
Хоногийн хугацаанд Аврах гал унтраах анги унтраасан дөрөв, гал түймрийн
зөрчлийн гурав ирснээс гэр шатсан хоёр, байшин шатсан хоёр, бусад гурван дуудлагатай
байжээ. Дүүргээр авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр,
Баянзүрх дүүрэгт хоёр, Багануур дүүрэгт нэг дуудлага тус тус ирсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 62 дугаар байрны орцонд утаа гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Н цахилгаан тогоон дээр хоол залгаад согтуу унтсан байсныг аюулгүй болгожээ. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Д.Ундрах/24tsag.mn/