зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ливерпүүл клубын албан ёсны сайтад Монголын хөлбөмбөгийн фэнүүдийн тухай нийтлэгдлээ

2013-7-31
0
ЖИРГЭХ
    Коммунист Монголд өссөн О.Амарсайхан гэгч залуу дэлхийн хамгийн капиталист орны шилдэг хөлбөмбөгийн багийг дэмжихээр шийдсэн тухай сонирхолтой ярилцлага Ливерпүүл клубын албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэнийг хүргэж байна.
    Коммунист Монголд өссөн О.Амарсайхан гэгч залуу дэлхийн хамгийн капиталист орны шилдэг хөлбөмбөгийн багийг дэмжихээр шийдсэн тухай сонирхолтой ярилцлага Ливерпүүл клубын албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэнийг хүргэж байна.

1980-аад оны үед буюу англи хөлбөмбөгийг албан ёсоор бараг л хориглож байсан тэр үед хайртай багийнхаа ялалтыг чимээгүйхэн тэмдэглэж байсан Ливерпүүлийн улаан арми жилээс жилд Монголд хүчээ авсаар байв. Ливерпүүлийг хөгжөөн дэмжигч дэлхийн гэр бүлийнхээ энэ удаагийн дугаар гурван сая хүрэхгүй хүн амтай, Ливерпүүл багийн Энфилд цэнгэлдэхээс 5696 милийн зайтай орших жижиг улсын зүгт анхаарлаа хандуулж байна.

Нэр: Амарсайхан Оросоо
Нас: 42
Улс, хот: Монгол, Улаанбаатар
Ажил: Ливерпүүлийг дэмжигч Монголын фэн клубын тэргүүн, www.liverpoolfc.mn сайтыг эрхлэгч

mongolia1-Та яагаад Ливерпүүлийг дэмжихээр болсон бэ?
-Би 1982 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг социалист улсад үйлдвэрлэсэн хар, цагаан зурагтаар анх удаа үзээд л хөлбөмбөг гэх гайхалтай спортод татагдаж эхэлсэн. Тэр үед би 11 настай байсан юм. Коммунист дэлгэмт манай улсад телевизийн олон суваг сонгон үзэх боломжгүй байсан. Бид хоёрхон телевизийн суваг үздэг байсан нь МҮТВ, Зөвлөлтийн суваг хоёр байв. Зөвлөлтийн сувгаар ДАШТ-ийг үзэх боломжтой байсан юм. Хэдий би тайлбарлагчид юу хэлж байгааг ойлгохгүй байсан ч хөлбөмбөгийн тэмцээнийг үзээд илбэдүүлсэн юм шиг л болсон.  Энэ бол хүүхэд залуусын хувьд нүдийг нь нээж, дэлхий ертөнцийг судлах цоо шинэ зүйл байсан. Миний найз нөхөд, ах нар Бразиль, Аргентин, Франц, Баруун Германы алдартай багуудыг дэмжиж байсан ч би ганцаараа Английн багийг дэмжихээр шийдсэн юм. Яагаад Английг дэмжье гэж шийдсэнээ би одоо ч хүртэл мэддэггүй. Хэсэг хугацааны дараа Зөвлөлтийн суваг зөвхөн өөрийн баг болон социалист орнуудын тэмцээнийг л нэвтрүүлэхээр шийдсэн нь намайг сэтгээлээр унагааж байлаа. Энэ бол миний хөлбөмбөг болон Английн багийн тухай хамгийн эртний дурсамж.

2003 оноос хойш би Монголд “Carlsberg” шар айрагны брэнд менежерээр ажиллаж эхэлсэн. Энэ явдал намайг Ливерпүүлийн фэн клубтэй холбох болсон юм. Шар айргийг Германаас Монголд нийлүүлдэг байсан бөгөөд би захиалга, гэрээ, түгээлт зэрэг дээр ажиллаж байсан. Хүн бүрийн мэддэгээр тухайн үед “Carlsberg” Ливерпүүлийн томоохон спонсор байсан. Энэ үеэс би “Carlsberg_mgl” хяагаараа хөлбөмбөгийн тухай онлайн форум явуулж эхэлсэн юм.

-Ливерпүүлийн фэн клубынхээ тухай хамгийн эртний дурсамжуудаас яриач?
-1982 оны үед би хөлбөмбөгт дурлаж, өдөржингөө бөмбөг хөөж байх тэр үед социалист орны хатуу дэглэмийн дор Зөвлөлтийн телевиз, сонингуудаас өөр мэдээлэл авах эх сурвалж байгаагүй. Сургуульд дээр үздэг цорын ганц гадаад хэл нь орос хэл байсан бөгөөд би дөрөвдүгээр ангиасаа орос хэл заалгаж боломжийн түвшинд сурсан юм.

Манай аав Үйлдвэрчний эвлэлд дээгүүр албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд коммунист хандлагын дагуу Зөвлөлтийн сонин, сэтгүүлүүдийг захиалдаг байлаа. Намын хэвлэлүүдээс гадна “Зөвлөлтийн спорт” зэрэг хөлбөмбөг, хоккейн долоо хоног тутмын сэтгүүл гардаг байсан нь миний хувьд орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хөлбөмбөгийн ертөнцийг танин мэдэх үр дүнтэй арга хэрэгсэл болсон. Миний дуртай нийтлэлүүд Европийн хөлбөмбөгийн тэмцээн болон Английн багийн тухай байлаа. Тэр үеэс л би Ливерпүүл гэх гайхамшигт баг болон гоолны машин гэгддэг чадварлаг довтлогч Иан Рашийн тухай мэдэж эхэлсэн. Долоо хоног тутмын сонинг унших мөч бүхэн Ливерпүүл хэрхэн бусад багийг хожиж, Иан Раш хэрхэн гоол хийсэн тухай шинэ мэдээллүүд байлаа.

mongolia1-Танай орны иргэд эхэндээ Ливерпүүлийн хувь заяаг хэрхэн харж байв?
-1990 оны ардчилсан хувьсгалын дараа гадаад ертөнц бидэнд илүү нээлттэй болж Монгол Улс 70 жилийн социалист дэглэмийн дараа ардчиллыг авчирсан Төв Азийн анхны улс болсон юм. Гэхдээ мэдээлэл олж авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг үндсэн эрхээс эхлээд эдийн засгийн зах зээлд шилжих хүртэлх эрх чөлөөнд дасан зохицох бидэнд амар байгаагүй. Чөлөөт зах зээлийн эхний арваад жилд эх орны маань эрдэс баялаг, түүхий материалыг хэмжээлшгүй ихээр хүртсэн холбоотны ямар ч дэмжлэггүйгээр хүн бүр завгүй хөдөлмөрлөж, хөл дээрээ тогтоход хэцүү байсан. Үүнээс гадна бидэнд үзвэр үзэж, спортоор хичээллэх ямар ч боломж, цаг хугацаа байгаагүй юм.

Гэхдээ 2000 оны эхэн үеэс бид гүн амьсгаа авч, эргэн тойрноо харах боломжтой болж эхэлсэн. Энэ үед хөлбөмбөгийн ДАШТ Азийн Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудад зохион байгуулагдсан нь монголчуудад дуртай спортын тэмцээнээ зохистой цагтаа үзэх том боломж байв. Монголд хөлбөмбөгийн дэмжигчдийн тоо хурдацтайгаар өссөөр Монголын хөлбөмбөгийн огцом өсөлтийн эхлэл болсон юм. “Евро 2004” тэмцээн ч үзэгчдийн анхаарлыг ихээр татаж Монголын хөлбөмбөгийн дэмжигчдийн тоог улам нэмэгдүүлсэн.

Аажимдаа МҮТВ Английн үндэсний лиг, аваргын лигийн тэмцээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн. 2005 оны тавдугаар сарын 25-нд Монголын Ататурк цэнгэлдэх хүрээлэнд монголчууд Италийн ЭйСи Милан болон Английн Ливерпүүлийн шигшээ тоглолтыг үзэж байлаа. Энэхүү гайхамшигт тэмцээн олон зуун монголчуудыг Ливерпүүлийн дэмжигч болоход хүргэсэн юм.

Манай фэн клубын зарим залуус 1998 онд Францад болсон ДАШТ-ний үеэр Майкл Оуэний тоглолтыг үзсэний дараа Ливерпүүлийн дэмжигч болохоор шийдсэн байдаг. Миний мэдэж байгаагаар Ливерпүүлийг хөгжөөн дэмжигч анхны монголчуудын нэг бол Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан юм. 1970-аад оны дунд үеэс Ливерпүүлийн Кевин Кийгънийг дэмждэг байсны хувьд Ж.Отгонцагаан гуай манай клубын гишүүн болсон юм.

-Шинэ мэдээлэл олох эсвэл тэмцээн үзэх зэрэгт ямар нэгэн бэрхшээл байсан уу?
-Коммунист нийгэмд ЗХУ-ын хэвлэлүүдээс өөр мэдээллийн эх сурвалж байгаагүй. Бүр Зөвлөлтийн суваг Ливерпүүлийн тэмцээн болон Английн үндэсний багийн ямар ч тоглолтыг нэвтрүүлдэггүй байсан юм. Хэдий тийм ч 1990 оны ардчилсан хувьсгалын дараа ОХУ-аас ч цаад ертөнцийг харахад бидэнд илүү хялбар болсон. 2000 оны эхэн үеэс ОХУ-ын олон суваг үндэсний лигийн тэмцээнүүдийг шууд нэвтрүүлж эхэлсэн нь бидэнд маш том боломж байв. Хэдий тийм ч ихэнх тэмцээн шөнийн цагаар гардаг байсан тул унталгүйгээр өглөө ажилдаа явах хэцүү байсан. Гэрийнхнийгээ сэрээхгүй байхын тулд бид гоол орсон сайхан мөчийг хэрхэн тэмдэглэх аргаа ч олох хэрэгтэй байсан. Улаанбаатар, Ливерпүүл хоёр 7-8 цагийн зөрүүтэй бөгөөд тэмцээнүүд ихэвчлэн шөнийн 11 цагт эхлээд үүрийн 4 цагт дуусдаг. Үүнийг эс тооцвол бид Ливерпүүлийн тэмцээнийг нэгийг ч үлдээхгүй үзэж, баясаж явна.

-Таны хувьд Ливерпүүлийн анхны баатар хэн бэ? Бас яагаад?
-Мэдээж Иан Раш. Оросуудын буянаар би сургуульд сурч, хэвлэлүүдээс Ливерпүүлийн тухай ихийг уншиж, Иан Рашийн сэргэн мандлыг улам л шимтэн уншсаар байсан. Тэр гоол хийх онцгой хувь заяатай нэгэн.

-Ливерпүүлийн фэн клубын тань хамгийн сайхан дурсамж юу вэ?
-2011 онд Ливерпүүл Азийн айлчлалынхаа үеэр Хятадын Гуанжоуд зочлох үед би AIPS-ийн гишүүний хувьд хэвлэлийн мандат авч хайртай тоглогчоо хэдхэн метрийн цаанаас харсан. Мөн Кенни Далглишийн орсон хэвлэлийн хуралд оролцсон. Тэр мөч бүхэн итгэмээргүй, мартагдахааргүй байсан. Би Гуанжоугийн дурсамжаа үргэлж санагалздаг.

Бусад дурсамжуудын хувьд гэвэл монголын фэнүүд 2009 оноос Ливерпүүлийн тэмцээнийг үзэхдээ цуглардаг болсон. Үүнээс өмнө би тэмцээнүүдийг гэртээ ганцаараа үзэж, сэтгэл хөдлөлөө ч өөртөө хадгалдаг байсан. 2012 онд манай клубын 200 гаруй гишүүн паабд цугларч Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн. 2006 оноос хойш цомын эзэн болоогүй Ливерпүүл тэр жилд ялалт байгуулж бид маш их баярласан. Бид ялалтаа үүр цайтал тэмдэглэсэн тэр үед хамгийн сайхан байсан.

Сарын өмнөхөн Энфилдэд тоглолтыг амьдаар үзэх хүсэл маань биелсэн нь миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр болсон. Жейми Каррагер, Стивен Жеррард нар хамтдаа оролцосон сүүлийн тэмцээний гэрч болох нь тайлбарлаж хэлэхэд дэндүү сэтгэл хөдлөм байсан.

-Ливерпүүлийн хайртай менежер чинь хэн бэ? Яагаад?
-Ямар ч эргэлзээгүйгээр Рафэель Бенитес. Тэр багаа Европийн шилдэг болгож чадсан. Манай клубын зарим гишүүп намайг түүнтэй адилтган үздэгт нь би талархаж явдаг.

-Ливерпүүлийг хамгийн муугаар үнэлсэн тохиолдол юу байв?
-2008-2009 онд цолоо алдах тэр мөч байсан. Мөн 2012 онд Хөлбөмбөгийн холбооны цомын шигшээд тэр жилдээ хоёр удаа аварга болохтой тун ойрхон байсан тэр мөчид Чельсид хожигдоход их харамссан.

mongolia1-Энфилдэд тэмцээн үзсэн тухайгаа яриач?
-Надад энэ оны хавар Энфилдэд аялах аз тохиосон юм. Манай клубын гишүүд ч бас тэнд очиж тэмцээн үзэхийг хүссэн ч монгол хүнд Английн виз олдох нь хялбар байгаагүй. Виз олгох үйл явц маш удаанаас гадна эргэлзээтэй байсан. Үүнээс гадна 6000 милийн цаана аялахад санхүүгийн хувьд маш өндөр байсан. Манай клуб Энфилдэд тоглолт үзэх тухай сүүлийн хоёр жил төлөвлөсөн ч эцэст нь найман хүн л Британийн консулын тусламжаар визээ гаргуулж чадсан. Европ руу 12 цаг нисэхдээ ядрах хэмжээнд хөгшрөхөөсөө өмнө энэ цэнгэлдэхэд олон удаа зочилно гэж найдаж байгаа.

-Биднийг Истанбулд байх үед та хаана байсан юм бэ?
-Ливерпүүлийн Монголын фэнүүд өнөөгийнх шиг ийм зохион байгуулалтад ороогүй байсан тэр дурсамжтай шөнө би гэртээ ганцаараа тэмцээнээ үзэж байсан. Одоо ч заримдаа тэмцээнээ хамт үзэх пааб олдохгүй үе гарах нь бий. Энэ нь Монголд шөнө дундаас өмнө шөнийн цэнгээний газруудыг хаах хатуу журам гарсантай холбоотой. Финалийн тоглолт манай цагаар 02:45 хүртэл эхлээгүй. Ливерпүүл тэр шөнө тоглолтоо маш муу эхлүүлсэн ч хангалттай цаг үлдсэн учраас би санаа зовоогүй. Гэвч тоглолтын хагас цаг өнгөрсний дараа үзэхэд хэцүү болж эхэлсэн. Ажил дээр маань аз жаргал, баяр хөөрөө хуваалцах олон хүн байгаагүй. Сэтгэл хөдлөлөө хуваалцах цор ганц хүн гэвэл манай менежер л байсан. Энэ бол хөмбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхамшигт хариу байсан. Энэ бол миний дахин дахин үзээд хэзээ ч уйддаггүй тэмцээнүүдийн нэг болсон. Каррагерийн номыг унших үед түүний “Хөлбөмбөгт жижиг зүйл байдаггүй” гэж хэлсэн байдаг нь намайг Смисерийн хийсэн хоёр дахь гоолийн тухай бодоход хүргэсэн.

mongolia1-Танай улсад Ливерпүүлд үнэнч өөр фэн хэр олон бэ?
-Энд хэлэх ёстой нэгэн гайхалтай зүйл бий. Ливерпүүлийг дэмжигч Монголын дэмжигчдийн тоо жилээс жилд ихээр нэмэгдэж байгаа тул энэ бол манай клубын хамгийн төгс үе гэж хэлэхгүй. Би Монголын хөгжөөн дэмжигчдийг хамгийн оргилсон, зүрх сэтгэлээ өгсөн фэнүүд гэж боддог. Хайртай, үнэ цэнэтэй зүйлдээ үнэнч байх нь бидний цусанд шингэсэн байдаг. Бид бол Монголын хамгийн том бас хамгийн сайн зохион байгуулалттай клуб юм.

Клубынхээ талаар товч яривал 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бид www.liverpoolfc.mn веб хуудсыг нээсэн. Сайтдаа хөлбөмбөгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг төрөлх хэлээрээ гаргах болсон нь Монголын олон хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан. Энэ мөчөөс хойш бид клубтээ юу болж байгаа тухай мэдээллээр Ливерпүүлийн фэнүүдийг тогтмол хангах болсон. Манай Форумд оролцохоор 2000 гаруй хүн бүртгүүлсэн байдаг.
Манай клуб мөн жил бүр хүүхдүүдэд зориулсан буяны үйл ажиллагаа,  өвөл, зуны амралтын хөтөлбөр зэрэг олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах болсон. Үйл ажиллагаа бүрийн үеэр хөгжөөн дэмжигчдийн тоо нэмэгдсээр л байдаг.

-Танай оронд ямар багийг Ливерпүүлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үздэг вэ?

-Бид бусад орнуудыг адил гол өрсөлдөгч нь Манчестер Юнайтед гэж хэлэхгүй. Энэ багийн Монгол дахь клуб хий хоосон нэр төдий л байдаг. Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн анх удаа Азид зохиогдсоноос хойш Монголын хөгжөөн дэмжигчдийн тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд Чельсигийн сэргэн мандалтыг харсан хүмүүс тэднийг дэмжиж эхэлсэн. Рафагийн ноёрхлын үед манай баг ихэвчлэн хожлыг авч байсан. Тиймээс Чельси болон түүний дэмжигчид Монголд гол өрсөлдөгчид гэж боддог.

-Та нар Ливерпүүлийн тухай шинэ мэдээллийг хаанаас авдаг вэ?
-Бид www.liverpoolfc.com сайтаас ихэвчлэн шинэ мэдээлэл авдаг. Мөн сонирхолтой мэдээлэл авч орчуулан Монголын фэнүүддээ хүргэхийн тулд Skysports, Eurosport болон Оросын зарим сайтуудад зочилдог.

-Одоо байгаа тоглогчдоос хэнд хамгийн дуртай вэ? Яагаад?
-Стивен Жеррард. Стивээс илүү гавъяа байгуулсан олон хүн байхгүй шүү дээ. Хэдий тэр багаа мөнгөөр солих боломжтой байсан ч үнэнч байдлаа бидэнд харуулсан.

-Ливерпүүлийн хөгжөөн дэмжигч байхын хамгийн бахархалтай зүйл нь юу вэ?

-Ливерпүүл бол манай гаргийн хамгийн гайхамшигтай баг. Би өөрийгөө Ливерпүүлийн дэмжигч байх хувь заяатай хүн гэж боддог. Одоо уламжлалдаа үнэнч үлдсэн цорын ганц баг бол манай баг. Европийн талбайд бидэнд жаргалтай өдрүүдийг авчрах олон өдөр үлдсэн гэж би итгэдэг. Би Ливерпүүлийг дэмжигч гэж хэлэхдээ маш бахархалтай байдаг. Мөн Монголын улаан армийн нэг байгаадаа ч баяртай байна.

Ливерпүүл бол надад зовлон гуниг, баяр хөөр авчирдаг амьралын маань салшгүй нэг хэсэг. Үнэнч фэн байна гэдэг нь зөвхөн тэдний ялахыг хараад л баярлах явдал биш юм. Энэ бол ялсан ч ялагдсан ч тэднийг дэмжих шалтгаан юм. Тоглогчдынхоо гуниг, жаргалыг хуваалцаж, багийн дуугаа зүрх сэтгэлийнхээ гүнээс дуулах тэр явдал юм.
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • oyunchimeg (103.10.22.38)
    gaihaltai. iim shn sportod tatagdahgvi bhiin argagvi... ter dundaas liverpool,,,,, goooooooooaaaaaaaaaaaaaal kkk yamagt;;
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • muugiii (103.23.51.1)
    manai liverpooliin fan clubiin tuluu uuriiguu zoriulj yavaa hundee yag gerrard liverpooliin tuluu uuriiguu zoriuldag shig
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    i love liverpool too
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    lag lag
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • baak (84.132.67.80)
    orosuudiin buyanaar gej shjaadiin
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • United (202.55.180.154)
    Үнэхээр алдалртай баг мөнүү мөн. Гэхдээ амжилт хир билээ. Лав л Примиэр Лигт түрүүлж үзээгүй л баг.
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Zochin (124.158.93.50)
    Bayr hurgie zalyy mini saihan baina shuu Manai Barselonagiihan gej yragshgui amitad baina yamar ch syraggui sygyyd
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    gehdee ene amarsaihan orosooo ch yvahgui gardaa. hudlaa kulbiin ner bairj idsen nuhur
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    mongol delhiin anharaliig tataj eheljee
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    saihan yariltsalga boljee
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    18 цаг 54 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    18 цаг 58 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    20 цаг 50 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    21 цаг 30 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК