зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Галаарид: Хэвлэлийн салбарт маш олон асуудлыг хуульчлаагүй учир хүссэн үр дүндээ хүртлээ ажиллах боломжгүй байна

2013-10-07
0
ЖИРГЭХ
Монгол бол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогддог. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүтэн эрхтэй болгохоор Монголын хэвлэл мэдээллийн холбоод нэгдэн
    4b31fd0f28009a6abigМонгол бол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогддог. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүтэн эрхтэй болгохоор Монголын хэвлэл мэдээллийн холбоод нэгдэн "Бүтэн эрх хаана байна?" он-лайн марафоныг зохион байгуулаад таван сарын нүүр үзлээ. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөн ямар хэмжээнд байгаа талаар “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн Ерөнхийлөгч С.Галааридтай ярилцлаа.


-    Манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-    Санал нийлдэг. Учир нь тухайн улс орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал аль түвшинд байна вэ? гэдгийг тодорхойлдог олон улсын тогтсон стандарт шалгуурууд байдаг. Тэр шалгуураар авч үзэхэд манай улс 2000 оноос хойш хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд тогтмол явж ирлээ. Яахав, цөөн хэдэн байраар ухрах юм уу, урагшлах үзэгдэл байдаг. Тухайлбал өнгөрсөн жил манай улс үзүүлэлтээрээ сайжирсан. Түүнийг ухарсан гэж зарим хэсэг нь ойлгуулсан байдаг ч яг үнэндээ хэдэн байраар сайжирсан байгаа. Энэ жилийн үзүүлэлт ирэх жил гэхэд тодорхой болно. Байгаа, байхгүй  нь мэдэгдэхгүй байдлыг л хэвлэлийн хагас эрх чөлөө гэж хэлээд байгаа юм. Гаднаас нь харахад хэвлэлийн эрх чөлөөтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ яг жинхэнэ эдлэх ёстой эрх чөлөө маань хуульчилан батлагдаагүй орчинд бид ажлаа хийж байна.

-     Ер нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж хэлүүлэхэд юу нөлөөлөөд байгаа юм бэ?


-    Үүнд хоёр том хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт хууль эрх зүйн зохицуулалт нь өөрөө хүчин төгөлдөр бус. Монголд хууль эрх зүйн зохицуулалт хамгийн муутай, хамгаалалт муутай салбар бол хэвлэл мэдээллийн салбар. Манай салбарт үйлчилж буй хуулиуд ердөө гарын таван хуруунд багтахаар байна. Маш олон асуудлыг хуульчилан баталгаажуулаагүй учир хүссэн үр дүндээ хүртлээ ажиллах боломжгүй болчихоод байна. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ, дагаж мөрдөх дүрэм журам, хуулиар баталгааждаггүй боловч хууль мэт дагаж мөрдөх ёстой мэргэжлийн ойлголтууд байдаг. Үүнд бид их учир дутагдалтай ханддаг. Тухайн редакц, сэтгүүлчийн дагаж мөрдөх ёс зүйн журам, эрхэмлэх зүйлс гэх мэт асуудлууд байдаг. “Монголын сэтгүүлчдийн эвлэл” 15-р хурлаараа сэтгүүлчдийн дагаж мөрдөх 10 зүйлтэй ёс зүйн дүрмийг баталсан. Гэхдээ үүнийг сэтгүүлчид тэр бүр дагаж мөрдөхгүй байна. Учир нь бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд манай байгууллагын гишүүн биш байна. Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагууд байна. Тэгэхээр алиных нь гишүүн байх, хэнийх нь гаргасан дүрмийг дагаж мөрдөх вэ гэдэг дээр учир дутагдалтай байгаа нь анзаарагддаг.

-    Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд юу хийх ёстой юм бэ? Ямар ажлаас эхлэх ёстой вэ?


-    Энэ нь нэг зоосны хоёр талтай адилхан зүйл юм. Нэг талд нь хууль эрх зүйн зохицуулалт байх ёстой. Харин зоосны нөгөө тал бол бидний дотооддоо шийдэх ёстой асуудлууд буюу мэргэжлийн ур чадвар, ёс зүй, бусад дагаж мөрдөх хэм хэмжээ буюу хууль мэт хэвшүүлэх ёстой зүйлүүд байгаа юм. Хуулийн зохицуулалт нь маш сайн ардчилалыг бий болгодог гэдгийг бид ойлгож эхэлж байна. Ардчилал гэдэг бол талуудын эрх ашгийг хуулиар зохицуулсан хамгийн сонгодог зохицуулалт юм. Тэгэхээр хамгийн ухаалаг, зөв зохицуулалт манай салбарт байхгүй байна. Энэ хоёр нийлж байж зоос бүтэн болно.

-    Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ ажлууд нь хэр үр дүнтэй явагдаж байна гэж бодож байна вэ? 

-    Цахим сэтгүүл зүй бол цоо шинэ салбар. Их эрчтэй, хурдтай, өөрийн гэсэн орон зайгаа эзэлж байгаа орчин үеийн дайчин хурц салбар юм. Энэ утгаараа цахим салбарт болж байгаа үйл явдал нь миний анхаарлын төвд байдаг. Тэр дундаа Мэдээллийн Сайтуудын Ассоциациас зохион байгуулж буй “Онлайн марафон” бол нийгмийн тухайн цаг үеийн тодорхой үнэлэмж, шалгуур нь болсон арга хэмжээ гэж би харж байна. Энэ олон төрийн бус байгууллага, мэдээллийн хэрэгсэүүд бүгд улс, нийгэм, салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах гэж ажилладаг. Янз бүрийн арга хэлбэрээр оролцдог. Харин "Мэдээллийн Сайтуудын Ассоциаци" марафон гэдэг шинэ хэлбэр гаргаж ирсэн. Цахим ертөнцөөр дамжуулан шалгаруулах ийм үйл явц нь олонд их нээлттэй байдгаас гадна оролцох боломж нь чөлөөтэй,  хурдтай, үр дүнг нь гаргахад хялбар байдаг гэх мэт олон давуу талтай байдаг учраас хэрэглэгчид их олноор хандаж байгаа байх. Цахим орчин нь интернэтийн тархацаас болоод зөвхөн төв суурин газрууд л идэвхтэй оролцдог. Харин бусад хөдөө орон нутгийнхан идэвхтэй оролцдоггүй үлдэх гээд байдаг дутагдалтай талтай. Орон даяар өндөр хурдны интернэттэй болбол хүссэн хүсээгүй ч орон нутгийн бүх хүмүүс марафонд ордог болох байх.

-    Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн эрх чөлөөний төлөө ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-    Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үндсэн үүрэг нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах асуудал юм. Бид сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй. Хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдэх хууль эрх зүйн орчингүй. Тэгэхээр хаана мэргэжлийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөж байна тэнд сэтгүүлчдээ туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх ажлыг хийсээр ирсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил их олон сэтгүүлч манай байгууллагад хандсан. Жишээлбэл, өнгөрсөн онд 10 сэтгүүлч ажлаа хийж яваад халдлагад өртсөн тохиолдол бүртгэгдсэн. Тэр бүхэнд бид байр сууриа илэрхийлсэн. Асуудал шийдэгдэх явц нь ямар байна гэдэг дээр анхаарал тавьдаг байгууллага манайх л байна. Хамгийн чухал нь мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь саад болж байгаа зүйлийг хууль эрх зүйн туслалцаатайгаар арилгах тал дээр хүчтэй ажиллах ёстой. Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дээр их идэвхтэй ажилласан. Харамсалтай нь тус хууль батлагдаагүй. Олон багц хууль болж эргэж орж ирэх ёстой юм болов уу гэж бодож байна. Тэр хуулийг хэлэлцэх явцал нэг хууль биш асуудлуудыг шийдсэн олон багц хууль байж цогц сайн хууль болох юм байна гэж бодсон. Энэ бол их том ажил. Энэ ажилд манай сэтгүүлчдийн эвлэл их идэвхтэй оролцоно. Ер нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их ярьж байгаа, хамгийн үр дүнгүй ажил бол үйлдвэрчний эвлэл байгуулах ажил байгаа юм. Салбарын үйлдвэрчний эвлэлийг байгуулахгүйгээр ажилчдын хөдөлмөрийн харилцааны асуудал болон бусад асуудлыг шударгаар зохицуулахад хэцүү. Үүнийг сайн дурын үндсэн дээр тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчид нэгдэж анхан шатны нэгжээ байгуулаад цааш ҮЭ-ийг байгуулаад явбал илүү үр дүнд хүрнэ гэдгийг ойлгуулахын төлөө ажиллааа. Хурал зөвлөгөөн, семинар хийлээ. Зөвлөмжүүд маш ихийг хүргүүлж байна. Хувь сэтгүүлч болоод хэвлэл мэдээллийн байгууллагуудад гарах үр дүн муу байна. Тухайн байгууллагад ажиллагчдын идэвхээс хамаараад байгаа учраас энэ ажил огт урагшлахгүй байна. 

-     Сэтгүүлчид хүн гүтгэсэн, нэр төрд халдсан гэх хэргээр хууль хяналтын байгууллагад их дуудагддаг. Хэрэгт холбогдсон сэтгүүлчид танай байгууллагад хэр хандаж байна вэ?. Сэтгүүлчдийн хэрэг яаж шийдэгддэг вэ?

-    Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид энэ асуудлаар хамгийн их хандсан. Манайхан гишүүнчлэлээрээ бүртгүүлэх болохоор шинэчилсэн бүртгэлдээ ордоггүй. Тэгээд нэг их сайхан атар онгон явж байгаад яг иймэрхүү асуудал үүсэхээр “Нөгөө сэтгүүлчдийн байгууллага хаана байна” гэж гүйж ирдэг. Бид бол байгууллагынхаа гишүүн болоод гишүүн биш сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана гэдгээ зарласан учраас бүх сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө яваад  л байгаа. Энэ асуудал бол хоёр талтай. Тухайлбал, гүтгэх, доромжлох гэсэн заалт буюу эрүүгийн хуулийн 110, 111-р заалтаар хэрэг үүсгэгдсэн сэтгүүлчдийн зарим нь хэргээ нууж хаагаад өнгөрөөдөг. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл торгуулийг нь төлөөд байгууллагын нэр хүндээ бодоод чимээгүй өнгөрөөдөг. Шүүх дээр очиж ялагдаад тэр нь хэн ч мэдэгддэггүй өнгөдөг хэргүүд их байгаа.  Нөгөө талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Та нар мэргэжлийн туслалцаа үзүүлээч гэж ирэх хүмүүс ч байна. Яг энэ тохиолдолд гол хүндрэл юун дээр үүсдэг вэ гэхээр яалт ч үгүй манайхан хүнийг гүтгэчихсэн байдаг. Бичсэн материалынхаа үнэн зөвийг баталж чаддаггүй. Эсвэл мэдээллийн эх сурвалжаа хэлж чаддаггүй их мөнгөн торгуульд унадаг зовлон бий. Миний туршлагаас харахад сэтгүүлчдээ бид янз бүрээр ярина. Яг хууль ёсоор сэтгүүлчдийнхээ өмнөөс илэрхийлэх байр суурь гэж байна. Түүнээс гадна нөхцөл байдлыг үнэлээд ярьж байхад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн эсвэл эрхлэгч нь мэдээг бичээдэх, тавиадах гэж зааварлачихаад яг буруудаад ирэхээр нь сэтгүүлч буруутан болдог. Учир нь удирдлагаа барьж өгөх хэцүү шүү дээ. Тэгээд өөрөө бурууддаг. Нөгөөл талаас манайхан яалт үгүй материалаа магадлахгүйгээр бичсэн байдаг. Ийм тохиолдолд бид тухайн сэтгүүлчид нь өөрт нь ойлгуулдаг. Сэтгүүлч буруутай тохиолдолд“Ерөөсөө чиний алдаа байна. Шүүх дээр очоод чи буруудна. Тиймээс эртхэн залруулга гаргаж, хоорондоо зохицоод эвлэр” гэх мэт зөвлөгөөг өгдөг. Бид нэхэмжлэгч талтай харилцан ярилцаад асуудлыг зохицуулж өгч байсан. Жишээлбэл нэр бүхий том бизнесмэн нэг сэтгүүлээс 20 сая төгрөг нэхэмжилсэн. Яалт ч үгүй сэтгүүлчийн буруу байсан. 20 сая өгөх нь тодорхой байсан. Тэгээд бидэнд нь хандахад нь бид өмнөөс нь “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн нэрийн өмнөөс очиж уучлалт гуйгаад сая нэхэмжлэлийг татуулж байсан тохиолдол байсан. Тэнд бидэнд ямар нэгэн ашиг байхгүй. Үүргийнхээ дагуу бид явж байгаа юм. Энэ байдлаас болоод эрх ашгаа хамгаалуулах гэсэн сэтгүүлчид ханддаг.

-    Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын хэвлэлийн эрх чөлөөнд ямар өөрчлөлт гарсан гэж та бодож байна вэ?


-    2008 оноос хойш хандлагын хувьд зөв тал руугаа явж байна гэж би харж байна. Хуулийн зохицуулалт байгаа, байхгүйгээс үл хамаараад манайд уучлалт гуйдаг, буруугаа албан ёсоор хүлээдэг мэргэжлийн эр зориг гаргадаг болсон байна. Хуучин буруу, зөв ч хэвлэлийнхэн ноёлж байх ёстой юм шиг дайрдаг байсан. Одоо хуулийн хүрээнд ажилладаг болсноо ойлгож эхэлж байна. Хэвлэлийн эрх чөлөө бол туйлын хязгааргүй эрх чөлөө гэдэг ойлголт алга болжээ. Бусдын эрх чөлөө чинийхээр хязгаарлагдана гэдгийг ойлгож байна. Энэ мэтээр зөв голдрил руугаа явж байгаа зүйл ажиглагдаж байна. Таван жилийн өмнө манай сэтгүүлчдийн асуудалд хандах хандлага болон өнөөдрийн асуудлыг харах өнцөг өөр болоод байна. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний эерэг үзүүлэлттэй нэг том алхам хийгдсэн нь 2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод хууль” байгаа. Энэ хууль хэдийгээр олон нийтэд зориулагдсан хууль боловч сэтгүүлчдэд хэрэгтэй хууль болсон. Төрийн мэдээлэл их нээлттэй болсон байна. Хуучин хаалттай байсан засгийн газар, яам, тамгын газрууд нээлттэй болж, харилцан хамтарч ажиллахыг хичээдэг болжээ. Энэ мэт УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд нээлттэй болсон нь бидний ажлыг их хөнгөвчилж өгч байна. Өөрчлөлтүүд байгаа учраас хүнийг гүтгэх асуудалд ороолцолдчихгүй бол бусад нь харьцангүй гайгүй болжээ.

-    Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг манай уншигчдад хэлнэ үү?


-    Сэтгүүл зүйн үндсэн зорилго, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх чөлөөтэй байхын утга учир нь эцсийн дүндээ олон нийт, иргэд, хүн бүр үнэн зөв мэдээллийг бодитой шуурхай хүлээж авахад оршдог. Өөрөөр хэлбэл тухайн сэтгүүлч ямар нэг хаалт хязгааргүйгээр, мэдээллийг хурдан шуурхай, бодитойгоор аваад түүнийгээ дамжуулж олон нийтэд дамжуулж чадвал тухайн мэдээллийг авсан бүх хүн үнэн бодитой мэдээлэлтэй болно. Хэвлэлийн эрх чөлөө нь эцсийн дүндээ бидэнд ч хэрэгтэй юм биш иргэдэд л хэрэгтэй. Энэ эрх чөлөө бүрэн бүтэн байвал иргэд бүрэн зөв мэдээлэлтэй байна. Мэдээлэл сайтай иргэд эргээд төр засагаа хянах чадвартай болно.  Хяналтыг тавих гол үндсийн үндэс бол бидний тэдэнд хүргэж байгаа мэдээлэл. Аливаа мэдээлэл нийтэд нээлттэй очихгүй бол зарим хүмүүс мэдээлэл авч чадахгүй хохирч үлдэнэ. Ялангуяа нийтэд хэрэгтэй амь амьдралтай холбоотой мэдээлэл нийтэд хүрч чадахгүй бол нэг хэсэг хүн баяжиж, нийт хүн ам ядуурна. Хэн түрүүлж мэдээлэл олж авсан өөрсдөө ашигтайгаар тухайн мэдээллийг ашигладаг. Бусад нь хохирч үлдэх байдал үүсдэг учраас хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын төлөө улс орон бүхэн хичээдэг.

-    Редакцийн хараат  бус байдал ямар хэмжээнд байна гэж та боддог вэ?

-    Редакцийн хараат бус байдал нь их хэцүү асуудал. Ялангуяа манайх шиг хөрөнгө оруулагч, эзэн, сэтгүүлчид нь ялгагдахаа байсан редакцтай газар олон байгаа тохиолдолд энэ асуудлаар ярих их хэцүү. Аль нэг хүн хөрөнгө мөнгөө гаргаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулчихсан байдаг. Тэгээд ажлаа сайн явуулахын тулд редакцдаа эрхлэгчээр эсвэл даргаар ажилладаг. Ийм тохиолдолд хараат бус байдлыг ярина гэдэг хэцүү юм. Редакциа  хараат бус байлгахын тулд тэр хүн хөрөнгө оруулагчаасаа татгалзана. Эсвэл өөр редакцид ажиллана гэсэн үг. Ер нь бусад орны жишгийг харахад редакцийн хараат бус байдал нь нийгмийг эрүүлжүүлэхэд их тустай байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгний нөлөөнд оролгүйгээр үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх соёл хараат бусаар ажиллаж байгаа редакцид бүрэн байдаг. Хараат байна гэдэг нь аливаа мэдээллийг үнэн зөв хүргэж чадахгүй гэсэн үг.

-    Манайс хэвлэл хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?

-    Өнөөдөр манай хэвлэл хэн нэгний мөнгө, эрх мэдэл, хэсэг бүлэг нөлөө бүхий хүмүүсээс хараат байна. Мөн эзнээсээ, өөрөөсөө хараат байна. Би үүнийг бичвэл ажилгүй болчих болов уу гэсэн айдас сэтгүүлчдэд байна. Уг нь хараат бусаар ажилладаг редакц нь аль нэг хүнд үйлчлэхгүйгээр мэдээлдэг байх ёстой. Даанч дээрх шиг ажиллахын тулд ёс зүй, санхүүгийн талаас их хүндрэл гарч ирдэг. Үүнийг зохицуулахын тулд нийтийн эрх ашгийн талд шийддэг соёлд суралцвал харьцангуй хараат бус байдал руу гаа ойртож байгаагийн шинж. Сэтгүүл зүй хэт хүнлэг байж болохгүй. Нийтийн эрх ашгийн төлөө илүү ажиллавал зүгээр юм. Алтан жор байхгүй ч гэсэн аль болох ард нийтийн төлөө ажиллах аргыг олбол их зүгээр юм болов уу.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    16 цаг 48 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    16 цаг 51 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    18 цаг 43 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    19 цаг 23 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    21 цаг 55 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    22 цаг 0 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    22 цаг 2 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    22 цаг 43 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    22 цаг 52 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    23 цаг 6 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    23 цаг 14 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    23 цаг 39 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    23 цаг 49 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    23 цаг 56 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК