Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Их, дээд сургуулийн хандивын ангийг бүрмөсөн зогсоосон

2013-8-22
0
ЖИРГЭХ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнээс их дээд сургуулиудтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 
гантөмөр  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнээс их дээд сургуулиудтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Улсын томоохон их, дээд сургуулиудын хувиарыг зарж байна гэсэн мэдээлэл их гарсан. Энэ талаар БШУЯ-наас ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

- Энэ жил элсэлтийн шалгалтын оноог цахимаар бүртгэсэн. Өөрөө хэлбэл хэн хэдэн оноо авсан нь ТЕГ болон БШУЯ-нд хадгалаастай байгаа. Сайдын тушаалаар хэдэн оноотой хүүхэд ямар сургуульд орох вэ гэдэг нь тодорхой болчихсон. Гэтэл өнөөдөр хэн нэгэн нь МУИС-ийн ийм хувиар авснаа зарна гээд явж байна. Энэ хуваарь хэн нэгэнд очих ёсгүй. Иргэд үүнээс болж хохирч байна. Өнөөдрийн байдлаар МИУС, ШУТИС гэсэн хоёр сургууль нэмэлт элсэлт авч байна.  Учир нь энэ сургуулиудын хувиар аймгуудад очиж түүнд нь тэнцсэн оюутан гараагүйгээс зарим хувиарууд нь буцаад ирж байна. Тийм учраас төрийн өмчит их дээд сургуулиудад ямар нэгэн хүүхэд авчихсан хувиарыг өөртөө шилжүүлж авах асуудал байхгүй.
Үнэхээр оноондоо хүрээгүй хүүхдүүдийг сургуульд оруулах тэмцлээ зогсоогооч ээ гэж эцэг эхчүүдээс гуйж байна. Манай яаман дээр ирдэг хүмүүсийн ихэнхи нь “Миний хүүхэд сургууль авсангүй, би ийм амьдралтай, ийм ч холбооны хүн.  Би ийм гавъяа байгуулсан, одоо ганц хүүхдээ сургуульд оруулчихмаар байна” гэсээр ирдэг.  Ийм хүмүүсийн цуваа бидний ажилд маш их хүндрэл учруулж байна. Тийм учраас оноо чинь хүрээгүй бол дахин бэлд. Нэгэнт сайн оноо авч чадаагүй бол тэр сурсан сургуульдаа амжилт үзүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Оноо нь хүрээгүй байхад ямар нэгэн байдлаар сургуульд оруулна гэсэн сэтгэхүй хүмүүсийн дунд их байна. Гадуур хувиар зарна эсвэл тэр энэ сургуульд оруулж өгнө гэсэн янз бүрийн мэдээлэл байна. Тэр бүх мэдээллийг бид цагдаагийн байгууллагад шилжүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн иргэд баттай мэдээлэлтэй байгаа бол манай яаман дээр ч гэсэн өгч байна.

-Хандивын ангиуд нэрийн дор мөнгө төлж сургуульд ордог байдал цаашид хэвээр үлдэх үү?
-Их, дээд сургууль дээр хандивын анги байсныг бүрмөсөн зогсоосон. Төрийн өмчит их, дээд сургуулиудад энэ жил ямар ч хандивын анги байхгүй. Тэгэхээр ерөөсөө хандивын ангигүй болжээ гэж та бүхэн ойлгоорой.

-Их сургуулиудын захирлуудын томилгоо хууль бус явагдсан гэсэн яриа их байна?
-Их дээд сургуулиудын томилгооны асуудал хуулийн дагуу явагдсан. Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хийсэн. Мэдээж арван өрсөлдөгчийн нэг нь л ялна. Үлдсэн ес нь гомдоно. Тэгэхээр үлдсэн есынх нь гомдол явж л байгаа. Тэрийг би та нар битгий гомд гэж хэлэх эрх байхгүй. Шалгараад төрийн албаны зөвлөлөөс надад ирүүлсэн хүмүүсийг би дэмжиж байгаа. Тухайлбал МУИС-д проектороор ажиллаж байсан А.Галтбаяр шалгарсан. А.Галтбаяр бол үнэхээр шилдэг профессор мөн. Боловсролын салбарын шинэчлэхэд хошуучлагчдын нэг. Би А.Галтбаярт итгэж байгаа. МУИС-д өөр ямар ч хувилбар надад харагдаагүй. Манай яаманд оролцож байсан Бат-Эрдэнэ өрсөлдөөнд орсон бол магадгүй А.Галтбаярыг ялах байсан боловуу гэж би харж байна. Яагаад гэвэл Бат-Эрдэнэ өөрөө дээд боловсролоор манайдаа хамгийн их мэргэшсэн хүн юм байна лээ. Харамсалтай нь Бат-Эрдэнэ бүрдүүлэх ёстой баримт материалынхаа нэгийг дутуу өгснөөс хасагдсан. Өөрөө ч хасч байгааг зөвшөөрсөн байгаа. Үлдсэн хүмүүсээс МУИС-ыг босгож ирж чадах хүн бол А.Галтбаяр мөн гэдгийг хэлмээр байна.

-Улсын их дээд сургуулийн сургалтын төлбөр дээд тал нь 16 хувиар нэмэгдчихлээ. Ингэж нэмсэнд БШУЯ-наас ямар байр суурьтай байгаа вэ? Үүнийг багасгах арга хэмжээ авах уу?
-Сургалтын төлбөртэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл гарч байна. Би өнгөрсөн жил их дээд сургуулиудад сургалтын төлбөрөө нэмж болохгүй гэдэг мэдэгдлийг бичгээр өгсөн. Миний өгсөн бичиг ШӨХТГ- т очиж би “банга”-дуулсан байгаа. Түүнээс болоод 30-40 хувь нэмнэ гэж байсан сургуулиудад 10 хувьд багтаан нэмээчээ гэдэг хүсэлтийг явуулсан. Тэр 10 хувьд багтааж нэмсэн нь үгсэн хуйвалдсан гэдэг асуудалд орсон учраас энэ жил бид тийм хууль бус зүйл хийхгүй. Мэдээж албан бусаар ярьж бага нэмээрэй, нэмэхгүй байхыг бодоорой, зах зээлээс мөнгө босгох ажлуудаа эрчимжүүлээрэй гэж хэлсэн. Манай яамнаас сургуулиудын захирлуудад тухайн сургуулийнхаа орлогын тодорхой хэсгийг оюутан сурагчдаас биш өөр ямар нэг аргаар олдог болгохыг шаардаж байгаа. Тиймээс энэ жил манай яам сургалтын төлбөрийг ямар нэг тоонд барь гэсэн үүрэг өгөхгүй. Их дээд сургуулиудын удирдах зөвлөл хуралдаад сургалтын төлбөрөө нэмэх эрхтэй. Их дээд сургуулиудын удирдах зөвлөлд оюутны төлөөлөл, багш нарын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөлөлүүд багтдаг. Тэнд нэг ч улс төрч хүн байхгүй. Хуучин УИХ-ын гишүүд байсан. Чанарын шинэчлэл хийхийн тулд сургуулиудаа бие даалгах хэрэгтэй юм байна гэдэгтэй санал нэгдэж удирдах зөвлөлд байгаа УИХ-ын гишүүдийн бүгдийг нь хассан. Бид үүгээрээ сургуулиудын бие даасан байдлыг хангахыг зорьсон. Удирдах зөвлөлд манай яамнаас  хүмүүс байгаа. Энэ хүмүүсийн өгсөн мэдээллээр МУТИС 13 хувь   МУБИС 16,7 хувь ЭМШУИС 16 хувиар нэмж байгаа. Энэ нэмэгдэл дээр хориг тавих эрх надад байхгүй. Энэ бол сургуулийн дотоод ажил учраас багш ажилчид яагаад нэмэгдсэнийг оюутнуудадаа тайлбарлах ёстой гэдэг чиглэлийг өгч байна.
-МИУС шинээр элсэж байгаа оюутнуудын төлбөрийг хуучин оюутнуудынхаас өндөр тогтоож байгаа. Энэ талаар?
-МУИС-ын өгч байгаа мэдээллээр Байгалийн ухааны ангиудын төлбөр тийм ч их хувиар нэмэгдээгүй. Харин эдийн засгийн сургуулийн оюутнуудын төлбөрөө нэмсэн байсан. Учир нь тэд эдийн засгийн сургууль дээрээ магадлан итгэмжлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм байна. Өөрөөр хэлбэл МУИС-ын эдийн засгийн сургуулийг төгссөн хүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болгохоор ажиллаж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр олон улсын магадлан итгэмжлэх аваад түүнийгээ цаашид хамгаалж ажиллахын тулд үнэтэй сайн багш, сайхан орчин хэрэгтэй болж байгаа. Мөн энэ нэмэгдэл нь Санхүү эдийн засгийн их сургуулийн нэмснээс байгаа гэсэн мэдээлэлийг ч гэсэн өгсөн. Зарим сургууль дээрээ огт нэмээгүй яг шаардлагатай хэсэгт нь сургалтын төлбөрөө нэмж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн удирдлагууд бидэнд удахгүй ирүүлэх байх.
-Магадлан итгэмжлэлийн байгууллагын чанарын асуудалд шинэчлэл хийгдэх үү?
-Ер нь бол магадлан итгэмжлэлийн байгууллагуудаа чанаржуулах хэрэгтэй. Магадлан итгэмжлэлийн байгууллага өнөөдрийг хүртэл ажлын албагүй явж ирсэн. Ер нь дээд боловсролд байгаа хамгийн том дутагдал бол дээд боловсролын хариуцсан төрийн байгууллага яамнаас өөр алга. Жишээлбэл ашигт малтмалын 200 уурхайг хариуцсан Ашигт малтмалын газар гэж байдаг байхад 99 их дээд сургуулийг хариуцсан төрийн байгууллага байхгүй. Тийм учраас бид хяналтын байгууллагаа илүү бэхжүүлье сургалтын төрийн санг дээд боловсролыг дэмжих сан болгож өөрчлөх ийм хоёр үндсэн бодлогын шинэчлэлийг хийж байгаа. Энэ шинэчлэл эрхзүйн шатандаа явж байна. Бичиг баримтаа боловсруулаад төлөвлөлтөө хийгэд явж байна. Ингэснээр дээд тавих хяналт бүртэн гүйцэд болох юм. Тэгэхгүй бол өнөөдрийн магадлан итгэмжлэх байгууллага юу хийгээд байна вэ гэхээр сайн дурынхныг урьдаг. Тэдгээр сайн дурынхан нь магадлан итгэмжлэл хийдэг. Зарим магадлан итгэмжлэл хийснээрээ сургуулийг баталгаажуулаагүй. Өөрөөр хэлбэл хянадаг биш баталгаажуулдаг байгууллага болоод байгаа юм лдаа. Бид бол илүү шахаж хянадаг байгууллага болгож хөгжүүлэх чиглэлийг барьж байна.

-Их дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг жил бүр чанарын асуудалтай холбон тайлбарладаг. Тэгвэл чанар дээшилж байгаа үгүйд яамны зүгээс хяналт тавьдаг уу?

-Чанар сайжирч байгаа үгүйг мэдэж болох ганцхан шаардлага байгаа. Тэр нь тухайн сургуулийг төгсч байгаа хүүхдүүд ажилтай болж байна уу гэдэг л байгаа юм. Мөн сургалтын хөтөлбөр хэрхэн сайжирч байгаад хяналт тавина. Бид дээд боловсролд хийгдэж байгаа хөтөлбөрийнхөө бодлогыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрслээр дамжуулан хүмүүст хүргэсэн байгаа. Энд хийгдэж байгаа хамгийн чухал ажил бол орох тал нь шударга байя. Өөрөөр хэлбэл элсэлтийн шалгалтанд хангалттай оноогоо авч чадсан хүүхдүүд сургуульд ордог болгоно. Саяхан Баян-Өлгий аймагт нэг хүүхэд мэс засалд ороод шалгалтанд орж  чадаагүй байсан. Ийм хүндрэл гардаг учраас ирэх жил ЭЕШ-ыг хоёр удаа авахаар болж байгаа. Төгсөлтийн шалгалт элсэлтийн шалгалт хоёрыг цуг авна. Ингэхдээ элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авна. Ингэснээр бид тухайн үед шалгалтанд орох бэлтгэлээ хангаж чадаагүй хүүхдүүдэд боломж олгож байгаа юм. Ингээд бид яг элсэлтийн шалгалтанд авсан онооныхоо дагуу сургуульд ордог байх зарчмыг мөрдөж байгаа юм. Хоёрдугаарт гарах талын асуудлыг шинэчлэнэ. Төгсч байгаа хүүхдүүд нь ажилтай болж байгаа захирал сайн захирал. Бусад талаар захирлын ажлыг үнэлэхэд хэцүү. Тийм болохоор бид сургууль болгон дээр оюутныг ажилд зуучлах албыг байгуулж байгаа. Төгсөгчид чанартай байвал ажилтай болно л гэсэн үг. Дээд боловсролд хэлдэг хамгийн том шүүмжлэл нь олон хүүхэд сурдаг ч ажилгүйчүүдийн тоо тэр хэрээр нэмэгдээд байдаг. Ийм л шүүмжлэл байгаа. Үүнээс гарах хамгийн том ажил нь хүмүүсээ чанартай төгсгөх хэрэгтэй. Чанартай төгсч байгаа хүмүүсээ ажилд зуучилдаг, ажил олгогчдод танилцуулдаг дадлага хийлгэдэг ажлыг бид зохион байгуулж байна. Тухайлбал МУБИС-д чанартай төгсөхийн тулд дөрвөн жилийн туршид дөрвөн удаа дадлага хийдэг болж байгаа. Яг өнөөдөр тус сургуульд шинэ лаборатор нээгдэж байгаа. Энэ лаборатор нь элсэгчдийг гурван сар англи хэлний сургалтанд хамруулна. Энэ мэтчилэн сургууль болгон өөр өөрийн гэсэн онцлогтойгоор оюутнуудаа чанаржуулах ажлыг хийнэ. Эцэст нь дүгнээд хэлэхэд сургуулийн удирдлагуудад хоёр зүйл дээр анхаарлаа хандуулахыг бид шаардаж байгаа. Нэгдүгээрт төгсөгчид ажилтай байх, хоёрдох нь чи сургуулийн төлбөрт дулдуйдахаа зогсоо. Өөрөөр хэлбэл одоо бол сургалтын төлбөрийн санхүүжилтын 90 хувь нь оюутны төлбөрөөс босч байна. Бидний тавьж байгаа зорилт бол үүнийг арав, арван хувиар багасгах юм. Нийт орлогынхоо 50 хувийг шинжлэх ухаан технологийн төсөл, инновацын төсөл, зөвлөх үйлчилгээгээр ол, 50 хувийг нь сургалтын төлбөрөөсөө ол гэдэг шаардлагыг чанарын шинэчлэлийнхээ гол асуудал болгон тавьж байна. Эрхзүйн шинэчлэлийг энэ ондоо багтаан их хуралд өргөн барина.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • гантөмөрт (202.21.113.139)
    нөхөр сайдаа,хүүхдийн цэцэрлэгийн асуудал юу болоод байна даа,танай яамны л нэг хэсэг дээ сургуулиас өмнөх насны хүүхдүүдээ яах сай даа
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Галтбаярт (122.201.18.118)
    Муисийн гаражийн газрыг ашиглан бизнес хийж байгаа хоер тэмцэгч нохрийнхоо энэ бизнесийг нь зогсоож тэр оорчлолтоо эхлээрэй. Эсвэл хамт идэж байгаа юу. Муисийн багш нарын цалинг 1500 болгох естой гээд л тэмцэж байсан туунийгээ биелуулэхийг шаардана даа
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Zochin (122.201.18.118)
    Teneg said. Галтбаяр томорочир гэдэг огор толгойттой нийлж муисийн маш их хоронгоор гадаадад тэнуучилсний дунг нэг нийлуулээд гагаж узсен ч болоосой огор толгойтоос дэд захирал гээч албыг аваад л амаа таглуулсан галтбаяр муисийг удирдана гэхээр инээд хурч байна
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (103.11.195.152)
    дээд боловсрол шинэчлэгдэхгүй багш нар нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхгүй миний мэргэжил заахад англи хэл ямар хэрэгтэйн гээд сууж байх зүгээр цагийг нөхцөөдөг оюутнууд гээд сургалтын бааз суурь муу гээд асуудла мөн ч их байнаа
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Sainaa (86.26.249.205)
    Mash sain ban. Төр, улс төр, бэлэнчлэх сэтгэлгээтэй оюутнууд их дээд сургуулийн хөгжлийг туших ёсгүй. Оюутнуудаас 70000 өгдөгийг нь хасах хэрэгтэй. Дээд сургуулиуд дунд сургуулиас хэд дахин бага төлбөртэй байж яаж дэлхийн тавцанд төгсөгчид нь өрсөлдөх юм бэ? 13, 16% хан хувь нэмэгдэж байгаа ч гэсэн их дээд сургуулийн удирдлагуудад баяр хүргэе. Тэд бие даасан байх ёстой.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • ор (203.194.116.166)
    зөв зөв үнэн зөв
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • хх (202.5.203.129)
    зөв зөв
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (49.0.150.9)
    Tanii medeelliig unshlaa.handibiin angi ugui bolson bol ih sain bna.Harin MUIS -iin EZ iin surguuli oor surguulias sain duriin undsen deer shalgalt odood orj boldog bolovch /golch onoo 3 deesh/ tolvoriig 2-3 dahin nemj abdag.tegeed deerees ni surgaltiinhaa tolvorig toldor.ooroor helvel oiroltsoogoor 4,5 saya tog tolno gesen ug.ene yamar uchirtaig tailvarlaj ogno uu.iim ih mongo avah shaardlaga bgaa yum uu.Ene zov uu.Ta asuudliig hondoj dahin medeelel ogooch.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 56 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    7 цаг 24 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    8 цаг 11 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    8 цаг 13 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    8 цаг 36 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    9 цаг 19 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    9 цаг 24 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    10 цаг 1 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    10 цаг 24 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    11 цаг 8 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 25 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    12 цаг 39 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    13 цаг 8 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    13 цаг 12 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    13 цаг 26 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 37 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 50 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    14 цаг 14 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК