Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Амгаланбаатар: Дундаж цалин хэдийдээ 900 мянган төгрөг болчихов?

2013-9-12
0
ЖИРГЭХ
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цалин хөлсний хэмжээг нэмэх асуудлаар ярилцлаа.
    picture_002МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цалин хөлсний хэмжээг нэмэх асуудлаар ярилцлаа.

- Цалин нэмэх асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлсэн гэж байна. Цалин хөлсний хэмжээг 40 хувиар нэмэх шаанс УИХ, Засгийн газарт байгаа юм уу. Энэ талаар танай байгууллага судалгаа хийж үзсэн үү?

-  Нэмэх бүрэн боломжтой. Өнөөдөр манай төрийн албан хаагчдын дундаж цалин 500-600 мянган төгрөг байна. Энэ хэмжээгээр дундажлаад үзвэл дундаж цалин 598 мянган төгрөг байгаа юм. Энэ нь сарын өмнө улсын хэмжээнд байсан цалингийн дундаж хэмжээ. Гэтэл гэнэт яагаад цалингийн дундаж хэмжээг 900 мянган төгрөг гэж статистикийн хорооноос зарлав. Сүүлийн нэг сарын дотор огцом нэмэгдсэн нь ямар учиртай юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг статистикийн хорооноос асууж тодруулна гэж бодож байгаа. Сарын өмнө 598 мянган төгрөг байсан дундаж цалин яагаад огцом өсөв гэдэгт гайхаж байна. Нөгөө талаар өнөөдөр улс орны төсвийн бололцоог ярих цаг биш. Харин амьдралын бодит нөхцөл байдлыг ярих цаг нь юм. Хэд хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайд хэвлэлийнхэнтэй уулздаг 30 минутын уулзалтын үеэр улс орны эдийн засаг хямралын байдалд орчихоогүй байна, удахгүй нааштай үзүүлэлт гарч эхлэнэ гэж хэлсэн. Үнийн өсөлт бодитойгоор амьдралд нөлөөлөөд эхэлсэн бол хэлэлцээрийнхээ хүрээнд цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ярилцъя гэж МҮЭХ-оос Засгийн газар, ажил олгогчийг хэлэлцээрт урьж байгаа. Цалин тэтгэвэр тэтгэмжийг 40 хувиар нэмэх бодит шаардлага байгаа гэдгийг бид судалж үзээд мэдсэн.

-  Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг хандлагатай? Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ?

- 2013 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор цалин тэтгэвэр тэтгэмжийг 1 хувиар ч нэмэгдүүлээгүй. Тэгвэл энэ хугацаанд зарим бараа бүтээгдэхүүний 30-40 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудал бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлттэй холбоогүй байгааг харуулаад байгаа юм. Ер нь эдийн засгийн онолоор бодит худалдан авах чадвар нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ тариф эсрэгээрээ буурах ёстой. Гэтэл онолын эсрэг манай улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жил зохицуулагдаж ирлээ. Энэ нөхцөл байдлыг бид зоригтойгоор халах ёстой.  Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлбэл инфляцийн түвшин хөөрөгдөх нь гэсэн айдасаас болж бид ядуу амьдарч болохгүй шүү дээ. Хүмүүсийн цалин тэтгэвэр тэтгэмжийг хасч болохгүй. Үнийн өсөлтийг төрийн холбогдох байгууллагууд зогсоох ёстой. ШӨХТГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг үүн дээр хүчтэй ажиллах ёстой. МҮЭХ ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцъё гэж бодож байна. Ямар шалтгаанаар зах зээл дээр үнэ нэмэгдээд байгааг судалж үзье. Хэрвээ зохиомлоор нэмсэн байвал хариуцлагыг нь тооцох ёстой гэж бодож байна. УИХ-д хандаж гаргасан мэдэгдэлдээ энэ асуудлаар нэг тодорхой саналыг хүргүүлсэн байгаа. Энэ нь үнэ бүрдэлтийн тухай хуулиа хурдан батлаачаа гэсэн зүйл юм. Үнэ бүрдэлтийн хууль нь зах зээл дээр ямар зарчмыг харж, харгалзаж үнийг тогтоох вэ гэдэг маш том зохицуулалт байгаа юм. Манайхаас бусад бүх улс үнэ бүрдэлтийн хуулиар зохицуулагддаг. Харин манайд энэ эрх зүйн орчин нь байхгүй байна.

- Төрийн албаны ажилчдын цалин нэмэгдэхээр хувийн хэвшлийнхний цалин орхигдох талтай байдаг шүү дээ. Үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?

- Манай байгууллага үнийг зохицуулдаг, цалин хөлсийг нэмдэг байгууллага биш. Нэмэгдүүлээчээ гэдэг санал хүсэлтийг бид уламжилдаг байгууллага. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бүх ажлыг бид хар бараан болгож байгаа юм биш. Ажлын байр бий болгох тал Засгийн газраас маш олон ажлыг хийж байгаа. Гэхдээ хүмүүсийн бодит амьдрал дордож, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна, ялангуяа хөдөө орон нутагт амьдрал хүндэрч байна шүү гэдгийг тайван жагсаал цуглаанаараа илэрхийлэх зорилготой байгаа. Хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг ялгаж авч үзэх ёсгүй. Хэрвээ Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам гэж нэг л газар байгаа бол хувийн хэвшлийн зохицуулалтыг тодорхой болгох ёстой. Манай ажил олгогч нар 23 жилийн хугацаанд хангалттай бойжлоо. Одоо ажилчдынхаа цалинг уяж болохгүй. 23 жилийн хугацаанд маш бага цалингаар хүмүүсийг боолын хөдөлмөр эрхлүүллээ. Бага цалингаар олон жил ажиллууллаа. Бага цалингаар ажиллуудаг цаг хугацаа одоо өнгөрсөн гэж МҮЭХ үзэж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний цалинг дахин нэмэгдүүлэх ёстой. Ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Гэхдээ тус асуудлыг гурван талт хэлэлцээрийн хүрээнд тавих ёстой. Бид заавал 40 хувь нэм гэж муйхараар зүтгээд байгаа юм биш. Үүнийг хэлэлцээрээр яръя гэж байгаа юм.

-    Оюутолгой компанийн ажилчид олноороо халагдсан байгаа. Энэ асуудал дээр танайх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-   Өчигдөр тус компанийн удирдлагын албан тоот ирсэн. Оюутолгой компаниас албан ёсоор халагдсан хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг 63 хүний асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдгийг Оюутолгой компани болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хоорондох хэлэлцээрээр ярьж байна. Зарим ажилтнуудыг өөр нэгжүүдэд ажиллуулж байна. Харин зарим хүний асуудлыг хэлэлцээрийн хүрээнд шийднэ. Туслан гүйцэтгэгч компаниудын 900 орчим ажилтны ажлын байрны асуудлыг Засгийн газар Ерөнхий сайдын түвшинд шийднэ гэсэн тодорхой хариуг өгсөн.

-    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ сараас 190 мянган төгрөг болгосон. Байгууллагууд яг энэ үнээр цалингаа нэмсэн юм уу? Та бүхэн судалж үзсэн үү?

-    Нэмсэн гэдэгт итгэж байна. Өнөөдөр есдүгээр сарын 12-ны өдөр. Энэ хугацаанд бид бүх байгууллагын хэмжээнд хүрч очиж ажиллах бололцоогүй. Ямартай ч сигналаа өгсөн. Хууль хэрэгжсэн. Манай ажил олгогч нар дагаж хэрэгжүүлэх ёстой. Хөдөө орон нутагт зарим газар нэмсэн байна. Зарим газар бага цалин өгч байна. Бүр 140 400 төгрөгтөө хүрэхгүй ч цалин өгдөг газар байна. Одоо үүн дээр хариуцлагыг нь тооцоод явна.

-    Зарим газар ажилчдынхаа цалинг өгч чадахаа байсан гэж байна. Энэ талаар та бүхэн мэдсэн зүйл байна уу?

-    Зарим төсвийн байгууллагууд цалин өгөх хугацаагаа хойшлуулсан байна. Төсвийн хүндрэл зарим газар ажиглагдаж байна. Гэхдээ үүнийг хямралын хэмжээнд хүрсэн гэж хэлж болохгүй.
Т.Энхэлээ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (203.91.117.4)
    Цалин тэтгэвэрээ хэзээ нэмэх юм бэ? Ер нь хэзээ ард иргэн ээ хүндлэх улс вэ?Сум орон нутагт ямар байгааг та нар мэдэх үү Засаг дарга нь өөрийн хүнээ ажилд авдаг аа хэзээ болих вэ ард иргэн ажил хийх хүн авилга өгч байж ажил хийх ёстой юу
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • yun dundaj tsalin 500-600 myanga be (202.179.11.162)
    bi 240 togrogni tsalintai shde
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Отгоо (202.179.23.139)
    Цалин нэмэгдвэл юмны үнэ дахиад л нэмэгдээд ямарч ялгаагүй Хувийн ашиг сонирхлыг бодогч дээдсүүд, та нар улс орон ард түмнээ бодож байгаа юм байна уу Байхгүй ш дээ Өөрсдөө яаж гадаадынхантай улс орныхоо баялагийг хувааж идэн хэдэн төгрөг олохыг л бодож суудаг биз дээ Та нарыг биш ч үр хүүхдүүдийг чинь хожим тэнгэр гэсгээн дээ
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Өлзий (202.179.23.139)
    Энэ засгийн газар үргэлж худлаа мэдээлэл хийж ард түмнийг доромжилж байна. Дундаж цалин яаж тооцоолж 900000 төгрөг гэж гаргасан юм бэ. Тооцооны алдаа юм уу эсвэл та нарын толгой ийм хөлдүү юм уу Ичмээр юм.
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.195.221)
    Цалин цалин гээд л хуцаад байх юм.ажил хийж чаддаг хун монголд алга байна.зугээр сууж цалин авах санаатай ***** . юу ч чадахгуй байж цалин ярисан юамнууд .харин ч цалин ондор байгаа ш дэ
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
    • zochin
      chi ajil hiij uzeegui humuus engej yaridiimda odor shongui noir hoolgui zutgeedl bna zutgeedl bna yamarch amidral deeshlehgui bna tsalingaaraa saihan amidarch uzeh yumsanda
      2013 оны 09 сарын 13
  • Долгор (202.126.91.159)
    сургуулийн цэвэрлэгч гар дээрээ 305000 төгрөг авч байна шүү дээ амьдралд хаана ч хүрэхгүй байна цалин нэмэх нь зүйтэй
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.36.78)
    дундаж цалин 150 мянга л байгаа шүү дээ.
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (85.227.203.114)
    900 bson bol gadad ajlad yahav de dalan hydalch nar min heleh my vg alga vnen yaria ch de ard tvmen arhinda jivsen teneg bish shv de
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Уншигч (112.72.13.255)
    Статистикийн мэдээлэл дээр зарим аж ахуйн нэгжийн цалин 900 байтугай ондор заримынх нь бур 100 гаруйхан мянга байна л гэсэн байна даа
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • энэ бас (202.131.225.197)
    энэ Амгаланбаатар гэж бас нэг далан худалч гараад иржээ.үйлдвэрчний дарга ингэж хуцахаар яах болж байна даа. дундаж цалин яаж зургаан зуун мянгад дөхөх вэ дээ. статистикийн нэг муу дарганцар маягтай авгай дундаж цалин 900 мянга болсон гэж ичих ч үгүй унгас алдана лээ. өөрийнх нь цалин ч тийм хэмжээнд хүрэхгүй ш дээ ***** аа. яаж тэгж ярьж чадаж байна вэ. хоолойгоор нь тийм үг давдаг л юм байх даа.
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    zuw demjij bna hedii boltol ajiltai guilgachid yawah we de
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    teneg *****. tsalin nemegdeheer yumnii une dahiad l usnu!!
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • unshigch (202.170.69.210)
    ulsiin dundaj tsalin baih l daa ulsiin dundaj geheer buh salbariin, ih ch bai baga ch bai tsalin avdag buh hunii tsalingiin dundajaar garch bgaa too l doo
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.170.71.39)
    дундаж цалин 598 мянган төгрөг биш байхаа соёл урлагын байгууллагуудын дундаж цалин 400-500 хооронд л гар дээрээ авч байгаа шүү дээ.Энэхүү цалингаар амьдрахад маш хүнд байна.МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлснээр боолын хөдөлмөр эрхэлж байна шүү дээ бодитоор хөдөлмөрийн үнэлэмж алга байна эрх мэдэлтэнгүүдээ ард түмнээ харж ажиллаач ээ
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
    • baagii
      tylee nyyrs hadand garlaa yaanaa aagii
      2013 оны 09 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК