнгөндөө санаа зовж эхэлсэн билээ. Хадгаламж эзэмшигчид нь одоо хүртэл салбарууд руу утасдан нөхцөл байдлыг асуусаар байна.

  Улс орон даяар 503 салбартай, давхардсан тоогоор 1,7 сая харилцагчтай “Хадгаламж” өнөөдөр “Төрийн банк”-ны нэг хэсэг болжээ. Одоогийн байдлаар салбаруудын хаяг, логог “Төрийн банк”-ных болгож нийтээр нь өөрчилж амжаагүй байгаа ч бүх салбарын хуучин логог арилгажээ. Олон салбартай тул хаяг, логог өөрчлөхөд багагүй хугацаа шаардаж байгаа бололтой.

   Гэсэн ч өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлэн “Хадгаламж” биш “Төрийн банк” гэсэн тамга, логотой баримтаар иргэдэд үйлчилж эхэлсэн юм. Хотын төвд байрлах хуучин “Хадгаламж” банкны нэг хэсэг байсан “Төрийн банк”-ны Урт цагааны ойролцоох шинэ салбараар орлоо. “Хадгаламж” гэсэн гаднах логогоо авч амжаагүй ч “Төрийн банк” гэсэн шинэ хаягаа үүдэндээ хадсан байв. Хоёр банк нийлэх сургаар очиж мэдээлэл авч байсан зүс таних ажилтан уржигдрын суудалдаа суун ажлаа хийж байна. Монголбанкнаас хоёр банкыг нийлүүлэх шийдвэр гарсны дараа хуучин “Хадгаламж” банкны ажилчид шөнөжин ажилласан байна. “Төрийн банк”-нд хадгаламж, харилцахын тооцоо, эд хөрөнгөө тоо ёсоор нь бүртгүүлж нэг шөнийн дотор тайлангаа гаргаж өгсөн аж.

e82a2794765bf4d7original  С.Долгормаа: Банкны үйл ажиллагаа “Төрийн банк”-ны тамгатайгаар хэвийн явагдаж байна

 Тус банкны Урт цагаан дахь салбарын захирал С.Долгормаагаас үйл ажиллагааны талаар  тодрууллаа.
- “Хадгаламж банк"-ыг "Төрийн банк"-тай нийлүүлснээр иргэд өөрсдийн хадгаламжиндаа санаа зовж байна. Танай салбарын хувьд үйл ажиллагаа ямар байна вэ?
- Манай салбарын үйл ажиллагаа “Төрийн банк”-ны тамгатайгаар жирийн өдрүүд шиг хэвийн явагдаж байна. Монголбанкнаас мэдэгдэл хийснээс хойш иргэд тодорхой мэдээлэлтэй болсон байна.

-Удирдалгуудын зүгээс салбаруудад өөрчлөлт хийх ямар нэгэн үүрэг өгсөн үү?

-Үгүй. Ямар нэгэн өөрчлөлт хийх тухай үүрэг, даалгавар өгөөгүй байна. Ажилчдын хувьд ч гэсэн өөрчлөлт орохгүй. "Хадгаламж" банкнаас та ямар үйлчилгээ авдаг байсан,  түүнийгээ л авна. Хүмүүсийн айх нь зөв л дөө. Өөр банктай нэгдсэнээр таны хадгалөмж өөрчлөгдөнө, өөр дансанд шилжинэ гэсэн асуудал огт байхгүй. Анх манай банктай ямар гэрээ хийсэн түүгээрээ үйлчлүүлнэ. Тиймээс хэрэглэгчдэд санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна.
 
-"Төрийн банк"-тай нийлж байгаа гэсэн мэдээллээс болж их хэмжээний мөнгөн хадгаламжаа татсан иргэн байна уу?
-Одоогоор тийм хүсэлт гараагүй байна гэлээ.

С.Ганзориг: Миний хадгалуулсан мөнгөнд өөрчлөлт орохгүй болохоор хадгаламжаа татна гэж бодохгүй байна
   Тус салбараар үйлчлүүлж мөнгө шилжүүлэхээр ирсэн иргэн С.Ганзоригоос энэ талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

-“Хадгаламж” банкыг “Төрийн банк”-тай нийлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Та өөрийн хадгаламжиндаа санаа зовж байна уу?
-Өчигдөр ийм мэдээ сонсоод маш их гайхсан. Би байнга үйлчлүүдэг болохоор алдагдалд орох хэмжээнд хүрсэн гэж бодоогүй. Гэхдээ Монголбанкнаас гаргасан энэ шийдвэрийг миний хувьд дэмжиж байна. Ямар ч байсан шууд дампуураагүй, миний мөнгөнд өөрчлөлт орохгүй юм байна. Тэгэхээр хадгаламжаа татаж авъя гэж бодохгүй байна даа.

- Таны ойр дотны хүмүүсээс хадгаламжаа татаж авъя гэсэн хүн байна уу?
 - Одоогоор сонсогдоогүй л байна. Өнөөдөр энэ салбар өмнөх шигээ үйлчиллээ. Харин улсын банктай нэгдсэн нь илүү найдвартай болсон ч юм уу гэж бодогдож байгаа.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа
Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • yalalt (203.91.118.156)
    Мянганбаярыг шоронд хатаагаад өгөөчээ Энэ хулгайчаас болоод хэдэн банк дампуурах вэ
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.145)
    Zuv. Uls irgedee dampuuruulahguyui ee. Huviin bankuud notoi shuu de.
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    8 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    35 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    56 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    1 цаг 43 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 58 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 20 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 23 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    2 цаг 33 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 5 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 10 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 19 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 22 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 23 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 27 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 39 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 42 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    4 цаг 49 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 55 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 55 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК